алис 9 - 2011 оны ярилцлага

Image result for alice nine
С: Эдгээр залуусыг одоо хэнд ч танилцуулах шаардлаггүй болсон байх. Яг одоо дэргэд Ямар ч хөгжимийн урсгалд үл баригдаж, зогсолтгүй хөдөлмөрөөр шинэ шинэ цомгуудаар фэнүүдээ баярлуулах гайхамшигт АЛИС 9 /alice nine/ . та нараар сонин юу байна даа?



Шоү/дуучин/: бид alice nine гэх нэрэн доор нэгдэж нэг

хамтдлаг болоод таны хэлсэнчлэн ямар ч урсгалд баригдахгүйг хичээн өдийг

хүрсэн. "GEMINI," and "VANDALIZE" гэх алдартай албумнууддаа сэтгэл хангалуун байгаа ч цаашдаа улам хичээх гэж байгаа. Өөрсдийн чадвараа сайжруулж цаашдаа илүү олон хүнд дуугаа хүргэх гэж хүсэж байна.



Хирото/гитарчин/: "GEMINI," цомгоос хойш дэлхий даяар олон

сонсогчидтой болсноо мэдсэн. Тэглээ гээд сэтгэл ханахгүй байгаа өөрсдийгөө

жоохон шуналтай гэж бодож байгаа. /инээв/ гэхдээ би үнэхээр зорисон зүйл минь эндээс дэндүү хол байгаагаар мэдэрч байгаа учир хичээнээ.



Сага/басс/: байрандаа үлдэхгүй нь мэдээж. Хосгүй зүйлсийг хүсэж байгаа болхоор.



С: энэ хүртэл хэр их зүйлсийг зарцуулж бас хэр их зүйлсийг хуримтлуулсан бэ? Яагаад чадхаасаа цаадахыг чадна гэдэг энгийн уриаг түрээх болов?







Шоү: өнгөрсөн 1  сард БУДАКОН-д хийсэн тоглолт. Би үнэндээ бид тэгж их хүнийг цуглуулж чадна гэж бодоогүй. GEMINI цомог хит болсон ч гэсэн биднийг хүмүүс ийм их сонсоно гэж бодож байгаагүй. Надад энэ

урмыг тэдгээр фэнүүд маань өгсөн. Тэр үед бид өөрсдийгөө чадхаасаа илүүг чадна гэдэгт итгэлтэй болсон.



С: угаасаа л хөгжим тоглолдог байсан уу?



Сага: үгүй ээ. Хамтлаг байгуулагдхаас өмнөхөн л бид шал

өөр өөр урсгалын хөгжимийг тоглож байсан. Харин нэгдээд нэг нэгнээсээ суралцаж дотно найзууд болж, эдгээр гайхалтай зүйлсийг нүдээрээ үзэж байна. “та биднийг муугүй гэж хэлж болох ч бид муу биш гэдгээ баталж үзүүлнэ. Үнэндээ рок од байна гэдэг хөгжимөө чанга чанга дугаргаж, таталт ихээр хэрэглэх гэх мэт зүйлс биш. Мэдрэмжээ гитарлуугаа юүлэх явдал гэж боддог.







С: тэгвэл та тэгж гитарын техник дуугралтандаа анхаарч

хүнд рок байх гэж оролддоггүй юу?







Сага: тийм ээ. Бас хэн нэгэн маань ингэж эхэлбэл бид

автоматаар болиулна. Өөрөөр хэлбэл бусдыг дууриаж хэлбэрдэхийг хэзээ ч

зөвшөөрөхгүй. Тэгж байж л бид аль ч урсгалд захирагдахгүй хүссэнээ дуулж чадна.







Хирото: гэсэн ч бид бусад рок хамтлагуудыг сонсох дуртай.







Сага: би бол тэднийг аль хэсэгтээ хэрхэн алдаж байгааг нь

тоолох дуртай. /инээв/







Шоү: тиймээ. Тэр тэгдэг. Цаг үргэлж. Хэн нэгэн өөр

хамтлагийн аль нэг гишүүн тоглолтон дээрээ ганц л алдхад тэр үсэрч ирээд л

“хөөе сонсов уу? Тэрэн дээрээ тэгж алдлаа” гээд орилж эхэлдэг. Би түүнийг бусдын алдаанд дуртай байдагт нь дуртай. Тэгснээр бид тэр алдааг гаргахааргүй болдог болхоор.



