кай-самагийн ярилцлага

Image result for gazette kai
Та бүхэнд алдарт Дэ ГазэттЭ хамтлагийн ахлагч, бөмбөрчин Кай /Үкэ Юката/-н ярилцлагийг хүргэж байна.

С: За тэгхээр Кай, та хамтлагийнхаа тухай сонсож байгаагүй мэдэхгүй хэн нэгэнд өөрийн хамтлагаа , хөгжим стилээ нэг тодорхойлж хэлээч.

К: хммм. Бид бол бүхий л зүйлсийн холимог. /инээв/ миний бодол л энэ. Би манай хамтлаг бүхий л урсгалын хөгжимийг тоглож чаддаг гэж боддог. Заримдаа шинэ дуу бүтээх үедээ бид энэ урьдынхаас өөр юм байна, тэгхээр заавал нэг хийж үзэх хэрэгтэй гээд хийцгээдэг. Дууны эхлэл төгсгөл гээд бүхий л хэсгийг зөвхөн ганцаараа биш бүгд хамтдаа хийдэг. Эцэст нь тэр дуу жинхэнэ ГАЗЭРОК болдог. Тиймээс бид бүх урсгалн дууг дуулж, бүтээж чадна гэж би боддог.

С: та ер нь яаж хамтлагийнхаа ахлагч болсон юм бэ?

К: /инээв/ тэр тухайд, үнэнийг хэлхэд бид сайн дураараа хийх хүн байна уу гэж асуусан. Нэг нэгнээсээ чи ахлагч болмоор байна уу гэж асуусан. Тэгээд би |ОКЭЙ би хийе гэж хэлээд гараа өргөсөн.

С: тэгхээр та ганцаараа гараа өргөсөн үү?

К: тийм ээ. /инээв/ бусад маань үүнийг жоохон төвөгтэй гэж бодсон бай л даа /инээв/ гэхдээ үнэндээ зөвхөн бөмбөрчиний байрлалаас  тоглолтын үед бусдыгаа хамгийн сайн харж чадна. Тиймээс би тэднийг ардаас нь сайн харж, дэмжинэ гэж бодсон учраас ахлагчид нэр дэвшсэн юм. Гэхдээ намайг |ОКЭЙ би хийе гэж гараа өргөхөд өөр хэн ч гараа өргөөгүй байсан. Өөрөөр хэлбэл би цорын ганц нэр дэвшигч байсан./инээв/

С: магадгүзй тэд хүссэн ч зүгээр л ичсэн юм болов уу?

К: би ч бас тэгж бодсон. Би тэдний 2-3 нь ахлагч болохыг хүсэж байсан гэж бодож байнга/инээв/ гэхдээ хэн нь ч гараа өргөөгүй л дээ. Тэгээд л би ахлагч болчихсон юм.

С: тэгхээр чи тэднийг яг л Ёшики шиг ардаас нь дэмжихийг хүсчээ?

К: айн? Үгүй ээ. Үгүй..... би тийм агуу хүн биш шүүү дээ.

С: дуугаа зохиох явцад та дууны үг бичдэг үү? Ер нь танай хамтлаг дууны үгээ хэрхэн зрхиодог вэ?

К: би зөвхөн рүкид ганц нэг мөр л хэлж өгч байсан. Аои, үрүха, Рэйта гээд бусад маань бол тэр талаар юу ч хийж үзээгүй гэхэд болно .рүки ч яруу найраг ч шиг л байдаг. Тэр бүх дууны шүлгийг бичсэн. Эхлээд хэн нэгэн нь зохиосон аяаа сонсгоод бусад нь санаагаа нэмж хамтдаа ажиллаад дараа нь рүки дуундаа тохирсон үг бичээд.... тэгээд дуу бүтдэг.

С: тэгхээр та дууны үгэнд нь ганц нэг тусалсан байх нээ.

К: тийм ээ.

С: STACKED RUBBISH болон NIL хоорондоо тэс өөр. Фэнүүд тань ХИП ХОП хэсэг орууллаа гэж бага зэрэг эгдүүцэж байсан. Ер нь яагаад дуун дээрээ Рэп үглэх болов? Хамтлагаараа туршаад үзхийг хүссэн үү? Эсвэл зүгээр л тийм зүйл болчихсон уу?

