Alice Nine – Ray – гэрэл гэгээ
Нүдээ аниад чиний тухай бодоход
Энэ гялалзах гэрэл хэзээ ч сарнихгүй мэт
Бодоод байхад бид муудалцаж байсан үе ч гэсэн байж дээ
Энэ бүхэн одоо хамгийн үнэтэй бүхэн минь болсон
Хаварын цас бороо болон солигдож
Зуны өнгө гандаж эхэлхэд
Цэцэгс хатаж дахиад л ганцаараа үлдэж
Цагын цохилолт бүрээр бидний хамт байсан үе үргэлжилж
Сайн, муу бүхий л өдрүүдийг чамтай хамт өнгөрүүлсэн
ХАЙРТАЙ гэх шалтгаанаа тайлбарлаж чадахгүй ч
Хөгжимөө тоглон, чамайг хархыг хүсэж байна
Шөнийн тэнгэрийн хаяанаас адилхан ирээдүйг харж байгаа биздээ?
Заавал хараарай
Хичнээн салсан ч гэсэн бидний сэтгэлиийг холбосон утас
Хаа холоос ч чамд хүрэхүйц урт болхоор
Намрын салхи хэдийнээ мартагдаж өвлийн өнгөөр хэдийнээ солигдсон ч
Сэтгэл дотроо хадгалсаар л байна
Гэрлийн хүчийг үнэхээр хэмжээлшгүй юм бол
Хичнээн харанхуй байсан ч гэрэл гэрэлтэж чадна биздээ?
Би харвах од болоод шөнө бүрийн тэнгэрийг зүсэн гэрэлтэнэ
Атгалцсан энэ гараа дахиад хэзээ ч тавихгүй
Хүрч чадахгүй ч гэсэн чи энд байгаа болхоор
Чи байгаа л бол хүрч чадахгүй ч зүгээр.
Цагын цохилолт бүрээр бидний хамт байсан үе үргэлжилж
Сайн, муу бүхий л өдрүүдийг чамтай хамт өнгөрүүлсэн
ХАЙРТАЙ гэх шалтгаанаа тайлбарлаж чадахгүй ч
Хөгжимөө тоглон, чамайг хархыг хүсэж байна
Шаналалаа хуваалцаж.... би 2уулаа
Далавчаа дэвхээ нэг мөсөн мартах хүртлээ....
Comments
Post a Comment