![Image result for japan entertainment](https://bloximages.chicago2.vip.townnews.com/helenair.com/content/tncms/assets/v3/editorial/1/1b/11b86ff8-7b1a-5f3b-b23a-70768dfeb7ff/57b23513023bd.image.jpg?resize=1200%2C768)
Нэгэн уншигчийнхаа хүсэлтээр Японы интертаймэнтүүдийн тухай
мэдээлэл бэлдлээ.
Миний энд тэндээс уншиж мэдсэнээр бол Японд визуалкэй
хамтлаг болж гарахын тулд инэнхий тохиолдолд шүү... хамгийн эхлээд хамтлаг
байгуулах хүсэлтэй байгаа залуус ямар нэгэн интертаймэнтэд элсэн ордог байна.
Тэгээд хүн бүр өөр өөрсдийгөө хөгжүүлж бэлддэг. Тэгээд тэндээсээ санаа оноо нийлж захирал болон бусад
хүмүүсийн зөвшөөрсөн, санал болгосон байдлаар хамтлагаа байгуулдаг. Харин
хамтлаг байгуулагдсан тохиолдолд гэрээ байгуулагдаж хамтлагийг од болгох бүх
ажлыг интертаймэнт хариуцаж хийдэг байна. Харин уран бүтээлчид нь хөгжимөө
аятайхан тоглохдоо л анхаардаг. Гэхдээ миний бодлоор энэ нь зөвхөн эхэн үедээ.
Хамгийн аятайхан нь интертаймэнт, студи зэрэг талуудаас хамтлагт орсон уран
бүтээлчдийн хувийн амьдралд оролцох, хоргилох гэх мэт дарамт шахалт байдаггүй
юм байна. Хамгийн гол нь хамтлагуудаас интертаймэнтүүд нэлээн сайн ашиг олж
чаддаг бололтой. Тэгээд та бүхэнд японы
хамгийн алдартай, хамгийн өнөдөр үнэтэй гэрээг санал болгодог, нэр хүнд сайтай
хамталгуудыг төрүүлдэг эхний 3 интертаймэнтуудыг танилцуулья.
1. SONY MUSIC
ENTERTAINMENT IN JAPAN
1991 оноос японд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд
өнөөдрийн байдаал 162 сая тэрбум ам долларын хөрөнгөтэй. Хамгийн олон алдарт
нэр нь түгсэн хамтлагуудтай гэрээтэй ажиллаж байгаа интертаймэнт. Хамгийн их
мөнгийг гэрээндээ санал болгодог тэд 2 жилийн өмнө the Gazette хамтлагтай нэг
жилдээ гишүүн тус бүрт 10,1 сая иэний гэрээ байгуулж дуулиан тарьсан билээ.
Тэдний нэр доор байгаа нийт уран бүтээлчид 1400 гаран байдаг. Харин гэрээтэй
хамтлаг дуучид уран бүтээлчид нь 152. Мөн
бусдын од болгож ирсэн хамтлаг уран бүтээлчдийг мөнгөөр зодож
урвуулдагаараа их алдартай гэхэд болно.
2. UNIVERSAL
MUSIC JAPAN
1990 онд Японод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хамгийн
бүүүүр хамгийн өндөр шалгуур тавьдаг бөгөөд визуалкэй уран бүтээлчидтэй маш
ховор хамтарч ажилладаг болов өмнөд солонгосын Японд алдартай одуудтай их
хамтарч ажилладаг. Мөн клип, тоглолтын найруулга, зохиол, хамтлаг дуучдыг бусад
салбаруудлуу хөрвөөлгөх боломж /кино, рекламанд тоглох, загвар өмсөх гэх
мэтчилэн/ хамгийн сайн олгож чаддаг нь.
3. PS COMPANY
(PIECE SMILE)
Цэвэр Японы хөрөнгө оруулалттай хамгийн их алдартанг төрүүлж
бэлтгэж гаргасан интертаймэнт. Минийхээр бол үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс
ажиллуулдаг. Учир нь ямар ч нэр хүндгүй хүн байсан интертайманттай аваад л
бэлдээд гаргахад тэр нь үнэхээр алдартай болдог төдийгүй бусдыг бодвол хүнд
хэцүү гэрээний нөхцөл тулгаж зовоодоггүй л гэнэ шүү. Бидний хангалттай сайн
мэдэх өнөөх the Gazette, alice nine, girugamesh гэх мэт алдар нэр нь түгээд
одоо тэр Sony, Universal эдртэй гэрээтэй ажиллаад байгаа хамтлагуудыг гудамнаас
шахуу олоод өдий зэрэгт хүргэсэн гэхэд болно. Тэр ч утгаараа энэ
интертаймэнтаас гарсан уран бүтээлчид PS Family гэдэг нэрийг зүүж явдаг байна.
Comments
Post a Comment