К: бидний хувьд шинэ цомог гаргалаа гээд шууд тоглолт хийнэ гэж боддоггүй. Хэдхэн дуутай жижигхэн цомог байсан ч ялгаагүй бүгдийг нь хийхэд маш их цаг зарцуулж,аль болох шинэ зүйлийг хийх гэж хичээдэг. Хамгийн гол нь нэгхэн төрлийн уйдмаар давхардсан дуунууд биш аль болох олон төрөл урсгалын дуунуудыг бүтээж, одоогийнхоос илүү олон сонсогчдод хүргэх гэж хичээдэг. NIL-н хувьд ердөө ганцхан дуун дээр л хип хоп хэмнэл ашигласан. Үүнийгээ бид шинэ зүйлийг турших туршилт гэж бодож байгаа. Хэсэг бүлэг сонсогчидод маань таалагдаагүй ч дийлэнхи хувьд нь маш их таалагдсан байсан.

С: Цомог гэснээс энэ жил дахин шинэ цомог гаргах бодол байна уу? Нууц биш бол?

К: мэдээж. Худалдаанд гарах, зарлах хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч бид хөгжимөө зохиож дуугаа бүтээж байгаа. Одоо хэлчихвэл уйтгартай биш гэж үү? Тмймээс энэ бол нууц./инээв/

С: маш нууц байх нээ? DISORDER цомгийн Saraba дуу дайны эсрэг маш томоохон бүтээл болсон. Гэхдээ STACKED RUBBISH-д тийм хүчтэй нийгэмрүү хандсан дуу байхгүй?

К: би тэгж бодохгүй байна. Рүки шүлгээ бичиж байхдаа хамгийн их ядардаг гэдгээ хэлдэг. Тэр бүх шүлгийг хүмүүст үгээ хүргэх хүсэлдээ автан бичдэг. Би үүнийг нь мэднээ. Тиймээс САРАБА бол рүки дайнд нас барсан өвөөдөө зориулж бичсэн дуу нь юм. Түүний өвөө бөмбөгдөгч онгоцны нисгэгч байсан бөгөөд онгоц нь буудуулж сүйрхээс өмнө дайн бол ямар ч хэрэггзүй зүйл. Цус нулимас. Үүнийг зогсоогоорой гэж хэлсэн гэдэг. Энэ үгийг рүки бүх хүнд хүргэхийг хүссэн.

С: та хэзээ ч юм шүлэгийг бичиж үзхийг хүсэж байсан уу?

К: тиймээ. Нэг удаа Рүки намайг нэг шүлэг бичээч гэж асуусан. Тэгхэд нь би 3 бадаг шүлэг бичсэн. Яг үнэндээ Рүки анхнаасаа л надаа мэдэрч байгаагаа л биччих гэсэн л дээ. Тэгээд бичсэн. Харин нөгөө 4 уншичихаад намайг бүтэн сарын турш шоолсон. Би дахин ганцаараа шүлэг бичих гэж одохоо больсоон.

С: бусад нь ганц ч удаа бичиж байгагүй гэж үү? Үнэхээр?

К: бодьё... аан тийм РЭЙТА нөгөө дээр үед байх аа. Ахлах сугуулиа төссөнийхөө дараахан бичсэн гээд нэг шүлэг Рүкид өгсөн нь ИТО гэдэг дууны үг байсан. Намайг хамтлагт орхоос өмнөх хэрэг л дээ. Гэхдээ ИТО бол яалт ч үгүй үнэхээр гайхалтай үгтэй дуу. Би тэр дуунаас РЭЙТА-н цорын ганц дурлалын шархыг мэдэрдэг.

С: та РЭЙТА-г нэг тодорхойлооч. Тэр ер нь яагаад хамрандаа нусны алчуур зүүдэг юм бэ?           /моли-н мэссэж: ハンカチ-нусны алчуур л гэж орчуулагдаад байна. Уг нь нусны алчуур биш биз дээ? /

К: аан тэр бол одоо түүний дүр төрх, биенийх нь нэг хэсэг болчихсон зүйл. Тэр чинь л рэйтай шүү дээ.

С: тэр энгийн үед ч гэсэн зүүдэг юм уу?

К: /инээв/ үгүй дээ. Гэхдээ л тэр бол ГазэттЭ-н бассист шүү дээ. Тиймээс Рэйта-г хүмүүс энэ хэвээр нь хайрладаг.

С: энэ нь амьсгалхад хэцүү байдаггүй юм уу?

К: хэрвээ тийм байсан бол тэр өдийд үхчихсэн байх байсан биз. Тэр тамхи их татдаг ч гэсэн хамраа боочихоод амьсгалж байгаагаас хархад түүний хэцүү байдаггүй байх. /инээв/

С: та нар загвараа өөрсдөө олдог уу? Эсвэл стиллист ч юм уу? Өөр хүнээр олуулдаг уу?

