![Related image](https://pbs.twimg.com/profile_images/796591062840057856/cvCmWhhE.jpg)
X JAPAN нь 1982 онд үүсгэн байгуулагдсан домогт heavy metal хамтлаг юм. 2007 онд хийсэн тооцоогоор тэдний нийт зарагдсан цомгийн тоо 20 сая хол даваад байна. Хөгжмийн урсгал нь heavy metal, power metal, progressiv болон speed metal. Зарим хөгжим судлаачид тэднийг hard rock хамтлагийн ангилалд оруулдаг. Тэднийг азийн шилдэг рокерүүд гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг юм.
Хамтлагийн гишүүд:
* Toshimitsu Deyama (Toshi) (出山利三) – Vocalist (1982–1997, 2007–present)
* Tomoaki Ishizuka (Pata) (石塚智) -Rhytm guitarist (1987–1997, 2007–present)
* Yoshiki Hayashi (Yoshiki) (林佳樹) – band leader, drummer, pianist (1982–1997, 2007–present)
* Hideto Matsumoto (hide, HIDE) (松本秀人) – lead guitarist (1987–1997)
* Taiji Sawada (Taiji)(沢田泰司) – bass guitar (1985, 1986–1992)
* Hiroshi Morie (Heath)(森江博) – bass guitar (1992–1997, 2007–present)
* Sugihara Yasuhiro (Sugizo)(杉原 康弘) - lead guitar, violin (2009-present)
Анх 1982 онд 2 багын найз болох Yoshiki, Toshi нар ахлах ангид байхдаа "X" нэртэй хамтлаг байгуулсан юм. Эл цөөн гишүүнтэй хамтлаг хэд хэдэн тоглолт, рок цомгийн бичлэгт оролцсоноос хойш амжилтын гараа тодорсон юм. 1985 онд гаргасан "I'll kill you" single санаснаас их борлогдов. Хамтлагийн амжилтын оргил үе 1989 онд гарсан "Blue Blood" цомгоор эхэлсэн юм. Ихэнх хүмүүс гайхаж байгаа байх X нэртэй байсан юм бол яаж X Japan болов гэж... энэ юутай хамаатай вэ гэхээр тухайн үед Америкд алдаршиж байсан "X" хэмээх нэртэй punk rock хамтлагаас өөрсдийгөө тусгаарлахын тулд 1992 онд X-ийн ард Japan буюу өөрсдийгөө Япон гэдгийг мэдүүлэхүйц үг залгаснаар өнөөгийн X JAPAN гэгддэг нэртэй болсон юм. Мөн тэд visual kei-ийн анхны үүсгэгчид гэгддэг юм. Анхны он жилүүддээ хамтлагийн гишүүд бүгд маш урт урт үстэй байсан боловч явц дундаа сүүлдээ hide-ээс бусад нь жирийн үстэй болцгоосон юм.
1985 онд "I'll kill you" single-ийг гаргасны дараа тун удалгүй 1986 онд хамтлагийн зарим гишүүд гарч оронд нь hide, Taiji нар хамтлагт шинээр орж ирсэн боловч удалгүй Taiji-ийн хуучин япон маягийн уянгалаг хэмнэл хамтлагийн ахлагч Yoshiki-той зөрчилдсөн байна. Гэвч тэд хэл амаа ололцож сайн найзууд болцгоон Taiji хэмээх гайхамшигт bassist хамтлагтаа үлдсэн юм.
Дараа оны нэг сард Judy хамтлагийн ахлагч асан Pata хочит Tomoaki Ishizuka хамтлагтай гэрээ хийв. Pata [түүний энэ нэр нь Patalliro! хэмээх манганы гол дүрийн хүүтэй Pata маань адилхан харагддаг байсан тул хүмүүс түүнд ийм хоч өгсөн гэдэг] эргэж буцсаар анхны цомгийн үед бүр мөсөн орсноо мэдэгджээ. Гэвч өнөөх л Taiji-ийн 1992 онд дахин Yoshiki-той хэл амаа ололцохгүй тэдний хөгжмийн чиг хандлага болон Yoshiki-ийн хамтлагт эзэлдэг байр суурь орлого нь бусад гишүүдийхээс маш ихээр ялгагдаж байсан нь Taiji-д таалагдаагүйн улмаас 1992 онд гайхалтай bassist маань хамтлагаа орхисон юм... Тун удалгүй одоогийн bassist болох Hiroshi Morie гуай буюу Heath маань хамтлагт Taiji-г орлон орж ирсэн юм...
