Такашима Коүюү буюу ҮрҮха -н тухай мэдээлэл

Такашима Коүюү буюу ҮрҮха бол японы алдарт дэ ГазэттЭ хамтлагийн гитарчин. 1981 оны 6 сарын 9ны өдөр японы Канагава-д төржээ. 177 см өндөр /хамтлагтаа л хамгийн өндөр нь/, 62 кг жинтэй.  Ээж аав, 2 эгчийн хамт канагавад өссөн. Хөх ягаан, саарал өнгөнд дуртай /маш олон хувцас нь тийм өнгөтэйг нь та нар мэджаагаа биз дээ?/ биллиард, хөлбөмбөгийн спортод дуртай. ЛунаСи хамтлагт дуртай бөгөөд Сүгизог биширдэг. Бөгж, үнэртэй ус цуглуулах дуртай ба тайван дөлгөөн, биеэ даасан хүмүүст дуртай.
Image result for gazette uruha


Хөгжилтэй гэмээр Пактууд:

Унтаж байгаад сэрэх мөчийг үзэн яддаг. Хүнээр дуудуулахгүй л бол сэрдэггүй, яаралтай үед Кай загнаж сэрээдэг бол энгийн үед Рэйта ямар нэгэн аргаар сэрээдэг.  Бас ямар ч нөхцөлд унтаж үлдэх чадвартай, суугаагаараа, бичлэгийн завсарлагаагаар, ярилцлага дундуур гэх мэт---- нэг удаа радиогийн нэвтрүүлгийн үеэр зүүрмэглэж байсан.----

Өглөө бүр Шар буурцагны сүү уудаг. Рэйта түүнийг дуурайгаад бас уудаг болсон.

Сэтгэл санаа маш сайн байвал гэр бүлийн ресторанд очиж хооллолдог. Харин эсрэгээрээ бол архи уугаад унтдаг. /тэр бол архаг архичин, архинд хэтэрхий дуртай, нугасгүй шахуу/

Шил зүүхээрээ ухаантай харагддаг гэж боддог.

Хамгийн сайн найз нь Рэйта. Анх рэйтаг хараад Хар арьстай яг сармагчин шиг гэж бодсон.  Хоолноос болж рэйтатай зодолддог.

Кайгийн янзыг нь үзэх дуртай. Учир нь их эгдүүтэй уурладаг. хамтлагийнханаас хамгийн найдвартай нь учираас Кай чухал асуудлыг зөвхөн түүнд найддаг.

Бараг цаг үргэлж үлхийн тухай боддог.

Харин одоо хамтлагийн бусад гишүүд түүний тухай

Үрүхагийн тухай анхны сэтгэгдэл

Рүки: их дөлгөөн царайтай, хүнд рок залуу байна даа л гэж бодсон.

Кай: юутай ч ямар ч сэтгэл татам зүйлгүй хүн байсан. /бүгд инээв/ тэр үед үрүха туслах гишүүн, техникийн ажилчин, дуучинд нэр дэвшигч бас Аои соло гитарчин байсан.

Рэйта: би түүнийг их удаан хугацаанд мэднэ. Дунд сургуулийн хөл бөмбөгийн клубт танилцаж байлаа. Түүнийг анх хараад би яасан даруухан юм бэ гэж бодсон. /инээв/

Аои: анх уулзхад бусад бүх гишүүд хамт байсан. Бид нар найзуудыгаа хүлээгээд сууж байтал хаалга дугарч би онгойлгосон. Гэтэл тэнд өндөр, хүнд рок гэмээр залуу зогсож  байсан. Миний анхны сэтгэгдэл нэг ийм л байна.

/үрүха—хацраа алгадаад залуусаа юу вэ?юу вэ?/

Үрүхагийн давуу болон сул талууд

Рүки: давуу тал нь яг л том ах шиг байдаг, өөрийгөө ч тийм гэж боддог, бас их тайван дөлгөөн. Сул тал нь хэлсэн үгээ мартчихдаг. Би түүнийг хэлсэн үгэндээ хариуцлагатай байгаасай гэж хүсдэг.

Рэйта: юу вэ, үнэнээр нь хэлээч

Рүки: гэхдээ үрүха тэндээс шилэн дээгүүрээ муухай хараад байна шүү дээ /бүгд инээв/

Кай: тэр бол үнэхээр тууштай хөгжимд дурласан нэгэн. Би бол аан “ингэс гээд хийчихье” гэх зүйлийг тэр “заавал ингэж хийнэ” гэж зүтгэдэг.

Харин сул та нь.-....

Рэйта: Кай-күн, шудрага бай л даа. Айгаад байгаа юм уу? /үрүха ер нь бусдыгаа жоохон айлгадаг юи шиг байгаам даа/

Кай: за /хоолойгоо засав/ үнэнээр нь хэллээ шүү. Тэр аймшигтай, зөрүүд, тэнэг бодлоо өөрчилдөггүй.

