the GazettE - last Bouquet– Сүүлчийн Цэцэгийн Баглaa

Дахиад л ажиглаж байна. Миний царайны хувирлыг

Шархлуулхааргүй үг хэлэх гээд хайж байна тийм үү?



Бид биендээ итгэхгүй байна... чиний буруу 

Итгэж чадахгүй байгаа нь... миний буруу



Намайг инээх бүрт чи ганцаардмал царай гаргадаг.

Надад хэцүү байх үед чи инээж байна уу?



Тиймээ, дахиад л би чиний үгсээс зугтааж байна.

Чамайг шархалж байх үед чиний орон зайг хулгайлж байна...



Би Анзаараагүй гэж үү? Үгүй шүү дээ.

Би анзаараагүй царайлсан. Зайлсхийх гэсэн дээ.



Хичнээн ч удаа сонссон юм... намайг дуудах чиний хоолойг

Би гэтэл чихээ таглаад аяархан амандаа үг бувтнана



Чи намайг хүсэх бүрт энэ сэтгэл минь зүсэгддэг.

Чи салалтын үгс хайхдаа энэ эцсийн удаа байгаасаа гэж хүсдэг болхоор

Чи намайг хайрлах бүрт энэ мэдрэмж үгүй болсоор

Чиний амьдрах газар өөрчлөгдөх бол эндээ буцах боломжгүй болно.



Хичнээн буцаад нийлсэн ч чиний надтай холбогдсон утас тасарчихсан.



Намайг инээх бүрт чи ганцаардмал царай гаргадаг.

Надад хэцүү байх үед чи инээж байна уу?



Чи намайг хүсэх бүрт энэ сэтгэл минь зүсэгддэг.

Чи салалтын үгс хайхдаа энэ эцсийн удаа байгаасаа гэж хүсдэг болхоор

Чи намайг хайрлах бүрт энэ мэдрэмж үгүй болсоор...



Хичнээн, хичнээн удаа намайг дуудан байх чиний уйлах дуу

Хичнээн, хичнээн их санасан ч  над шиг хуурамч нэгнийг битгий өршөөгөөрэй

Хичнээн, хичнээн ихээр битгий уйлаач, би чамайг хайраж чадахгүй болхоор

Хичнээн, хичнээн ихээр хүсэх хүсэл минь намайг битгий хайрлаач

Ийм намайг хараан зүхээд, дурсамжиндаа бүү үлдээгээрэй

Ийм намайг мартаасай гэж хүсэж байна.



/2005 онд гаргасан ГАМА цомгийн 3 дахь дуу. Кэссис, барета гэх мэт Зарим дуунууд дээр байдаг шиг зүүлт үг энэ дуунд бас бий. :::

Энэ дуу бол чамд өгөх миний сүүлчийн цэцгийн баглаа.

Бас хайрт минь... Яг энэ мөчид би өөрийгөө хичнээн хуурамч байсанаа ойлголоо/

Comments