Японы канагава мужид 1986 онд байгуулагдсан. Тоглодог урсгал: Progressive rock, alternative rock, pop rock, hard rock, punk rocк.
Гишүүд
Ryuichi –дуучин
Sugizo –гитар, хийл
Inoran – гитар
J – басс гитар
Shinya – бөмбөрчин
Хамтлагыг анхандаа басс гитарчин Жэй, ритм гитарчин Иноран нар ахлах сургуульд байхдаа байгуулж байсан ба 1989 онд гитарчин дуучин Сүгизо, бөмөрчин Шиняа, дуучин Рюүчи нарыг хамтлагтаа авснаар хамтлаг бүрэн бүрэлдхүүнээр байгуулагдаж Луна си хэмээн нэрэлсэн. Тэд хурц нүүр будалт хувцаслалт зэргийг маш ихээр хэрэглэж визуал кэй урсгалыг нийтэд алдаршхад ихээхэн нөлөө үзүүлсэн хамтлагуудын нэг юм.
Экстаси, эм си эй, юнивэрсал эч пи кю бичлэгийн компаниудтай хамтран ажилладаг. Икс жапэн, скин, төөрбилон зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан.
1990 оны 5сарын 29нд 100 хүний суудалтай тэнхимд тоглолтоо хийж байв. 9р сард "Kill Me", "Sexual", and "Nightmare", дуунуудыг хуурцагт хийж 100 хувийг борлуулалтанд гаргасан ба дараа өдөртөө зарагдаж дууссан байна. Дараа нь "Shade" хуурцгийг 1000 хувь гаргасан ба гаргаснаас 9 хоногийн дараа зарагдаж дууссан байна. Мөн оныхоо 12 сарын 17нд 200 хүний суудалтай тэнхимд тоглолт хийхээр тасалбараа зарж эхэлхэд тоглолтоос 7 хоногийн өнмө зарагдаж дууссан байна. Дараа жил нь тэдд бусад хамтлагуудтай хамтран хэд хэдэн амжилттай тоглолтыг хийж байв. Тун удалгүй тэднийг Икс Жапэн хамтлагын гитарчин Хидэ өндрөөр үнэлж өөрсдийн хамтлагын дуу бичлэгийн компани болох Экстаси-д дууг нь бичиж өгдөг болов. Анхны цомгоо 1991 онд Ёшикийгийн тусламжтайгаар гаргасан байна..
1992 онд тэдний фэн клаб нээгдэв. Тэд имэж нэртэй шинэ цомгийг гаргасан нь орикон чартын шилдэг худалдагдсан цомгуудын 9рт жагсаж байлаа. Дараагаар нь Экстаси бичлэгийн компанитай хамтран имэж нэртэй аялан тоглолт хийсэн ба сүүлчийн тоглолтыг Экстаси рекордсийн концертийн тэнхимд хийсэн байна.
Иноран, жэй нар Хидэгийн соло цомог хайд ёор пэйс-д хамтран ажиллаж дараагаар нь өөрсдийн хамтлагын анхны сингл албум бэлийв-г гаргасан нь 150000 хувь борлогдсон нь орикон чартад 11т бичигдэж байв.
1993 онд My Eden нэртэй аялан тоглолт хийж Eden нэртэй 2 дахь албан ёсны цомог нь 1993 оны 4р сарын 16нь худалдаанд гарсан даруйдаа орикон чартын 5д бичигдсэн байна.
7р сарын 21нд In My Dream (With Shiver)" синглийг гаргасан ба чартын 9рд бичигдсэн байна. 1993-1994 онд гаргасан "Rosier" сингл нь гарсан даруйдаа орикон чартын 3рд бичигдэж эхний долоо хоногтоо 100000 хувь борлогдож True Blue" сингл нь орикон чартыг тэргүүлж эхний долоо хоногтоо 1400000 хувь борлогдсон байна.
Тун удалгүй тэд албан ёсний 3 дахь цомог Mother-г 10 сарын 6 нд гаргасан нь 4 өдрийн дотор 700000 хувь борлогдож японы хамгийн шилдэг цомгуудын 3рд бичигдэх болов.
1995 онд Desire сингилийг гаргахад 550000 хувь борлогджээ. Одоог хүртэл энэхүү цомог нь эрэлт ихтэй байдаг байна. Ингээд тэд японы хамтгийн том концэртйин тэнхим болох Tokyo Dome-д тоглолтоо хийсэн байна.
Ерээд оны дундаас тэд нүүр будалт хийхээ багасгаж хэсэг завсралсан боловч 1998 онд тэд алтернатив рок урсгалаар дуулдаг болж тайзнаа эргэн ирсэн байна. Тэд азиар аялан тоглолт хийж Storm", сингл нь 720000 хувь борлогдож хамтлагын амжилт ид гялахлзаж байв.
2000 онд хатлаг тоглолтууд хийж синглүүд гаргаж тэд нь амжилттай байсан боловч гэнэт үл мэдэх шалтгаанаар алга болж уран бүтээл хийхээ больсноор нэр хүндээ алдаж эхэлсэн бөгөөд Эч Эм Ви Жапэн тэднийг японы шилдэг 100 хамтлагын 90д жагсаасан байна.
2007 онд луна си тайзнаа эргэн ирэв. God Bless You ~One Night Dejavu тоглолтыг 2007 оны 12 сарын 24нд хийсэн нь NHK-р шууд дамжуулагдаж удалгүй хамтлагын DVD худалдаанд гарсан байна. Мөн тэд 2009 онд хамтлагын 20 жилийн ойг тэмдпэглэхдээ өөрсдийн вэд сайтуудад дуунуудаа бүгдийг нь байрлуулж фануудээ баярлуулжээ.
2010 онд хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолт хийсэн ба 11 сарын 30нд Tokyo Dome-д үнэгүй тоглолт хийжээ. Энэхүү тоглолтонд хамтлаг хамгийн алдартай дуунуудаа дуулсан байна. 12сарын нэгэд тэд дэбюүт албумийг луна си нэртэйгээр гаргажээ.
Тэдний 2010 оны 12 сарын 4ндLos Angeles-д хйисэн тоглолт 3D кинл болон гарсан нь Luna Sea 3D in Los Angeles 2011 оны 6р сарын 1нд гарсан байна.
2011 оны 12 сарын 30,31нд 20 жилийн ойн аялан тоглолтынхоо сүүлчийнхийг нь World Tour Reboot -The Last Count Down нэртэйгээр хийжээ.
2011онд япондп цунами болосн тэр өдөр Луна си сүүлийн 10 жилийн туршид гаргасан хамгийн анхны шинэ дуугаа танилцуулах байжээ. Ингээд тэд хойшлуулснаар 8р сарын 9нд худалдаанд гаргасан байна.
2012-2013онд хамтлаг The One and The End of the Dream нэртэй аялан тоглолтоо хийсэн.
Comments
Post a Comment