Рүки: бурхан минь. Чи үнэхээр хэлчихлээ шүү. /инээв/

Рэйта: сайн тал нь гэвэл тэр харагддаг шигээ биш, маш хичээнгүй нэгэн. Сул та нь гэвэл тэр цаг үргэлж өөрийгөө л гэдэг.

Рүки:  яанаа? Яриа их хатуу болж байх чинь ээ.

Аои: сайн тал нь гэвэл түүнтэй хөгжимийн талаар хангалттай сайн ярилцаж болхоор. Муу тал нь гэвэл би архийг их тайван уух дуртай л даа, гэтэл тэр хурдан уучихаад хүмүүсийг шахаж эхэлдэг.

Үрүхад хандаад энийгээ боль, өөртөө үлдээ гэж хэлмээр зүйл

Рүки: тэр бол үнэхээр сайн хүн гэхдээ би яагаад оройтох бүртээ түүнрүү залгаж, амралтын өдрүүдэд хүчээр түүний сонгосон тоглолтуудыг үзэх ёстой гэж? /бүгд инээв/ үнэхээр яг л гэдэсний өвчин шиг. Би түүнд үзмээргүй байна гэж хэлдэг  ч тэр заавал үзээ гээд л гайхалтай томоо гэгчийн сайхан инээмсэглэл нүүрэндээ тодруулдаг. Нэг талаараа үзэхгүй бол муу юм болох гээд байгаа ч юм шиг.

Кай: би түүнийг надад анхааралгүй ханддагаа болиосоо гэж хүсдэг. Түүнтэй ярих үед царайнд нь ямар ч илрэл байдаггүй. Тэгээд уйтгартай байна уу? Гэхээр тэр үгүй ээ гэдэг. Гэхдээ огт  тоогоогүй л юм шиг.

Рэйта: /их чанга итгэлтэй хоолойгоор/ тэр чамайг сонирхдоггүй гэж үү? Чи түүнтэй энэ талаар ярилцнаа.

Кай: тэгвэл найдлаа шүү

Рэйта: магадгүй Үрүха хэтэрхий хувиа бодсон хүн байх. Тэр нь шүршүүрт орох, үсээ хатаах зэрэг дээр хэтэрхий их илрээд байдаг байх. Яагаад тэгэж их уддаг юм бээ? /Бүгд: толгой дохих/

Аои: Үрүха Кай 2 үргэлж тоглоос тоглолдог. Заримдаа намайг дуу бичиж байхад. Тэдний юу тоглож байгаа нь үнэндээ надаа хамаагүй байхад Үрүха маш чангаар Кайтай тоглоомныхоо тухай яриад байдаг. Хажууд нь би хичээж ажиллаж байхад шүү дээ. Тэр нь үнэхээр залхмаар.. тиймээс энийгээ болиод өгөөч.
Related image
Рэйта: Чи ч гэсэн КАЙ.

Кай: ээ /эгдүүтэйгээр/ уучлаарай.

Үрүхаг оролцуулсан асуултын цаг

Рүки: асуултуудыг сурвалжлагч тавьж байгаа шүү дээ. Чи юунаас айсан юм бэ?

Үрүха /шилээ аваад бусадруугаа ширтэж эхлэв/

Рүки: тэр цаг үргэлж эгнийн нэгэн шиг аашлахыг хичээдэг. Ялангуяа Рэйта бид 2той яг л чухал холбоотой хүмүүс шиг. Түүний стилл нь гудамжны чөлөөт стилл гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ нэг удаа бид 2 шибуяагийн гудмаар алхаж байтал нэг адгийн амьтан  намайг “урт үстээ” гэж дуудсан. Би үнэхээр тэр үед Үрүхагийн юу бодож байсанг мэдмээр байна. Түүний том ах шиг төрх, ааш авир нь хааччихсан юм бэ? /молигийн мессеж: тэр том ахын ааш зан гэдэг нь Якүза зан гэж бодож байна. Хулигаан, тээрмчин гэх мэт нэг тиймэрхүү/

Үрүха: сайн биш гэж үү? /гэнэт маш чухал царайлав/

Рүки: чи тэгж бодож байгаа бол ч... би зүгээр л гайхсан юм.

Кай: үрүха үнэхээр өөртөө итгэлтэй нэгэн. Тэр өөрийгөө imai tsubasa , takizawa kun-тэй адилхан харагддаг гэж хэлж байсан. Би тэр яагаад тэгж бодсоныг нь мэдмээр байна.

Үрүха: тэдэнтэй адилхан харагддаг гэх нь юу нь буруу гэж? Манай дүү  маань  адилхан харагддаг гэж хэлсэн юм. Би дүүгээ тэгж хэлэхэд нь баярласан.

