
Stereopony бол Японы окиинавад 2007 онд байгуулагдсан охидын
поп рок, гранж рок хамтлаг юм. Дэбютээ
хийхээсээ өмнө Mixbox гэдэг нэртэй байсан бөгөөд энэн нэрээрээ шинэ залуу рок
хамтлагын дунд болдог фестивалаас шагнал авч байсан бөгөөд Okinawa Sound Stage
2008д Саёонара кисэцү дуугаараа оролцон анх олны танил болж байж ээ.
Гишүүд:
Гитарчин гоцлол дуучин - Айми Харагүни - 1990 онд Окинавад төрсөн.
Басс Гитарчин дуучин – Нохана Китажима 1989 онд Нагасакид
төрсөн
Бөмбөрин дуучин – Шихо Яманоха 1990 оны 10 сард Окинавад
төрсөн
2008 оны 1сарын 14д анхны дэбютээ хийх байсан боловч хамтарч
ажиллаж байсан продвсэрийн буруугаас болон хойшлогдож School of Lock гэх
хөтөлбөртрадиогийн рок оролцох болсон байна.

Ингээд gr8! Records д харьяалагдах болсон охид 2008 оны 6
сард анхны дэбют болон Блич анимэны 17 дахь төгсгөлийн дуу болох Хитохира но
ханабира-аа гаргасан бөгөөд ориконы 25д бичигдэж анхны сингл хэрнээ өндөр
амжилт гаргасан байна. Үүнээс хойш Mobile Suit Gundam 00 анимэны дуу
"Namida no Mukou" гэх 2 дахь синглэ дебютээ гаргасан байна. 3 дахь
синлэ "I Do It" г СониМюзик Жапэн, дуучин Юүитэй хамтран 2009 оны 4
сарын 22 гаргасан бөгөөд цомгийн продюсэрээр Япондоо зэрэглэлээрээ 4т бичигддэг
Хисаши Кондо ажилласан байна. Эхний 3 синглийн дараагаар хамтлаг анхлах
сургуулийн сурагчид болон отакү нарын унд ихээхэн алдартай болсон байв. Мөн
зөвхөн Японд төдийгүү гадаад улс оронд тэдний фэнүүд нэмэгдэж байсахн тул in
Austin, Texas-д хүртэл аялан тоглолт хийсэн байна.
2009 онд тэд анхны цомог болох Hydrangea ga Saiteiru-г
гаргасан бөгөөд цомог гарсан даруйдаа ориконы 7д жагссан байна. Ингээд хамтлаг
жинхэнэ ёсоороо IDOL BAND гэгдэх болжээ.

Тэд ихэнхидээ анимэ, драманы дууг дуулж байсан бөгөөд 2010
онд SONY MUSIC JAPAN-тай гэрээ байгуулан ажиллах болсон байна. 2011 оны 1 сарын
14д хамтлаг Скандал хамтлагтай хамтлан ажиллахаар болж Шибуяад тоглолт хийсэн бөгөөд энэ үлй ажиллагаа нь
2011 оны 3 сарын дуустал үргэлжилсэн байна. Бид бүхний сайн мэдэх Покэмон,
даркэр дан блак, блич, ано хана гэх мэт олон олон анимэ болон маш олон хит
драмануудын дууг амьлуулж байсан энэхүү хамтлаг 2012 онд тарснаа мэдэгдсэнээр
үйл ажиллагаа нь зогссон байна.
Идэвхийтэй байх хугцаандаа гаргасан Студын цомгууд:
Hydrangea ga Saiteiru (ハイド.ランジアが咲いている?) (2009)
Over The Border (2010)
More! More!! More!!! (2011)
Best of Stereopony (2012)
Comments
Post a Comment