1987 - 88 оныг X Japan-ы залуус тун хүнд байдалд өнгөрүүлсэн гэдэг. Тухайн үед Японд idol буюу Поп урсгалынхан ноёлж байсан бөгөөд X Japan мэтийн Visual Kei стилийн Рок хамтлагууд ерөнхийдөө гадуурхагддаг байв.
![Image result for X JAPAN](https://www.thetimes.co.uk/imageserver/image/methode%2Ftimes%2Fprod%2Fweb%2Fbin%2F480a782a-af6d-11e7-8f75-2b6f1159f66f.jpg?crop=4056%2C2282%2C744%2C379&resize=685)
Тэд маш бага орлого олж байснаас гадна заримдаа гэртээ харих гэж 3-4 км алхаж, бэлэн хоол идэж гэдсээ борлуулдаг байлаа. Энэ л хүнд цаг үед hide өөрийнхөө жинхэнэ анд нөхдүүдийг олж, өөрийнхөө мөрөөдлийн төлөө уйгагүй тэмцэх ёстой юм байна гэдгийг ухаарч ойлгосон гэдэг.
Улмаар 1988 онд Sony-той гэрээ байгуулсан нь хамтлагийн өсөн дэвжих эхлэл байлаа. Тэд санхүүгийн хувьд боломжтой болсноор тун хурдан олонд танигдаж эхэллээ. 1989 онд "Blue Blood" , "Endless Rain", гэсэн single-үүдээ гаргаснаар гэрлийн хурдаар Х Japan-ы нэр хүнд өсөж эхлэв.
16 жилийн туршид нийт 55.000 суудлыг 18 удаа Tokyo Dome-д концертын үеэр зарсан юм.
****Гэвч харамсалтай нь 1997 онд хамтлагийн гоцлол дуучин Toshi хамтлагаа орхих болсныг гишүүддээ хэлсэн юм... тухайн үед Toshi хамтлагийг бүр мөсөн тарахыг хүсээгүй бөгөөд өөргүйгээр нь ч гэсэн шинэ гоцлол дуучин олж цаашаа явахыг санал болгосон ч багын найз нь болох хамтлагийн ахлагч Yoshiki Toshi-гүйгээр хамтлагийг үргэлжлүүлэх арга байхгүй хэмээн хамтлаг тарсан юм. ***** Тэгэхээр Toshi маань гэнэт ямар учир шалтгааны улмаас хамтлагаа орхих болов гэхээр 1996 онд тэр Home of Heart хэмээх хамтлагийн "healing music" [энэ урсгалыг сайн тайлбарлаж чадахгүй нь уучлаарай гэхдээ миний ойлгосноор уянгын төрлийн намуухан нэг тиймэрхүү урсгал юм] гэх төрлөөр уран бүтээл туурвидаг хамтлаг байсан хамтлагийн ахлагч Toru "Masaya" Kurabuchi-ийн тоглолтыг үзэн маш ихэд уярсан гэдэг. Төд удалгүй тэд уулзаж учирсаар сайн найзууд болцгоосон байна. 1997 оны 2 сарын 17-нд хамтлагийн гишүүн байсан дуучин, загвар өмсөгч Kaori Moritani-тай Toshi гэрлэсэн юм. Хүмүүсийн ярьж байгаагаар бол Toshi-г тухайн үед ховсдуулсан гэдэг Home of Heart хамтлаг түүний тархийг угаан мөнгийг нь ашиглах зорилготой байсан ч гэлцгээдэг. Ингээд 1997 оны 9 сарын 22нд Toshi хамтлагаас гарч байгаагаа албан ёсоор олон нийтэд мэдэгдсэнээр 1997 оны 12 сарын 31нд болсон "Last Live" буюу X Japan-ы сүүлчийн тоглолт зарлагдсан юм. Энэ талаар янз бүрийн яриа хэвлэл, мэдээллээр шуугижээ. Тухайлбал тэднийг мөнгө болон хөгжмийн арга барил таараагүй гэх мэт. Зарим гадны улсуудад бүр Toshi ДОХ тусч нас барсанаар хамтлаг тарсан гэж хүртэл цуурч байлаа. Тэр бүү хэл 1998 онд Toshi өөрт буй бүх хөрөнгө мөнгийг Masaya-ийн өвлөдөг асрамжийн газар өгөхөөр завдаж байсан боловч түүний менежер болох ах нь түүний тархийг угаасан байна хэмээн түүнийг зогсоосон юм. Энэ цаг мөчөөс эхлэн X Japan-ы бусад гишүүдийн адилаар Toshi "healing music" төрлөөр уран бүтээлээ туурвин орон даяар аялан тоглолт хийх болов энэ нь 2007 онд хамтлаг эргэн нэгдэх хүртэл үргэлжилсэн юм.****
1997 оны 12 сарын 31нд "Last Live" тоглолтыг амжилттай хийснээр X Japan албаар ёсоор тал тал тийшээ салцгаасан бөгөөд бүгд тус бүртээ өөрсдийн соло прожектуудыг эхлүүлсэн... тэр дундаас Yoshiki, Toshi, Hide нар хамгийн их амжилтанд хүрсэн юм...