С: бусад хамтлагуудаас аль нэг нь та нартай зөрчилдөөн

үүсгэж байсан уу? Та нарыг хөгжимийг муугаар хэлэх ч юм уу? Ер нь тэгвэл ямар хариу үлйдэл үзүүлэх вэ?



Шоү: үгүй байх гэж бодож байна. Манай Продакшинд байдаг

хамтлагууд бол харин ч нэг нэгэндээ их дэмжлэг үзүүлдэг.



С:. Хирото? Таныг маш олон ямар ч хэрэггүй дуунуудыг

зохиодог гэж сонссон. Зөвхөн өөртөө л дуулж өгдөг дуунууд?



Хирота: тийм... гэхдээ хүн бүрт өөр өөрийн онцлог бий шүү

дээ. Миний хувьд зүгээр л тааралдсан зүйлсээ хараад ямар ч хамаагүй аянд

оруулаад дуулах дуртай. Энэ нь хурхирч унтдаг ТОРА-н хажууд хамаагүй дээр

зуршил шүү дээ. /бүгд инээв/







С: Okanahajimeтай энэ цомог дээрээ хамтран ажиллаж байгаа байх аа?  Өмнөх цомог дээрээ ч бас. Урьд нь хамтран ажиллаж байсан продюсэруудаас

ялгаатай байна уу?  Яагаад дахин хамтран ажиллахаар болсон юм бэ?  Түүнийг их хэцүү хэн гэж дуулсан.



Шоү: тэр GEMINI дээр ажиллаж байх үедээ биднийг илүү чадварлаг болгож өгсөн. Учир нь түүний тэдгээр бэлтгэлүүдийн дараагаар бид GEMINI цомгийг маш их амжилтанд хүргэсэн шүү дээ. Тэгээд л түүнтэй дахин ажиллахаар болсон.







Хирота: тэр бидэнтэй их ойр байдаг. Яг л хамтлагийн нэгэн

хэсэг мэт.



Сага: магадгүй түүний хуьд зохиож байгаа дуунуудыг маань

илүү дээд түвшинд хүрэх гэж хичээдэгээс нь болсон байх. Багахан ааш муутайг нь үл тооцоод хамран ажиллахад боломжийн байсан даа.



С: ок. Тэгвэл одоо зарим нэг дууны чиньтухай ярилцацгаая.''Heavenly Tale,''гэх интрог Сага та зохиосон шүүдээ. Энэ интрог сонсох үед би болон бусад сонсогчиддэлхийг маш өнгөлөг болгож хардаг шиг санагддаг. тиймээс энэ дуугаар албумаа эхлүүлхийг хүссэн үү?



Saga: тийм ээ. Тэгсэн. Албуманы ажил их эрчимтэй явагдаж байсан тэр үед бид бүгд л өөр өөрсдийн зохиосон дуунуудаа авчирч сонсож үзэж байсан. Тэгээд л бүгдийг нь дахин дахин сайн сонсож байгаад аль нь эхлэх/интро/ альнь төгсгөл/оүтро/ байх

вэгэдгийг шийдсэн.



Шоү: үнэнийг хэлхэд Сага биднийг бүгдийг нь гайхшируулсан.''Heavenly Tale,'' бол гарцаагүй энэ цомгийн нэгэн хэсэг болох учиртай дуу байсан учраас. Бусад аянуудаас хамаагүй чөлөөтэй, гэгээлэг, тогтвортой гээд бидний хүссэн бүхэн тэр дуунд байсан.



С: тийм шүү. Цомгийн 2 дахьдуу болох [''the Arc'']-г ч бас Сага

зохиосон. Энэ бол минийхээр цомгийн хамгийн Металик хэсэг нь байсан. Сага урьд өмнө нь хэзээ ч ийм төрлийн дуу зохиож байгаагүй шүү дээ.







Сага: яг ч биш л дээ. Зүгээр л одоог хүртэл бид арай л

илүү аялгуутай, зөөлөн хөгжимийг сонгож байсан. Бөмбөр гитаруудыг илүү

хөдөлгөөнд оруулж өгсөнөөрөө өөрсдийгөө арай илүүгээр харуулхыг хүссэн төдий. Бид тийм ч муу биш байгаа биздээ? /инээв/







Хирото: гэхдээ минийхээр энэ дуунд Сага-н бүхий л

мэдрэмжүүд байгаа. Тэр цаг үргэлж өөртөө байгаа мэдрэмжүүдийг дуу болгодог. Дурсамж, сэтгэл хөдлөл гэх мэтээр.







