L’arc En Ciel – My Heart Draws A Dream - Зүрх Минь Мөрөөдлөө бүтээнэ.


уг нь зурна гэх байсан ч тэр нь утгагүй болох гээд байсан учир өөрийнхөөрөө бүтээнэ болгож өөрчилөв.



Хараач, салхи салхилаад эхэллээ

Бууж өгөх хараахан болоогүй шүү гээд л

Нарыг үүлсийн цаанаас ч гэсэн мэдэрч  байна

Нүүрийг минь илбэх салхи шиг



Зүрх минь мөрөөдлөө бүтээнэ

Хичнээн өндөрт байсан ч эрх чөлөөрүү дүүлэн нисэх лболно.

Myheart draws a dream

Газар буух үедээ нүдээ нээхэд минь

Инээмсэглэсэн хэвээрээ чамтай уулзах юм шиг ...

…Уулзвал сайхан сан.



Хөөе, хэврээ би амьсгалаа түгжих юм бол

Илүү өндөрт нисэх юм шиг ээ...

Тэндээс тэгээд би ирээдүйгээ харж чадах болов уу?

Хий хоосон байлаа ч гэлээ...



Зүрх минь мөрөөдлөө бүтээнэ.

Энгүй уудам цаг хугацааг хирэн ниснэ

Myheart draws a dream

Өө, хэзээ нэгэн өдөр мөрөөдөл минь биелээсэй.

Инээмсэглэсэн хэвээрээ чи минь намайг хүлээгээсэй.



Алив, гараа сунгаач

Одоо, өөрийгөө чөлөөлөөд

Сэтгэлийг чинь хэн ч хорьж чадахгүй ээ.

Нүдэнд чинь үзэгдэх нарны гэрэл

Хичнээн энэ дэлхийгээс сарнисан ч гэсэн.

Хэн ч байсан бүгдээрээ

Мөрөөдлөө бүтээнэ, мөрөөдлөө бүтээнэ, мөрөөдлөө бүтээнэ

Ourheart draws a dream

Мөрөөдлөө бүтээнэ, мөрөөдлөө бүтээнэ, мөрөөдлөө бүтээнэ

Хараач...



Газар буучихаад нүдээ нээхэд минь

Инээмсэглэсэн хэвээрээ чамтай уулзвал сайхан сан.

Comments