![Related image](https://img.cinematoday.jp/a/N0089831/_size_640x/_v_1487856365/main.jpg)
X Japan-аас салсны дараа hide маань арай өөр урсгалаар буюу punk усрсгалаар соло замналаа эхлүүлсэн бөгөөд "Spread Beaver" хэмээх хамтлагтай нийлсэн юм... hide-ийн дуулсан маш алдартай соло дуунууд гэвэл "Pink Spider" "Rocket Dive" нар юм... Маш их амжилттай явж байсан hide маань тэр бүү хэл АНУ-д "Zilch" хэмээх хамтлагийг хүртэл үүсгээд хэд хэдэн дуу хийгээд амжсан юм... Харамсалтай нь 1998 оны 5 сарын 1нд АНУ-аас эх орондоо хүрэлцэн ирж Токиод ярилцлага өгсөн өдрийн маргааш нь буюу 5 сарын 2ны өглөө Токио дахь өөрийн орон сууцандаа нас барсан байлаа... Цагдаа нар уг үхлийг амиа хорлолт гэж албан ёсоор зарласан юм... Гэвч түүний дотны анд нөхөд их сургуулийн найзууд нь hide-г амиа хорлох хүн огтхон ч биш хэмээн эсэргүүцэж байв... X Japan ч гэсэн мөн адил тийм үйлдэл хийсэн байдаг хамтлагийн ахлагч Yoshiki болон хуучин bassist Taiji хоёр hide-г амиа хорлоогүй гэдгийг тайлбарласан байна... учир нь hide үхэхдээ хаалга налчихсан дэрээр өөрийгөө бүтээсэн байдаг... хэдий яг л амиа хорлосон мэт харагдаж байвч Taiji-ийн хэлснээр бол гитарчид ихэнхдээ гитар хэт их тоглодогоосоо болж нуруу болон хүзүү нь маш ихээр өвддөг ба X Japan-ы тоглолтын үеэр урьд нь мөн адил яг ингэж хаалга налан дэрээр өөрийгөө бүтээн тайвширдаг гэсэн байна... гэвч hide яагаад энэ хэргээс болж үхвээ гэдгийг цагдаа нар асуухад Taiji "Энэ дасгалыг хийхэд маш их хөлс асгарч ядардаг юм анхаарлаа төлөвлөрүүлж сайн чадахгүй бол нозоорох тохиолдол ч бий... hide нозоорсон байх үедээ анхаарлаа алдан унтсан байх магадлалтай үүнээс болоод дэрэнд амьсгаа нь боогдон нас барсан байх..." гэсэн байдаг... гэвч одоог хүртэл hide-ийн үхлийг цагдаа нар амиа хорлолт гэж үзсээр байгаа юм... Хэрэв Taiji-ийн хэлсэн шиг зүйл болсон бол үнэхээр харамсалтай... Jpop болон Jrock ертөнцийн нэгэн гайхалтай хүнийг тиймхэн зүйлээс болон алдсан байна гэдэг... hide-ийн үхлээс хойш долоо хоногийн дотор 3н фэн нь hide-ийн үхлээр амиа хорлосон ба Tsukiji Hongan-ji-д болсон түүний оршуулга дээр 50.000 фэнүүд нь цугларсан бөгөөд ойролцоогоор 60 хүн эмнэлэгт хүргэгдэж 200-аад хүн түргэн тусламж хүртсэн байдаг... 2000 оны 7 сарын 20нд түүний гэгээн дурсгалд зориулж hide-ийн музей түүний төрсөн хот болох Yokosuka-д байгуулагдсан юм... hide-ийн гэнэтийн үхэл Япон орныг тэр чигт нь доргиосон гэхэд болно. Los Angeles-т байсан Yoshiki Tokyo-д эргэн ирж түүний оршуулгын ёслолд оролцсон бөгөөд хамтлагаараа "Forever Love" хэмээх гайхалтай дуугаа дуулаад дараах үгсийг хэлсэн юм:
