gackt - last song - сүүлчийн дуу

бороон дундуур ганцаараа дэмий алхана

шаналалт амьсал миний цагаан уур болно

улиран одох улиралууд хоронхон зуур солигдож

ямар ч шалтгаангүй нулимс минь урсана

одоо ч гэсэн би чамдаа хайртай



асгарах шаналал минь цагаан цас болж

үргэлж тэнгэр өөд ширтэнэ

энэ бие минь сарнихаас өмнө хүсэл минь биелдэгсэн бол

дахиад ганцхан удаа чанга тэврэмээр байна



хичнээн удаа нэгнээ ойлгохгүй шархлуулав даа

тэгсэн ч тэр үед бид сайхан л байсан

сийлбэртэй тэр бөгжийг чи гэнэтхэн л буцаж өгсөн

бидний амлалт хэзээ ч биелэхгүй байсан юм гэж үү?

би одоо ч санаж байна



тэдгээр гэрэлт дурсамжуудаа одоо ч өөртөө хадгалдаг

дахиад дэргэд чинь баймаар байна

дахин уулзаж чадахгүй гэсэн би дэргэд чинь байх л болно

чамайг өөрчлөгдөөсэй гэж хүсэхгүй

сүүлчийн удаад харсан нулимсыг чинь мартаж чадахгүй нь



энэ цагаан цастай хамт сэтгэлээс чинь арчигдсан ч

сэтгэл дотор чинь үүрд цэцэглэмээр байна



бидний тэврэлтйин дулаан хамтдаа байсан бүхнийг битгий мартаарай

өөр нэгнийг хайрлсан ч гэсэн

сүүлчийн удаа сонссон чиний хоолойг мартаж чадахгүй байгаа болхоор

гүн нойронд автмаар байна



асгарах шаналал минь цагаан цас болж

үргэлж тэнгэр өөд ширтэнэ

энэ бие минь сарнихаас өмнө хүсэл минь биелдэгсэн бол

дахиад ганцхан удаа чанга тэврэмээр байна

дахиад ганцхан удаа чанга тэврэмээр байна

Comments