С: тэгвэл анх хамтлаг болж байсан үеэ дурсаад дуу

зохиогооч гэвэл?







Сага: за байз... магадгүй тэр дууны нэр нь “бид ямар

новшоо хийх гээ вээ” гэдэг байна байх. Одоо бодоодбайхад элэг хөшмөөр санагдаж байна. Гэсэн ч тэр үедээ нэг нэгнээ сайн байна, гоё дуу болно доо гэх мэтээр магтдаг байсан юм байна шүү. /бүгд Инээв/







С: анхнандаа та хэдийг ердөө хамт бэлтгэл хийж үзсэн гэж

дуулсан. тэгвэл та нар яагаад Алис 9 гэх хамтлагийг байгуулсан юм бэ?







Сага: тэгж олон олон үр ашиггүй ч юм шиг дуунуудыг хийж

байх үедээ бид нэг зүйлийг олсон нь бидэнд өөрсдийнхөөрөө байвал боломж байгаа гэдгийг. Тиймээс нэгэн хэвийн бус нэг хүн тус бүрийн мэдрэмжүүдийг шингээсэн дуу бүтээхийг эрмэлзэж эхэлсэн. Тэгээд л.







Шоү: би Сагатай 100 хувь санал нэг байна. Бас нэгэн

хамтлагт үлдсэн шалтгаан бол манай peace smile entertainment-н захирал нэг өдөр бэлтгэл дээр ирээд биднийг үзэж байгаад хэлсэн үгнээснь болсон. Тэр хэлэхдээ “энэ хүүхдүүд чинь хөгжимөө яаж барьдагийг мэдэж байна шүү. Ашгүй дээ” гэсэн. Энэ үг нь их далд утгатай юм шиг санагдаад хамтлагийн бүрэлдхүүнд нэг мөсөн үлдэхээр шийдсэн.







Хирото: үнэндээ.../хэсэг ганцаараа инээв/ би тэр үед ПиСи

тоглоомонд хэт дуртай болчихсон байсан юм л даа. Тэгээд хамтлаг болоод бэлтгэл хийгээд байвал дахиад тэгж их тоглохгүй байх гэж бодсон. Яг үнэндээ надад бусдад маань байсан шиг тийм том мөрөөдөл байгаагүй. Гэхдээ Нао болон бусадтайгаа ярилцах бүртээ тэр байдал маань өөрчлөгдөж байсан. Яг л би тэдний мөрөөдлийг нь аажимаар өөртөө тусгаж байгаа мэтээр.







Сага: тэр ч хэцүү хүүхэд байсан шүү. Утас, компьютер

зэрэгт ойртуулчихвал бэлтгэл тэр чигтээ нурах шахдаг байж билээ. /бүгд инээв/







С: ''GALLOWS'' дууны шүлэг...

үнэхээр мартагдашгүй. Энэ дууны шүлгийг Шоү бичсэн байх аа? Дуунд илэрхийлэгдэж

буй хүний мэдрэмж үнэхээр тод.







Шоү: тиймээ. Мэмэнто мори /үхлийн сануулга гэж

орчуулагдана гэж бодож байна/ бол хүмүүсийг төгсгөл гэгчээс айх айдсыг

сэргээхийг хүссэн дуу. Зүгээр л нэг өдөр сэтгэл санаа онцгүй байлаа. Тэгээд

эргэн тойрноо ажиглах үед хүмүүс дэндүү жаргалтай, тэдний хувьд амьдралын яг

тэр мөч нь гэрэлтэж байсан. Тэгээд би зүгээр л төгсгөлд нь яах бол гэж бодоод

энэ үгийг бичсэн. Хүчтэй үгтэй шүү.







С: хирото-н дуу ''Hanagasumi”. Цомгийн өнгө аясыг басл өөрчилж

чадсан дуу.







Хирото: бид ''GEMINI'' аялан тоглолтоо хийжбайх үед нададмэдрэгдсэн

мэдрэмж гэхүү? Санаанд орсон зүйл гэхүү? Сайн хэлж мэдэхгүй юм. Юутай ч

амьдралд маш олон гайхмаар, өөрийгөө хүрээлүүлхийг хүсмээр зүйл байгааг

мэдэрсэн. Тэгээд тэр хүслээ илэрхийлэх гэж оролдсон нь энэ дуу.