-Би түүнийг нас барсан гэдгийг хэдхэн цагийн өмнө л олж сонслоо... түүнийг нас барсан гэдэгт итгэж чадахгүй байна... Яг одоо тэр маш үзэсгэлэнтэйгээр нойрсож байна, би түүнийг сэрээх гэж олон удаа оролдсон... гэвч тэр сэрэхгүй байна... Бид 5 дотроос Hide хамгийн тайван бүхнийг уур уцаар бус эвээр шийдвэрлэдэг нэгэн байсан юм... Хэдийгээр би хамтлагын ахлагч байсан ч гэсэн тэр хүнд хэцүү цагт үргэлж бидэнд урам өгч, хөгжөөж, дэмждэг байсан... Би өөрөө сэтгэлийн хөдлөл ихтэй учир юм л болвол уурладаг харин тэр намайг тайвршуулдаг байсан. Мэдээж хүн л учир тэр ч гэсэн өөрийн ухаангүй болж байсан үеүүд бий... Хүнд хэцүү үе, жирийн үед ч гэсэн тэр үргэлж над руу залгадаг байсан, бид хоёр хамтлагийнхаа талаар ярина, хүмүүсийн талаар ярина, амьдрал ярина... ер нь бид хоёрт ярьдаггүй зүйл гэж байгаагүй... Тэр миний хувьд ах шиг минь л байсан мөн дүү шиг минь ч байсан үеүүд бий... Бид үргэлж хамт архи уудаг байсан юм... мэдээж заримдаа хэрэлдэж муудалцана, маргааш нь тэр над дээр ирээд "Yoshiki, өчигдөр шөнө ямар нэгэн юм болоогүй биз? Уучлаарай би юу ч санадаггүй ээ." гэдэг байлаа... Харин энэ удаа тэр юу ч хэлсэнгүй хэдий би сэрээх гэж оролдсон ч тэр сэрсэнгүй... түүний шүтэн бишрэгч, найз нөхөд, гэр бүлийхэн нь бүгд цочирдож байгаа байх... Би ч мөн адил... яг одоо надад ямар хэцүү байгааг үгээр илэрхийлэх арга алга... гэвч бид бодит байдалтай эвлэрэх ёстой... түүнийг үүрд амар тайван нойрсоход нь саад болоод яахав...
![Image result for X JAPAN](https://www.spirit-of-metal.com/les%20goupes/X/X%20Japan/pics/b3f9_2.jpg)
2007 оны эргэн нэгдэлт:
2007 оны 3 сард Toshi өөрийн вебсайтдаа Yoshiki-тэй дахин хамтран ажлаж эхэлсэн тухайгаа мэдэгсэн ба "шинэ прожект" дээр ажилж байгаагаа зарлаж. Yoshiki 2007 оны 6 сарын 4нд X Japan дахин нэгдэж байгаа тухай албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд шинэ single тун удахгүй гарах болохыг ч мэдэгдсэн байна...
10 жилийн дараах анхны Live үзүүлбэрийг хамтлагийхан маань 2007 оны 10 сарын 22нд Tokyo-ийн Odaiba дүүргийн Aqua City-ийн дээвэр дээр хийсэн байна, уг үзүүлбэрээр шинэхэн single болох "SAW IV" киноны дуу болох "I.V"-г тоглосон байна. Ингээд шинэхэн дуу маань 2008 оны 1 сарын 23нд худалдаанд гарсан байна...
