С: шинэ цомгийн талаар яриагаа эхлүүлхээс өмнө би ‘THE BEAM OF LIGHT TOUR’-н талаар ярьмаар байна.
Така: "BEAM OF LIGHT"бол бид шинэ цомгийнхоо өмнө хийсэн аялан тоглолт. Гол зорилго бол амьд тоглолтын энгийн хэв маягыг эвдэх. Хичнээн бид манай тоглолт шууд 100 хувь сайн сайхан гэж ам гарахгүй ч гэсэн үр дүн нь гайхалтай байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ дараагийн Тоглолтонд залуучууд их ирээсэй гэж хүсэж байна. Гэхдээ мэдээж охид ч гэсэн ирвэл гоё л доо. Зүгээр л адилхан хүйснийхээ хүмүүсийг харах үед сэтгэл санаа дээшилж урам зориг өгдөг. /Молигийн мэссэж: энэ юу гэсэн үг үү? Така чан~~~~ХОМО гэсэн үг мөн үү? /
Торү: тоглолтын үеэр үнэхээр сонирхолтой байдаг. Хүмүүс биднийг хэрхэн дэмжиж байгааг хараад л. Тайваны хамтлагтай хамтран хийсэн тоглолт хамгийн сайхан нь. Энэ удаад ч гэсэн олон хүмүүсээс сайхан зүйлс мэдрэх байх.
Рёта: үнэхээр Тайваны хамтлагаас би их зүйл сурч авсан л даа. Өөр хамтлагтай нэгэн тайзан дээр байна гэдэг үзэгчдийг хэрхэн өөртөө тэднээс илүү татах вэ? Гэдгийг хамгийн их сурсан. Шинэ зорилго минь ч тэр бид карээраа илүү дээшлүүлэх хэрэгтэйгээ ойлгосон.
Томояа: тоглолтын үеэр надад үнэндээ хувийн асуудал хамгийн их тохиолддог. Яг тайзан дээр гарах гэхлээр гэнэт би өөртөө маш их итгэлгүй болчихдог. Тиймээс тоглотын өмнөх хугацаанд хоол, нойроо хасаад зөвхөн бэлтгэлээ л хийж байна.
Алекс: /одоо байхгүй гарчихсан, хасагдчихсан./ би анх тоглолтын тайзан дээр гарах үедээ өөрийгөө үнэхээр болоогүй байгаагаа мэдэрсэн. Одоо ч гэсэн тайзан дээр гарах бүртээ тэр мэдрэмжийг мэдэрдэг. “дундаж”. Тиймээс би ч гэсэн өдөр алхасалгүй бэлтгэл хийж байгаа.
С: хуучны өөрсдийгөө одоогийн өөрсөдтэйгээ харьцуулж үзвэл ахиц гарсан гэж бодож байна уу? Та нар намба суусан харагдаж байна.?
Алекс: энэ бүх хугацаанд аялан тоглолтын үеэр бид маш олон шинэ арга барил сурсан. Гэсэн ч санаандаа хүртэл төгс болоогүй. Гэхдээ л бид сайжирч байгаа.
Така: үнэхээр, бид илд бариад тулалдаж байгаа мэт. Өөр бусадтай цаг тутам өөрсдийгөө харьцуулж, ялангуяа алдартай хамтлагуудтай. Заримдаа хэрчигддэг. Гэхдээ шархаа эдгээгээд сул талаа засаад... нэг тиймэрхүү. /инээв/
С: санаснаас гурав дахь цомог "Kanjou Effect" –н гадрыг хүмүүс их ЭМО шинжтэй байна гэцгээж байсан. Илүү Рок хэв маяг оруулж өгсөн үү?
Торү: тиймээ. Үэнэдээ үүнээс өмнөх өөрсдийгөө би ПОП гэж тооцдог байлаа. Харин одоо үнэхээр мини й гарагахыг хүссэн хөгжим бол энэ гэж би итгэлтэй байгаа. Хүмүүс энэ цомгийн талаар ярьж эхлэхдээ ЭМО гэж байсан учраас нь үнэндээ би ч гэсэн бодож үзсэн. Гэхдээ энэ ЭМО гэдэг чинь манай цомогтой ямар ч хамаагүй юм билээ. Хүмүүс андуурсан байх.
С:“Kanjou Effect"цомог үнэхээр цаанаа яг юуг нууж байна лээ? Нууцаа задлах уу?
Така: цомгийн нэр өөрөө жинхэнэ, оргинал зүйлийн нөлөө гэсэн утгатай. Өмнөх цомог "Zeitakubyou"цомгийн хувьд бид илүү сонсход амар, чихэнд хадагддаг аялгууг оруулсан бол kanjou effect цомог бол тэс өөр. Бид олон төрлийн зүйл хийж чадна гэдгээ батлах гэж оролдсон.
С: ONE OK ROCK –н мөн чанар яг юунд оршиж байна вэ?
Така: дууны шүлэг. Гүн гүнзгий, хүмүүст хүргэхүйц байдаг. Бид өөрөөр хэлбэл зөвхөн дуундаа биш үгэндээ ч гэсэн анхаардаг. Бүр маш их. Бид сонсогчид дуунаас маш гүн утга санааг ойлгоосой гэж хүсдэг.
