Scandal хамтлагын Mami аалз хархаараа хөшчихдөг.

Image result for scandal mami

Scandal хамтлагын Mami нэгэн зураг авалтын үеэр хөшчихсөн гэнэ. Түүний зургийг авч байсан хүмүүс тэрүүхэндээ нэлээн сандарчээ. Учир нь тэр зураг авалтын эхний хэсэгт зүв зүгээр байж байгаад гэнэт царай нь хухай цайж, гар нь байдгаараа салаглаад юм хэлэх гэж оролдож байсан ч дуу нь гарахгүй нэлээн уджээ. Хүмүүс сандарч бужигналдаж, яасныг нь асуусан ч тэр дуугарч чадахгүй ээрсээр байсан байна. Гэтэл Оно түүний хөл доор байсан аалзыг олж хараад шууд бариад холоо шидчихсэн байна. Тэгтэл Мами нэг юм амьсгалаа авч аалз гэж орилсон байна . дараа нь зургийн багийнханаас ажилыг нь тасалдуулсандаа уучлалт гуйжээ. Тэрээр би бүүр багаасаа л аалз хархаараа хөшичихдөг байсан юм. Аалзнаас өөр ингэж их айх зүйл байхгүй ээ гэсэн байна. Бас зургийн багийнханд хүлцэл өчиж байгаагаа илэхийлж хүн бүрт халуун кофэ авч өгсөн байна. Бас Оногийн зоригт үлйдэлд талархаж байгаагаа ч хэлжээ. Мами хэлэхдээ Оми байгаагүй бол би лав ухаан алдах байсан байх гэжээ. Нэмж хэлхэд Scandal охидын хамтлаг нь поп рок урсгалаар тоглодог Hanura, Ono, Mami, Rina гэсэн 4 хүний бүрэлдхүүнтэй. 2006 онд байгуулагдсан бөгөөд бүгд нэг ангийн сайн найзууд байсан байна.  Bleach, Fullmetal Alchemist anime-н дуунуудыг дуулж байсан ба тэд маш хурдан нэрд гарч чадсан юм. Тэднийг бусад хамтлагууд болон продессорууд илүү сайжирч алдар нэр нь дээшлэнэ гэдэгт итгэдэг байна.

Comments