The GazettE – Last heaven – сүүлчийн жаргал



The GazettE – Last heaven – сүүлчийн жаргал

Уг нь диваажин гэж орчуулагдах ёстой ч гэсэн сүүлчийн диваажин,..сүүлчийн диваажин гээд байвад утгагүй болчих юм шиг санагдаад жаргал болгож орчууллаа.

Үргэлж одоо энд байгаа чигээрээ үлдээч
Ямар үгнээс илүү гүн гүнзгий ~ сүүлчийн жаргал

Холын тэнгэр, хязгааргүй цаг хугацаа
Тоо томшгүй оддод хүслээ шивнэе
Залуу насыг минь зогсолтгүй үргэлжлүүлж өгөөч
~ merry-go-round ~  
Яг чам шиг “үүрд” баймаар байна.

Өдөр өдрөөр өөрчлөгддөггүй хайраар цаг хугацааг зогсоох
Биелэшгүй зүйл мөрөөдлөө ч
Тэртээ амгалан толгодруу хөтлөх замдаа  ардаа гунигаа орхиод явлаа
Сайхан амраарай хайрт минь
Миний эцсийн жаргал

Үүрд үргэлжлэх улирал, далайг зүсэх давалгаа
Тоо томшгүй оддод хүслээ шивнэе
Залуу насыг минь зогсолтгүй үргэлжлүүлж өгөөч
Merry-go-round         
Чам шиг болох юм бол “үүрд” гэж хэлээч

Өдөр өдрөөр өөрчлөгддөггүй хайраар цаг хугацааг зогсоох
Биелэшгүй зүйл мөрөөдлөө ч
Тэртээ амгалан толгодруу хөтлөх замдаа ардаа гунигаа орхиод явлаа
Сайхан амраарай хайрт минь
Миний эцсийн жаргал

Үхлийн ойд  ~бүх зүйлс дуусах учиртай  ч~
Чи минь битгий гунигла  дахиад заавал уулзах болхоор

Өдөр өдрөөр өөрчлөгддөггүй хайраар улам ойртож
Бид нэгэн бие болоод харвах од болох болно.
Тэртээ амгалан толгодруу хөтлөх замдаа
Гэрэл гэгээг цуглуулж хадгалаад ирээдгүйгээ гэрэлтүүлэх болно

Өдөр өдрөөр өөрчлөгддөггүй хайраар цаг хугацааг зогсоох
Биелэшгүй зүйл мөрөөдлөө ч
Тэртээ амгалан толгодруу хөтлөх замдаа ардаа гунигаа орхиод явлаа
Сайхан амраарай хайрт минь

Миний эцсийн жаргал
Миний эцсийн жаргал

Үргэлж одоо энд байгаа чигээрээ үлдээч 
Ямар үгнээс илүү гүн гүнзгий

Comments