RADWIMPS хамтлагийн танилцуулга

No automatic alt text available.


RADWIMPS бол 2003 онд олны танил болж 2005 оноос мэргэжилийн хамтлаг болон байгуулагдсан Японы рок, индие, прогрэсив рок хамтлаг юм. Хамтлагийн түүхийн оргил үе нь 2006 он бөгөөд та бүхэнд энэ хамталгын бүрэн мэдээлэлийг танилцуулж байна.

Эхлэл.

2001 онд канагавад байх ахлах сургуулиун нэгдүгээр ангийн сурагч болох Ёожиро Нода /дуучин/ ОАСИС хэмээх ангилийн хамтлагийг сонсож эхэлснээрээ хамтлаг байгуулах хүсэлтэй болсон байна. сагсанбөмбөгөөс өөр юу ч сонирхдоггүй байсан тэрээр дунд сургуулийн найзуудаа хамтлагтаа урьжээ. 2002 оноос хамтлаг ерөнхийдөө ёокохама хавиар байх жижиг баарнуудад тоглож эхэлжээ. Мөн Ёокохама хавийн ахлах сургуулиудын шилдэг хамттал шалгаруулах тэмцээнээс шагнал авч Моши Мо /магадгүй/ гэх анхны дуугаа гаргасан байна. энэхүү дуу нь 2003 онд сингл болон 10,000 хувь хэвлүүлэн 100 иэний дэлгүүрүүдээр худалдаалагдаж байсан. Энэ синглээ гаргасан тэд  Ёокохама хавиар байх жижиг тоглолтын танхимуудад тоглолт хийсэн байна. Мөн удалгүй 6 сард RADWIMPS  дэбют албумаа гаргажээ. Гэхдээ 2003 оны 8 сараас эхлэн бүх гишүүд хичээл сургуульдаа илүү анхаарал хандуулахаар уран бүтээлээ хэсэг завсарлажээ.

Хичээл зүтгэлээр дүүрэн 2 жил, жинхэнэ амжилтийн гараа:

Тэд 2004 онд буцан нэгдсэн боловч хамтлагийн  гишүүд Кэй, Юүсүкэ, Акио нар хамтлагаа орхихоор шийдсэн байлаа. харин тоглолт болох тун дөхсөн байсан учир Ёожиро хамтлагтаа хэр их чадварлагийг нь ч мэдэхгүй зүгээр л өмнө нь Ёокохама ахлах сургуулиудын шилдэг хамтлаг шалгаруулах тэмцээний үеэр танилцсан  залуусыг авсан байна. Ингээд Басс гитарчин Юүсүкэ такэда, бөмбөрчин Сатоши Ямагүчи нар хамтлагт оржээ. Энэхүү тоглолтынхоо дараа 3 сард хамтлаг шууд RADWIMPS  2: хаттэн дожо –г гаргасан юм. Харин 6 сард Кисэки/гайхамшиг/ синглээ гаргаж Японы өөр муж, хотуудаар тоглолтоо хийсэн байна. Энэ үед хамтлагийг Piece smile company өөрийнхөө доор авч 2 жилийн гэрээ байгуулж Radwimps Haruna Tour хэмээх аялан тоглолтыг нь зохион байгуулж мөн интертаймэнтийнхаа зуны рок фестивалд орлцуулснаар хамтлагийг хүмүүс илүү сайн мэддэг болсон байна.

2004-2005 онуудад хамтлаг EDP (Tonde Hi ni Iru Natsu no Kimi)" "Nijūgoko-me no Senshokutai,  Radwimps 3: Mujintō ni Motte Ikiwasureta Ichimai гэх 3 шинэ синглээ гаргажээ. Хамтлагийн хамгийн анхны амжилтанд хүрсэн цомог Radwimps 3: Mujintō ni Motte Ikiwasureta Ichimai оркон вийкли чартад 13т орсрщон байна. Гэвч хамтлаг PIECE SMILE-С гарчээ. Үүнийг Нода тайлбарлахдаа ямар нэгэн зүйлд захиаргдахыг хүсээгүй гэсэн байна.