К: бид ер нь өөрсдөө өмсмөөр байгаагаа төсөөлөөд зурж стиллистдээ үзүүлнэ. Тэр бидэнд аан энийг ингэвэл гоё юм биш үү? Тэрийг нь тэгчих гээд зөвөлдөг. Дараа нь Үрүха бүгдийг нь оёдог. Гэхдээ түүнд өөр хэдэн оёдолчид тусалдаг л даа. Гэхдээ манайхан дундаа хамгийн сайн загвар зохиодог нь яалт ч үгүй Рүки л дээ. Харин Үрүха үнэхээр гайхалтай оёдог.
Image result for gazette kai
С: үнэхээр сонирхолтой нэг зүйл байна. Өнгөрсөн 9 сард БУДАКОН /япоын томоохон тоглолтын газар/-д хийсэн тоглолт үнэхээр гайхалтай болсон. 60 мянган хүн дотор нь байхад гадаа нь дахиад 10000 хүн байсан. Тэр үймээнийг зохицуулхад хэцүү байсан уу?

К: мэдээж хэрэг. Үүнээс болж тоглолт бүтэн 1,30р хоцорч эхэлсэн. Гадаа байсан хүмүүсээс дотогш багтах хэмжээгээр нь оруулсан ч дахиад хүмүүс байсаар л байсан. Аргагүй болоод цагдаа нар ирж тэднийг тараасан даа.

С: аялан тоглолтын эхлэл төгсгөлүүд нь БУДАКОН, Ёкохама арэна-д болсон. Та нарын бүгдэнгийнх нь эцэг эх ирсэн гэж дуулсан. Ямар зүйл мэдэрсэн бэ?

К: та эцэг эхийнхээ өмнө тоглохыг хэлээд байна уу? Энэ үнэхээр жаргалтай байсан. Мэдээж тэдэнд тэнд байх нь хэцүү байсан байх. Ялангуяа манай ээж болон Аои-н ээж аав их настай хүмүүс шүү дээ. Гэсэн ч тэд дуустал нь тэнд байсан. Эцэст нь хагийн гол нь бид бүгд хайрт ээж аавдаа бид бүгд эхэлсэн газраа зогссоор байгаагүй. Хамаг чадлаараа ургашилж байгаа гэдгээ харуулсан даа хамгийн жаргалтай байсан.

С: аялан тоглолтын үеэр саад учирав уу?

К: саад.... ммм нэг их байгаагүй гэж бодож байна. Гэхдээ бид шинээр хийх зүйлийнхээ санааг олсон. Тиймээс дараагийн тоглолот хамгийн гайхалтай нь байх болно гэж бид бодож байгаа. Саад биш хөгжилтэй гэмээр зүйлс л их байсан. Аои хэсэг завсарлаад 3 хоног гэртэээ амарчихаад ирсэн юм. Тэгэхдээ 5 гитарны мөрөө бүгдийг нь орхичихоод ирсэн байсан. Тэгээд тоглолтоос 4 цагын өмнө дэлгүүр явсан. Тэр ч гайхалтай сандарсан шүү. Түүнийг тэгтлээ сандарч байхыг анх удаагаа л харсан. Бас үрүха тоглолтын өмнө хувцасаа урчихсан. Тэгээд 3хан минутанд буцааж оёсон.

С: өнгөрсөн зун та нар анх удаа европоор аялан тоглолт хийсэн. Ямаршуу байсан бэ?

К: хамгийн том өөрчлөлт бол хэмжээлшгүй мэт том талбай, түүнийг дүүгрэсэн фэнүүд, тэдний мэдрэмжээ илэрхийлж байгаа байдал байсан. Японы фэнүүдээс өөр нь тэд хөгжимийг бүх биеээрээ мэдэрч тоглолот дуусаад 3 цаг болчихоод байхад ч тэн хагас нь тэндээ байсаар л байсан. Харин японд тоглолт хийхэд илүү цэвэрхэн мэт мэдрэмж төрсөн.

С:Тэнд тавгүй эсвэл гайхшруулсан юм байсахн уу?

К: Хоол үнэхээр хэцүү байсан шүү. Идэх гэсэн ч чадахгүй байсан. Рэйта бид 2 лав нэлээн жин хаясан байх/инээв/

С: удахгүй 2 дахь аялан тоглолт PULSE WRIGGLING TO BLACK тоглолтынхоо талаар яриач? London, Paris, Helsinkiр тоглох байх аа?

