Гажуудал, бид энэ хэвээрээ хаа хүртэл явах гээв?
-Намайг ч бас авч явах уу? -
Утгагүй сийлбэр мэт нүдээ анилаа.
Эргэн тойрон дахь хий хоосонг зөнгөөрөө харсан би
Хуял тачаалын таван мэдрэхүй багасаж
Өвдөлт ба тааламж арьснаас чинь хөөгдхөд
Тодорхой бас таатай хүсэл сүйрсэн далайн ёроолд үлдлээ
Тэнд өнхрөх миний ухамсарт
Нэг л живсэн бол гарч чадахгүй
Хараач, маш олон байсан байна
Энэ тэнгэр тэр чигтээ бузартчихсан байна
Нурангинд дэлбээлсэн цэцэг ч гэсэн хатах болно тийм үү?
Энэ нүдээ салгахгүй бол хэзээ нэгэн цагт алга болчихно
гажуудсан хэвээрээ байх байдлыг хараад би инээнэ
Хараахан хараагүй ирээдүй тэнд байгаа бол “бүтээье” гээд сүүдрээс гаргах уу?
Доошлон унах хэрнээ юу ч хийж чадахгүй
Болоогүй бодит байдал дундуур сэлнэ
Хүчээ бартал хэн нэгнийг даган явбал
Бузартсан тэнгэр дахин цэлмэхийг харах болов уу?
Тодорхой бас таатай хүсэл сүйрсэн далайн ёроолд үлдлээ
Нүдний өмнө туссан хөдөлгөөнгүй чичрэх бодол
Хэзээнээс ч юм сэтгэл дотроо зөрөлдөх болсноо анзаараагүй байж
энэ нүдээ салгахгүй бол хэзээ нэгэн цагт алга болчихно
Ердөө л энэ төсөөлөл биднийг хоосролруу унах үед үлдэх болно
Цаг хугацаанаас хичнээн зугтсан ч гажуудал үргэлжилсээр л байх болно.
Хараахан хараагүй ирээдүй тэнд байгаа бол “бүтээье” гээд сүүдрээс гаргах уу?
Эсвэл миний тэвчээр алдагдаа юу?
Comments
Post a Comment