2006 онд хамтлаг дуугралтын хэв маягаа өөрчилж олон нийт дэхь нэр хүнд худацтайгаар өсч эхэлжээ.

Анхны бүрэн хэмжээний цомог Radwimps 4: Okazu no Gohan нь шилдэг цомгийн эхний 20 байранд орж "Futarigoto" and "Yūshinron", "Setsuna Rensa," гэх 3 шинэ синлүүд нь орикон вийкли чартад  15-5р байруудад цагсаж  100,000 хуулбар зарагджээ. Яг энэ үед хамтлаг "Kiseki" , Radwimps, Radwimps 2  гэх өмнө нь гаргаж байсан синглүүдээ шинэчлэн гаргаж дахин чартын эхний байруудад оржээ. Энэ бүхний хажуугаар Radwimps 4: Okazu no Gohan цомог чартын эхний 20с гаралгүй 100 долоо хоног өнгөрсөн бөгөөд 2006 ондоо шилдэг хамтлаг, шилдэг уран бүтээл, шилдэг шинэ цомог гэх 3 нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.

Шинэлэг, илүү дэвшилтэт хөгжим, 1 сая сонсогчид:

2008 онд хамтлаг Order Made хэмээх синглээ гаргасан нь Орикон вийкли чартын “1”р байранд жагсаж том шуугиан тарьжээ. Харин 2009 онд Universal music in Japan-тай гэрээ байгуулж Altocolony no Teiri цомгийг худалдаанд гаргасан нь эхний 7 хоногтоо л  230,000 хувь борлогдож ориконыг 2 дахиа бут цохисон байна.

2011 оныг хүртэл хэсэг завсарлаад DADA синглийг гаргасан нь эхний өдөртөө Ориконы “1”т жагсаж хамтлаг дахин шилдэг нь гэдгээ баталсан байна. Удалгүй 2011 ондоо Zettai Zetsumei цомгийг гарах үед  ориконы “2”т бичигдэж хамтлагийн аялан тоглолтын Япон даяараа тэсэж ядаж байлаа. хамтлаг 2009 оноос хойш аялан тоглолт хийгээгүй нь игнгэж их хүлээлт үүсгэв. үүнтэй зэрэгцэн гадаад улс орнуудад хамтлагын сонсогчид нэмэгдэж хамтлаг тоглолтын урилгад дарагдах болов. Гэвч хамтлаг тоглолт хийхгүй хүлээлгэсээр л... 2011оны 12 сарын сүлийн хэдхэн өдөрт Японы төвийн бүсүүдээр 9 удаагийн тоглолт хийж хүлээлттэй сонсогчидоо баярлуулжээ.

2012 оны 3р сарын 11нд хамтлаг "Hakujitsu" синглийг Тококүгийн газар хөдлөлтийн нэг жилийн ойд зориулан Юүтүүб  сайтад гаргасан нь олны таашаалыг хүртсэн юм. Энэ үеэр хамтлагийн нэг сая шахам үнэнч фэнүүд дахин  тоглолт хийхийг хүссэн урилгийг явуулснаар төв цэнгэлдэх хүрээлэнд 2 өдрийн турш үнэ төлбөргүй тоглолтыг хийсэн байна. Гэвч энэ тоглолтыг ямар нэгэн зурагт олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацахыг хориглож зөвхөн амьдаар нь үзэх боломжийг олгосон байна.

Өнгөрсөн 2013 оны 12 сард Batsu to Maru to Tsumi to гэх үнэхээр гайхалтай цомгийг гаргасан бөгөөд цосгийн 6дахь трак болох Гогацү но Хаэ /5р сарын ялаа/ дуу нь ориконы шилдэг клипын жагсаалтыг нэлээн дээгүүр тэргүүлсэн байна.

Харин одоогийн байдлаар 2014 онд шинэ аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байна.

Гишүүд:

Ёожиро Нода – дуучин

Акира Кувахара – гитарчин, арын хоолой

Юүсүкэ Такеда – Басс гитарчин, арын хоолой

Сатоши Ямагүчи – бөмбөрчин, арын хоолой

Comments