Хэрүүл тэмцэлээр дүүрэн өдрүүд байсан
Одооноос эхлээд ганцаараа амьдрах ёстой
Дахиж уйлахгүй ээ.
Үнэндээ хэцүү байна, шаналж бас ганцаардаж байна.
Гэсэн ч чиний өмнө хүчтэй царайлна.
Уучлаарай, эцэст нь салсанч инээж байгаад минь
Тэнэг юм аа. Үнэндээ би л уйлахыг хүсэж байх шиг.
Олон олон царайг чинь харсан болхоор
Бүхнийг ойлгоод салж байна, чамаас залхсандаа биш.
Хичнээн зүйлсыг алдаж амьдрахаас илүү
Хичээгээрэй гээд салаа замаар явсан нь дээр.
Баяртай, дараа уулзья, сайн сууж байгаарай.
Хэзээч, хэзээ ч мартахгүй болхоор
Баяртай, дахиад заавал уулзана шүү.
Амлаж байна. Чигчий хуруугаараа
Долоон сарын найман, бидний 3 сарын ой.
Санаж байна уу?
Анх уулзсан тэр мөчийг
Чи доош хараад, ичингүйгэн уйлж байсан...
Хөгжилтэй байсан, юу ч хийхгүй хэрнээ тэр өдрүүдэд
Богинохон ч гэсэн үнэхээр жаргалтай байсан, жаргалтай байсан болхоор...
Олон олон царайг чинь харсан болхоор
Бүхнийг ойлгоод салж байна, чамаас залхсандаа биш.
Хичнээн зүйлсыг алдаж амьдрахаас илүү
Хичээгээрэй гээд салаа замаар явсан нь дээр.
Чигчий хуруунуудын холбоос тавигдах хүртэл,
Дахиад жоохон хамт баймаар байна.
Хэзээ ч юм дахин хамтдаа инээлдэх өдрийг хүртэл
Хэн хэнийгээ мартахгүй шүү. Хоёулаа
Хэзээ ч юм дахин хамтдаа инээлдэх өдрийг хүртэл
Баяртай, дараа уулзья, сайн сууж байгаарай.
Хэзээч, хэзээ ч мартахгүй болхоор
Баяртай, дахиад заавал уулзана шүү.
Амлаж байна. Чигчий хуруугаараа
Баяртай, дараа уулзья, сайн сууж байгаарай.
Баяртай, дахиад заавал уулзана шүү.
Хайртай, чамд маш их, хамгийн үнэтэй дурсамж минь
Ганцаардаж байна, үхэх гэж байгаа юм шиг
Чиний хоолой одоо ч тархин дотор минь эргэлдэнэ.
Comments
Post a Comment