С: тийм шүү. Та нар бол дөнгөж 20 хүрч яваа залуус. Хэрхэн тэдгээр нийгэмд чиглэгдсэн гүн утга санаа бүхий дууны үгийг олдог вэ?
Така: би нас гэх зүйлд нэг их анхаараад байдаггүй. Гэхдээ 20 нас хүрсэн би өмнөхөөсөө илүү өөр болсон юм шиг мэдрэмж төрдөг болсон. Урьд нь харж байгаагүй зүйлсээ харж, мэдрээгүй зүйлсээ мэдэрч насанд хүрсэн хүн болсон болхоор... нийгэм муухай гэдгийг мэдсэн. Өөрчлөхийг бид хүссэн. Тэгээд өөрсдийгөө эхэлж өөрчилөхөөр шийдсэн. Тиймээс дууны үг бол бидэнд харагдаж мэдрэгдэж байгаа зүйлс. Бид хүүхдүүд байхаа больсон.
С: ямар өөрчлөлтүүд мэдрэгдэж байна?
Така: 20 хүрсэн гэдгээрээ би нас биед хүрсэн. Гэхдээ энэ нь тийм сайхан хэрэг гэж үү? Зүгээр л өөрөөрөө амьдрах боломжтой хүүхэд наснаасаа салж бусдын дунд орох надад бол таалагдахгүй байгаа. /инээв/
С: өнгөрсөн зунжин тоглолттой байгаад үнэхээр их завгүй байсан байх. Гэтэл шинэ бичлэгт ороод л... хэцүү бнйа уу?
Торү: зүгээр л нэг цомог гаргаад аялан тоглолтоо хийгээд, дахиад шинэ цомгийн бичлэгтээ ороод л... завгүй. Үнэхээр завгүй... /толгой сэгсрэх/ гэхдээ ер нь ээж маань цаг үргэлж хамт байж хоолоор бол таслаагүй. Өлсөхгүй байна гэдэг их чухал шүү дээ.
С: 12 өөр дуу нэг цомогт багтаж байгаа. Тус бүртээ онцлогтой. Дуу бүрийг чанартай болгох талаар юу хийсэн бэ?
Алекс: би бол бараг зөвхөн өөрийн хэсэг бас гадар зураг авалтанд л оролцсон төдий. Така бүх үгийг бичиж бусад маань тус тусдаа л дуу зохиосон. Би хамгийн завтай нь байсан л даа. Тиймээс дандаа л бэлтгэл хийж байсан. Гэснээс нэг хөгжилтэй түүх. Бид аялан тоглолтын үеэр Кобэ-д 3 хоног амарсан юм. Би шөнийн 3 өнгөрөөд бэлтгэлээ дуусгачихаад буудлынхаа өрөөд ортол манайхан бүгд нэг орон дээр шахалдаад унтаж байсан. Хажууд нь миний унтах ор хов хоосон. /инээв/ тэгээд их өрөвдөлтэй харагдсан болохоор нь такаг сэрээгээд хүсвэл энэ орон дээр надтай унтаа гэсэн чинь Така “уучлаарай, уучлаарай. Би уг нь хурхираагүй ш дээ гэж байснаа буцаад унтчихсан... /бүгд нэг хэсэг чимээгүй.... дараагаар нь инээв/
Така: тэр чи зүгээр л бид 4 тоглож байсан юм. Хөзөр тоглоод тэгээд нэг мэдсэн чинь унтчихсан... харин би зүгээр л зүүдэлсэн байх. Ядарсан байсан шүү дээ. Ядарчихсан байсан.
Бүгд инээгээд л байна.
С: магадгүй Алекс Такаг их айлагдаг байх?
Алекс: тийм юм байхгүй ээ.
Торү: намайг бол айлгадаг.
Томояа: намайг ч гэсэн.
Алекс: яагаад?? /гайхасан байдалтай/
Рёто: чи өөрөө анзаардаггүй байх. Ихэнхидээ их танхай харагддаг гэдгээ. Такаг хар л даа. Чамааас айчихсан байна. /хуруугаараа заах. Харин Така тэнд гараараа оролдож байна/
Алекс: больж үзээ. Та нар тоглож байгнаа биз дээ.
Бүгд инээв
С: аялан тоглолтын үеэр сонирхол татсан үйл явдал болсон уу?
Томояа: нэг удаа бид нар тайзан дээр бэлтгэлээ шалгаж байтал би кабэл утсанд тээглээд унчихсан. Гэтэл хамраас бараг нэг литр цус гарсан байх. Тоглолт эхлэх гээд байхад цус тогтохгүй л байсан. Тэгээд тайзан дээр гарахдаа хамрандаа үнэхээээээр том хөвөн чихээд гарсан ч тэр өдөр хүмүүс анзаараагүй юм шиг байна лээ. Харин би хүмүүс намайг тайзан дээр хардаггүй юм байна гэж сэтгэлээр их унасан. /толгойгоо гудайлгах/
Така: тайвшир аа. Зүгээр л чи азтай байсан байхгүй юу.
С: цаашдаа сонсогчид фэнүүддээ хандаад юу гэмээр байна.
Бүгд нэгэн зэрэг: хайртай шүү. Бүгдээрэнд чинь. Шинэ цомгоороо дахин уулзья /Moly-н мэссэж: энийгээ өмнө нь их сайн бэлдсэн байх. Яг хэлж байна лээ lol /
Comments
Post a Comment