Шоү: үнэхээр хүчтэй өнгө аяс, нүд гялбам үзэгдлүүд гээд

л. Дууны шүлгийг тааруулж бичих гэж бид ч их цаг гаргасан шүү.







С: за тэгвэл одоо бага зэрэг сэдвээ өөрчлөөд үзье. Эрх

чөлөө энх тайван, дэлхийн дулаарал гэх мэтээр. Шоү аль сэдвээр ярих вэ?







Шоү: инээв. Эрх чөлөө л гэж бодож байна.







С: тэгвэл алис 9 хамтлагийн гишүүд  хагналттай эрх чөлөөтэй юу? Эрх чөлөөгөөрөө

юу хийдэг вэ/Өөрөөр бол цаг зав хэр вэ? Гадуур дотуур тэнэж байна уу гэж байх

шиг байгаан/







Хирото: за байз, хэрвээ цомог, тоглолт байхагүй эсвэл

баярын өдрүүд таарвал цаг гарах байх. Гэхдээ одоогоор тийм юм алга л байна.

Гэхдээ хэрвээ зав гардаг бол би машинаар зугаалмаар байна. Хажуудаа үнэхээр

хөөрхөн эмэгтэйчүүдийг суулгаад л далайн эрэг лүү явбал... тэр хөөрхөн

эмэгтэйчүүд нь манай ээж, эгч, дүү 3 л даа. Гэрийнхэнтэйгээ  уулзаагүй их удаж байна. Ээж маань далайн

эрэглүү явах их дуртай. Заримдаа л утсаар ярьдаг. Тэр бүрт л гэртээ ирвэл

амттай хоол хийгээдхүлээж байя гэдэг. Ээжийн хоол их гоё.







Шоү: мэдэхгүй л юм. Цаг зав ойрдоо бол байхгүй байгаа.

Гэхдээ манайхнаас хамгийн завтай хүн нь би л дээ. Торо цаг үргэлж бэлтгэл

хийдэг. Хирото ч гэсэн дуу зохиох гээд төрчихсөн хүн шиг л байдаг. Нао

хамтлагийн ахлагч учраас дандаа завгүй байдаг. Өрөвдөлтэй залуу шүү. Биднийг

амарч байхад тэр ажиллаж л байдаг.  Сага

ч гэсэн. Дандаал элдвийн ажилд дарагдчихсан явж байдаг. Завтай байх үедээ би

хөл бөмбөг их тоглох дуртай. Бас унтах, идэх гээд л хийх юм их шүү дээ.







Сага: шоү-н хэлсэнчлэн би ихэнхи үед завгүй байдаг.

Хэрвээ аз нь таарч зав гарах юм бол би усанд сэлэхээр явдаг. Гэрийнхан маань

Кобэд байдаг учраас тэр бүр очоод уулзаад байж чаддаггүй.







С: нэгэн фэн асуугаарай гэж надаас гуйсан юмл даа. Хэрвээ

гудамжинд явж байхад чиньгэнэт нэг охин ирээд үнсвэл?







Сага: юутай ч өөрөөсөө холдуулж байгаад зугатаах гэж

оролдоно.







Шоү: үнэхээр хөөрхөн охин байвал зөрүүлээд үнсхэд

буруудах юмгүй биз дээ? Тэсэшгүй муу үйлдэл биш юм чинь.







Хирото: хөгжилтэй л юм. Би ч гэсэн боломжийг харж байгаад

зугатаах байсан. Ер нь эрчүүдийн хойноос үхэн хатан гүйдэг эмэгтэйд дургүй.

Эмэгтэй хүн эрхэмсэг байх хэрэгтэй. Тиймээс... инээв







С: ойлголоо. Тэгвэл сүүлд нь фэнүүддээ хандан хэлэх үг

байна уу?







Хирото: үргэлж тусалж дэмждэгт баярлалаа. Цаашдаа

танарыгаа баярлуулах юм ихийг хийнээ.







Шоү: хамтдаа байдагт баярлалаа. Та нарын хүээр өдий

хүрсэн болхоор дэмжлэгт чинь их талархдаг шүү.





Сага: бүх зүйлд баярлалаа.


/Молигийн

мессеж: 2010 онд өгсөн ярилцага юм шиг байна. Сайн мэдэхгүй байна. Тора, Нао 2

хаана байгааг мэдэх юм алгаа. Гэхдээ их хөгжилтэй ярилцлага байлаа. Таалагдсан

гэж байдаж байна. Бас удаан хүлээлгэсэнд уучлаарай. Jloveya/

Comments