Хичнээн их шаналж байсан ч дахиад ганцхан удаа чамтай уулзахсан
Дахиад ганцхан удаа, улирал минь битгий солигдооч дээ
Дахиад ганцхан удаа, хамтдаа байсан үерүү буцахсан
Зөрөөд өнгөрөх хэдий үед ч би үргэлж эргэж хардаг.
Амиа хичээсэн зан чинь хамгийн ихээр хайр татна
Дахиад ганцхан боломж, дурсамжин дундуураа аялахсан
Дахиад ганцхан боломж, дараа таарах газраа мэдэхгүй юм
Цаг үргэлж хайсаар байна. Чиний байсан газруудаар
Эсрэг талын байшин, гудамруу харсан цонх
Тэнд байхгүйг чинь мэдсээр байж ….
Хүсэл минь магадгүй биелэвэл чамайг яг энд авчирахсан.
Хийж чадах зүйл өөр байхгүй ч гэсэн
Бүхнээс ичсэн ч тэвэрмээр, хармаар байна.
Ганцаардаж байлаа ч бусад хүмүүс үргэлж “зүгээр ээ” гэж хэлдэгч
Шөнийн тэнгэрт байгаа оддыг хараад өөртөө худал хэлж чадахгүй нь.
Дахиад ганцхан удаа, улирал минь битгий солигдооч дээ
Дахиад ганцхан удаа, хамтдаа байсан үерүү буцахсан
Цаг үргэлж хайсаар байна. Чиний байсан газруудаар
Зөрөөд өнгөрч байна гэж зүүдлэхдээ ч
тэнд байхгүйг чинь мэдсээр байж….
ид шид хэрвээ байдаг бол яг одоо л чамайгаа хармаар байна
шинэ өглөө ирсэн ч гэсэн би энэ хэвээрээ
хэлж чадаагүй хайрын үгс минь ч бас
…..зуны дурсамжууд бодолд эргэлдэж
зүрх минь цохилхоо болих шиг ……
Цаг үргэлж хайсаар байна. Чиний байсан газруудаар
Үүр цайх үеийн хотоор, сакура моддын цэцэрлэгээр
Чамайг ирэхгүй байх гэж бодсон ч ….
Хүсэл минь магадгүй биелэвэл яг одоо байгаа газарт чинь очихсон
Хийж чадах зүйл өөр байхгүй ч гэсэн
Бүхнээс ичсэн ч тэвэрмээр, хармаар байна.
Цаг үргэлж хайсаар байна. Чиний байсан газруудаар
Гудманд байх дэлгүүр, сонин тараах цэгүүдээр
тэнд байхгүйг чинь мэдсээр байж ….
ид шид хэрвээ байдаг бол яг одоо л чамайгаа хармаар байна
шинэ өглөө ирсэн ч гэсэн энэ хэвээрээ би
хэлж чадаагүй хайрын үгс минь ч бас
Цаг үргэлж хайсаар байна. Чинийхээ инээмсэглэлийг хайсаар
Галт тэргэний зогсоол, метроны буудал дээр ч
тэнд байхгүйг чинь мэдсээр байж ….
амьдрал давтагддаг болхоор бүх л газруудаар явна. Чинийхээ байсан...
хүсэл минь үүнээс өөр юу ч биш
чамайг хархаас өөр чухал зүйл гэж байхгүй. ……….<3
Comments
Post a Comment