2008-2009-2010-2011 Sugizo хамтлагт орсон нь:
"hide memorial summit" 2008 оны 5 сарын 2,3нд hide-ийн гэгээн дурсгалд зориулж тоглолт хийгдсэн ба уг тоглолтод Dir en grey, Oblivion Dust, Phantasmagoria, Luna Sea[Энэ тоглолтонд зориулж тарсан байсан хамтлаг дахин нэг удаа хамтдаа тоглосон юм], Versailles, TMRevolution гэх мэтийн хамтлагууд оролцсон юм... Тун удалгүй Luna Sea-ийн lead guitarist байсан Sugizo 2009 оны 5 сарын 1нд X Japan-д албан ёсоор орлоо... 2010 онд тэд анх удаагаа Хойд Америкаар аялан тоглолтоо хийсэн бөгөөд 2011 оны Зүүн Өмнөд Ази болон Европоор World Tour-ээ амжилттай хийчихээд байгаа бөгөөд Yoshiki энэ жилийн Golden Globes-ийн дууг зохиосон бөгөөд одоо X Japan-ы анхны бүрэн англи хэл дээрх анхны цомгийг гаргах гээд тун ч завгүй ажиллаж байгаа... \m/
![Related image](https://f.share.photo.xuite.net/dav912/1fcd347/14749448/782973503_m.jpg)
Цомгийн жагсаалт:
* Vanishing Vision 1988 оны 4 сарын 14 [Extasy]
* Blue Blood 1989 оны 4 сарын 21 [Ki/oon]
* Jealousy 1991 оны 6 сарын 1 [Ki/oon]
* Art of Life 1993 оны 8 сарын 28 [Atlantic]
* Dahlia 1996 оны 11 сарын 4 [Atlantic]
2011 оны Taiji-ийн үхэл:
2011 оны 7 сарын 11нд Японоос Сайпан хүртэлх нислэгийн үеэр үйлчлэгчид гар хүрсэн явдлаас болж Сайпанд саатуулагдсан юм. Үүнээсээ болж АНУ-д түр хоригдож байх явцдаа амиа хорлохоор завдсан юм...7 сарын 14нд Taiji Сайпан дахь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Taiji орноосоо зүүгдэн амиа хорлохоор завдсан ба ухаан алдсан байв... Хэсэг хугацаанд life support буюу сэхээн амьдруулах тасагт байсан боловч гэргий болон ээж нь эцсийн шийдвэрийг гаргаж сэхээн амьдруулах тасгаас гаргаснаар Taiji хорвоогийн мөнх бусыг 7 сарын 17-ны өглөөний 11 цагт үзүүлсэн байна...
![Related image](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi9L87uy4BGSqRjCVc1JIfMTqjgcvqKPfTKauLxQp8vuCgKBnyYhsXxBRBLMYRSS22XnoeRPQn-XdMElpScRo7wsWhLZ2BwGLpBA84sJ__Z0FTAeVXLJBbPPae9pn4Jx288lAa3jCYSMuk/s1600/1.jpg)
Tүүний үхлийн дараа хуучин хамтлагийх нь залуусын хэлсэн үгс:
YOSHIKI: Би түүнийг үхсэн гэдгийг дуулаад маш хүнд цочролд орлоо... яг одоо түүний шүтэн бишригчид маш ихээр харуусаж байгаатай адил би ч маш ихээр харамсаж байна... Nissan Stadium-д (2010 оны 8-р сард болсон X JAPAN-ы түүхэн дэх хамгийн том тоглолт юм, уг тоглолтон дээр Taiji өөрийн биеэр хүрэлцэн ирж хуучны хэд хэдэн дууг хамтдаа тоглосон юм) болсон өнгөрсөн жилийн тоглолт өчигдөр л болсон мэт санагдаж байна... Японы түүхэн дэх хамгийн шилдэг bassist энэ хорвоогоос яваад өгчихлөө... Иймэрхүү цаг үед бид бүгд хүчтэй байж Taiji-г үүрд сайн сайхнаар дурсан санаж үлдэх хэрэгтэй хэмээн бодож байна...
ToshI: Түүнийг нас барсан гэдгийг сонссондоо итгэхийн арга алга... яг одоо би өөр зүйл хэлж чадахгүй нь...
PATA: Хамтлагийн анхны он жилүүд болон оргил үеүүдэд хамт байсан анд нөхөр минь нас барсан гэдэгт үнэхээр их харамсаж байна... түүнийг бид хэзээ ч мартахгүй...