К: тийм ээ . энэ бол германд тоглох гэж байгаа 2 дахь удаагийнх. Би хүлээж тэсэхгүй л байна шүү. Бас би хөлбөмбөгийн тоглолт үзхээр төлөвлөж байгаа. Менежэр маань үзүүлнэ гэж амласан. /инээв/

С: та хөлбөмбөг тоголдог уу?

К: одоо ч блоьсон л доо. Бага сургуульд байхдаа их тоглодог байсан. Тиймээс франц бол миний хувьд жинхэнэ ариун газар болох юм.

С: европод очиход хамгийн ихээр юу нөлөөлж байна?

К: фэнүүдийн хүсэлт. Манай хамтлагийн вэб хуудас өдөрт бараг 10000 хүсэлт авдагийн ихэнхи нь герман, франц, лондонгоос ирсэн байдаг.

С: тэгвэл өөр улс орнуудаар тоглолт хийж цомгоо борлуулах бодол байна уу?

К: мэдээж байгаа. Үэнэийг хэлхэд азиар нэг явмаар байна. Ази тив хамгийн гайхалтай, цэвэр тунгалаг. Ази тивийн бүхнийг үзмээр байгаа. Гэхдээ НИЛ цомог германд албан ёсоор худалдаанд гарсан.

С: төрсөн өдрөөрөө европд байх нь дээ? /10 сарын 28нд төрсөн шүү/ юу төлөвлөж байна?

К: мэдэхгүй л юм. Тэр үеэр их завгүй төлөвлөгөөтэй байгаа. Магадгүй улсын хил давах, машин дортоо явах гээд юу ч хийж байж магад. Энэ жил ямар нэг зүйл төлөвлөөгүй л байна даа.

С: хамгийн хөгжилтэй дуу, бас тоглолтон дээр тоглоход хамгийн хэцүү дуу чинь юу вэ?

Хамгийн хөгжилтэй нь ЛИНДА. Хэцүү нь бол ЖЭНТЛ ЛАЙ. Учир нь хамгийн хүнд элемэнтүүд энэ дуунд орсон байгаа.

С: одооноос газэттэ ер нь хаашаа явах гэж байна? Ирээдүйн төлөвлөгөө. Хамтлагаа хэрхэн илүү том болгох вэ?

К: би үнэхээр маш олон хүмүүс бидний дууг сонсоосой гэж хүсэж байна. Гэхдээ мэдээж энэ дэлхий дээр бидний тухай мэдэхгүй түүнээс ч их хүн байга л байх. Тиймээс илүү их хичээж хүмүүст дуугаа хүргэмээр байна.

С: кай сард хэдийг олдог вэ?

К: /инээв/ үнэндээ хүмүүсийн боддог шиг тийм ч их биш ээ. Газэттэгийнхан нэг байранд амьдарч байгаа болхоор байрны хөлсөө сар сараар нь ээлжлэн төлдөг. Бас хөгжим хэрэгсэлээ авах засах .... бас хүн юм чинь идэх өмсөх гээд хэрэгцээ их л байдаг. Гэхдээ би хамтлагтаа хадагламжиндаа хамгийн их мөнгөтэй нь. Үрүха намайг баян гэдэг. Учир нь надад Машин байдаг болхоор. Үнэндээ би 2Ууланг нь зээлээр авсан./инээв/

С: тусдаа гэр байхгүй юм уу?

К: үнэндээ бидэнд бүгдэнд нь нэг нэг тусдаа гэр байгаа. Гэсэн ч одоогоор хамтдаа амьдрах нь илүү хөгжилтэй байна. Миний гэрт одоогоор дүү маань амьдарч байгаа. Нэг их том биш ч миний гэр их тохилог шүү.

С: хамтлагийнхантайгаа хамт амьдархад хэцүү зүйл байх уу?

К: мэдээж байхгүй дээ. Хэн нь ч гэр бүлгүй болхоор бид их амар байдаг. Үрүха хамгийн сайхан сэтгэлтэй нь байх. Хэн нэгэн нь оройтвол санаа нь зовооод л залгаад л...

С: тийм юм аа. Тэгвэл цаашдаа энэ хэвээрээ байх уу?

К: мэдэхгүй л юм. Хэн нэгэн нь гэрлэвэл энэ гэрээ орхиод л явах байх. Гэхдээ тэр үе хэзээ гэдгийг бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс одоо зөвхөн дуугаа хүмүүст хүргэхэд ээ л анхаарч байна даа.

/моли-н мэссэж: дээхэн үеийн ярилцлага юм шиг байна. Гэхдээ хөгжилтэй сонирхолтой байх гэж бодоод. Над шиг кайгийн фэнүүд байгаа л биз дээ? ^^/

Related image

Comments