A (ACE) Anonymous Confederate Ensemble САКУРА – ИНТООРЫН МОДНЫ ЦЭЦЭГ



Сакуран дэлбээ эргэлдэн унаж байсан үдшээр

Чамайг тэвэрсэн хэвээрээ

Цаг хугацааг зогсоохсон

Үүрд ...



Харанхуйд... Харанхуйд...Харанхуйд... юу ч харахгүй байна

Чиний гараас салчихаад бутарч буй ертөнц минь



Чиний минь амьдрал хаврыг хүлээж чадахгүй гэж хоног тоолж эхэлсэн

Миний инээмсэглээд мөрөөдсөн ирээдүй замхарчихлаа

Яг л хөөс шиг...



Сакуран дэлбээ эргэлдэн унаж байсан үдшээр

Чамайг тэвэрсэн хэвээрээ

Цаг хугацааг зогсоохсон

Хойлоо чинь хүртэл замхарсан цагаахан, үзэгсгэлэнтэй энэ байгаль

Чи минь дахиад байхгүй болж.



Зөвхөн дурдатгал төдий үлдэж, цаг хугацаа утгаа алдчихлаа

100 жилийн дараа ч гэсэн хамаагүй чамтай байх зүүдээ үргэлжлүүлмээр...



“маргааш чи нүдээ нээхгүй юм бол гуйя,

Би ч гэсэн ингээд үүрд нойрсмоор байна”

Дүүрэн нулимастай энэ нүдээ аниад...



Сакуран дэлбээ урьдынхаараа унасаар, ямар ч сэтгэл хөдлөлгүй мэт

Үргэлжлүүлэн унасаар

Амьсгал минь зогссон цагаахан, үзэгсгэлэнтэй энэ дэлхий дээр

Би чамайгаа хайрласан...

Comments