HEATH: Түүнийг үхсэн гэдгийг сонсоод үнэхээр их цочирдлоо... Nissan Stadium-д "Дахиад нэг удаа хамтдаа тоглоцгоох уу даа?" гэж хэлсэн үгс яг л өчигдөрхөн тэр надад хэлсэн мэт санагдах юм... Би үнэхээр харамсаж байна...
SUGIZO: Taiji-сан бол чадварлаг, содон, агуу хөгжимчин байсан юм... Японы рок хөгжим маш гайхалтай нэгэн хүнийг алдчихлаа... Үнэхээр харамсалтай... би түүнийг үргэлж хүндэлж ирсэн... тэр бол хэзээд ч юу ч хийж чадахаар чадалтай гайхалтай нэгэн рок хөгжимчин байсан... түүнийг энх амгалангийн оронд очсон гэдэгт найдаж байна...
Мөн нэг юм хэлэхэд X JAPAN-ы түүхэн дахь ХАМГИЙН ТОМ ТОГЛОЛТ БОЛОХ 2010 ОНЫ 8 САРД БОЛСОН "NISSAN STADIUM"-ын тоглолтод нийт 150.000 хүн үзсэн бөгөөд уг тоглолтонд Taiji маань хүрэлцэн ирж оролцсон юм...
Зүүнээс баруун: Sugizo, Toshi, Heath тэгээд дунд зогсож буй улаан өмдтэй нь Taiji, Yoshiki, Pata...
YOSHIKI-ийн талаарх мэдээлэл:
X Japan хамтлагийн үүсгэн байгуулагч Yoshki 1965 оны 11 сарын 20-нд Японы Chiba хотод мэндэлжээ. Түүний ээж нь төгөлдөр хуурын багш байсан учраас бяцхан Yoshiki 5 настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан байна. Мөн хөгжмийн эвсэлтэй хүү байсан учраас 10 настайдаа бөмбөр тоглож сурсан байна. Yoshiki-ийн гэр бүлд аав ээж дүү нь багтдаг байлаа.
Цэцэрлэгт байхдаа Yoshiki хожмоо насан туршын найз болох хувь тавилантай Toshi-той мөлхөж яваад, мөргөлдөж танилцсан гэдэг. Түүнийг 10 настай байхад эцэг нь амиа хорложээ. Энэ явдал бяцхан хүүд маш хүндээр тусаж, цаашдынх нь амьдралд ч их нөлөө үзүүлсэн юм. Хожмоо тэр аавдаа зориулж алдарт Tears дуугаа бичсэн гэдэг.
“Тэр явдал миний зүрхэнд хэзээ ч арилахааргүй том шархийг үлдээсэн. Энэ шарх насан туршид минь надтай хамт байх болно.”
“Зуны амралт эхэлчихсэн байлаа. Тэр өдөр би сургууль руугаа хөгжмийн хичээлд явчихаад гэртээ ирсэн юм. Тэгээд хаалгаар орж иртэл аав маань матрасан дээр унтаж байх шиг харагдсан. Гэхдээ яагаад толгойдоо гурвалжин малгай углачихсан юм бол гэж би гайхаж байлаа. Тэгээд тэнд байсан хамаатнаасаа яагаад аав тийм хачин малгай өмсчихсөн байгаа юм бэ гэж асууж байснаа санаж байна. Юу болсныг ойлгосон даруйдаа миний уур маш их хүрсэн. Бүр галзуурах гэж байгаа юм шиг санагдсан. Яг л дотроос халуун гал төөнөж байгаа юм шиг. ”
Сэтгүүлч “Яагаад уурласан гэж’
“Мэдэхгүй ээ.Хамаатнууд намайг тайвшруулахыг оролдож байлаа. Хэрвээ хэн нэгэн амиа хорлох юм бол ард нь үлдсэн хүмүүс “Яагаад ” гэсэн асуулттай хоцордог. Тэд хэзээ ч жинхэнэ шалтгааныг мэдэж чадахгүй. Харин миний аав шалтгаанаа бичиж үлдээсэн байсан. Хэрвээ тэгээгүй байсан бол би насан туршдаа түүнийг хайж явах байсан байх. ”
“Одоо ч гэсэн би энэ бүхэнтэй эвлэрч чаддаггүй. Тийм болохоор л насан туршдаа шархтай явна гэж хэлсэн юм”
“Аз болж надад хөгжим байгаа. Би өөртөө мэдрэгдэж байгаа зүйлсийг хөгжмөөрөө дамжуулж хүмүүст хүргэдэг. Хэрвээ хөгжим байгаагүй байсан би юу хийх байсна болдоо гэж заримдаа боддог юм.”