Кай: аан үс байсан юм уу. Ойлголоо. Дараагийнх нь /инээв/

Рэйта: минийх бол Өвөл би саяхан авсан дуртай хүрмээ өмсөөд хамт гарсан чинь Үрүха надтай хамт гудмаар алхахгүй гээд байсан. Тэр өөрийгөө энгийн намайг гажиг харагдаж байна гэсэн. Бас нэлээн удаан надтай хамт гадуур гараагүй. Яагаад?

ҮрҮха: тэр хүрэм чинь ногоон өнгөтэй дээрээ араг ястай байсан. Тийм байхад би хамт алхаж чадна гэж үү?

Рэйта: тэгээд л өмсөхөө болчихсон.

Рүки: саяхан өмсөж байсан биз дээ?

Рэйта: энэ өвөл өмсөөгүй ээ. Үүн дээр надад хэлэх үг байна. Хүмүүсийг өмсөж байга хувцасаар нь битгий шоглож бай.

Үрүха: ойлголоо. Дахиж тэгэхгүй ээ.

Аои: би түүнийг яагаад айлд хонохдоо орыг нь булаадгийг мэдмээр байна.

Үрүха: учир нь хүн байна гэдэг чинь орон дээр унтана гэсэн үг.

Аои: гэхдээ яагаад эзэн нь байхад орыг нь булааж эзэн газар унтах гэж?

Үрүха: яагаад гэвэл эзэн зочноо хүндлэх үүрэгтэй. Гэхдээ эзэн хэрвээ орон дээрээ унтуулахыг хүсэхгүй байвал хэлэх ёстой шүү дээ. “ орон дээрээ унтуулахгүй шүү” гээд. Гэхдээ орон дээр чинь унтах үед чи надад юу ч хэлээгүй.

Аои: .......... заза ойлголоо

Хамтдаа байхад хамгийн ихээр мэдэгддэг өөр байдал

Рүки: нягт няхуур байдал. бас тэр бусдын сайн сайхан байдалд огтхон ч санаа зовдоггүй мэт аашилдаг. Харин би бол хэрэгтэй хүнийхээ орыг нь засаад бүүвээлж унтуулсан ч чадна.

Кай: зөвхөн бид 2 биш бусдад мань ч хамаатай асуудал. Тэр бол бууж өгдөггүй нэгэн. Ямар нэгэн тоглоом тоглож байна гээд бодоод үзье. Тэр хожихоос нааш санаа амрахгүй. Намайг хожвол хүлээн зөвшөөрөхгүй. /бүгд инээв/

Рэйта: үрүха заримдаа ярианы сэдвийн томчуулын яриалуу эргүүлээд байдаг. Намайг юу ярьж байгааг үл хайхран шүү. Хамтлаг дунд өрнөдөг халуухан төрлийн яриа үргэлж тэр 2с эхэлдэг. /молигийн месеж: томчуудын яриа гэдгээс арай жоохон муухай үг байсан боловч би тийм үг бичмээргүй санагдаад зөөлрүүллээ/

Рүки: нээрээ...

Аои: юу гэсэн үг юм?

Кай: /эгдүүтэйгээр/ яг хэлснээр.

Рэйта: тийсм болхоор эрчүүдийн тэр яриагаа хэрэгтэй үед л эхлүүлэх хэрэгтэй байдаг юм ш дээ. /уур амьсгал: ичиж байгаа царайнууд хаа сайгүй/

Рэйта: заза өнөөдөр бол тийм юм ярихгүй юм чинь... хайртай шүү залуусаа. /бүгд инээв/

Аои: заза тэгвэл Үрүха бид 2 л буруутай юм байна.... /инээв/

Рүки: та 2т тийм юм ярих цаг хангалттай гарна даа.

Аои: тиймээ /нүдээ ирмэв/ 2уулрханаа гитарын бэлтгэл хийж байхдаа ч юмуу /инээв бас тэр үед нүд нь гэрэлтэж байв/

Сүүлийн үеп юу Үрүхаг сайхан болгож байна?

Рүки: тэр илүү сэтгэл татам болсон.

Ингээд л болоо юу?

Рүки: ингэхгүй бол__ одоо ч гэсэн түүний нүд надруу аймшигтэйгаар ширтсээр л байна.

Кай: тэр надруу залгадаг болсон. Хамтлагт орноос хойш одоог хүртэл тэр надруу нэг их залгаж, надад ач холбогдол өгч байгаагүй. Гэхдээ орйдоо утасныы дуулгаын түүхэн дээр түүний нэр байгааг хараад би их баярладаг болсон.

Рэйта: сүүлийн үеп түүнтэй нэг машинд суухаас айдаг болсон. Тэр мэдрэл юм шиг жолооддог. Энэ тийм ч сайхан биш шүү.

Аои: би үргэлж түүнийг ажиглаж, хэрхэн сэтигэл татас байхыг нь хэлдэг.  Харин сүүлийн үед тэр тайзан дээр үнэхээр дажгүй харагддаг болсон.... би түүнд бууж өгөхгүй шүү.

эцэст нь

бүгд : хайртай шүү Үрүха.
Image result for gazette uruha

Comments