![Related image](https://namida.cyna.fr/group.jpg)
Yoshiki эцгийгээ нас барснаас хойш жинхэнэ дайсны цэрэг болон хувирлаа. Үргэлж хэрэг тарьж эхийгээ зовоодог байв.
Хүнд рок сонирхох болсон тэрээр 1982 онд 17 настайдаа багийн найз Toshi-той хамт "Х” хэмээх хамтлагaa байгуулсан. Үүнээс өмнө Yoshiki, Toshi хоёр 1977 оноос хойш Dynamite , Noise гэх мэтчилэн хамтлаг байгуулахаар оролдож байсан амжилт олж чадаагүй юм. Х хамтлаг байгуулагдсаны дараа тэднийг ивээн тэтгэх ямар ч газар байгаагүй. Гэхдээ Ёшикигийг ээж азаар хүүгээ ойлгодог байлаа. Тэрээр гэр орныхоо юмыг зарж хэдэн юен хуримтлуулснаар Ёшикид Extasy Records-оо байгуулах санхүүгийн боломж бүрдсэн гэдэг.
Сэтгүүлч “Хамтлагаа анх байгуулахдаа ийм хол явна гэж төсөөлж байсан уу? ”
X Japan-ийг би анх үүсгэн байгуулахдаа Tokyo Dome-д тоглоно гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Budokan ордон бол харин санаанд багтаж байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид цаашаа явж болох юм байна гэдгийг ухаарч эхэлсэн. Яг л шат шатаах ахиж байгаа юм шиг. ”
“Хамтлагаа анх байгуулаад удаагүй байтал дуучин маань гарчихсан. Тэгээд үлдсэн гишүүдээсээ хэн нь дуулмаар байна гэж асуухад бүгдээрээ би гэж хариулж байлаа. Гэхдээ Тоши бусдаасаа арай дээр байсан болохоор дуучин болохоор болсон. Тэгээд л тэр”
![Image result for X JAPAN](https://cdn.viagogo.net/img/cat/13354/1/37.jpg)
Toshi-ийн талаар ....
“Хэдийгээр багаасаа нөхөрлөсөн ч гэсэн бид хоёр тэс өөр араншинтай хүмүүс. Ахлах сургуульд байхдаа би бүтэлгүй эдгээд байсан бол Toshi спортлог хөвгүүн байлаа. Хамтлаг байгуулагдахад ч гэсэн тэрэнд рок хөгжимчний характер байгаагүй. Харин hide тэрнийг өөрчилсөн гэж би боддог юм. Түүний ачаар л Toshi бидний ертөнцөд нэвтэрсэн. Харин өмнө нь тэр бусадтай л адил энгийн хүн байлаа. ”
“Миний шахуу хуваарь тэрэнд их хэцүү байсан байх. Би өдөр болгон тэрнийг бэлтгэл хийж, дуулахыг шаарддаг байсан юм. Магадгүй үүнээс болж тэрний хоолой бага зэрэг сөөнгө болсон байх. Toshi-ийн хоолойг дотроо төсөөлөөд би дуугаа бичдэг байлаа. Гэхдээ хэзээ ч миний дотроо төсөөлж байсан шиг сайн болж байгаагүй. Тийм болохоор би дуучин дээрээ тулж ажиллаж, дотроо төсөөлж байсан тэр зүйлсээ ойлгуулахыг хичээдэг байсан. Гэхдээ энэ бүхэн амаргүй байсан”
АНХААРАЛ ХАНДУУЛАН УНШСАН ТАНД БАЯРЛАЛАА....
@Энхжин Фэйри (PSYCHEDELIC VIOLENCE CRIME OF VISUAL SHOCK)
@Энхжин Фэйри (WE ARE X)
@Энхжин Фэйри (YOU ARE X)
Comments
Post a Comment