Diaura -цагаахан - whiteness дууны орчуулга

Diaura хамтлагийн цагаахан хэмээх энэ дуу нь өнгөрсөн нэг сард гарсан цагаахан цомгийнх бөгөөд энэхүү цомог 1 долоо хононг ориконыг тэргүүлж 4 долоо хоногийн турш ориконы шилдэг 20 цомгийн цагсаалтанд багтсан амжилттай цомог юм.

Цагаахан – Diaura

Цагаанхан сартай энэ үдэшээр

Цонх онгорхой хэвээрээ

Холоос борооны чимээ сонсогдох өрөөнд, ганцхан миний ертөнц



Сулхан амьсгал, атиран хэвтэх энэ бие минь

Өөртөө итгэлгүй өөрийгөө хараад шоолох шиг

Юу ч алга, одоо надад



Дахиад жоохон унтмаар байна

Би зүүдэлэхийг хүснэ



Эцэс төгсгөлгүй энэ борооны чимээ

Чамд хэлэхийг хүссэн үгс минь ч гэсэн

Нэвт нороод, бүгд замхарчихлаа

Энэ бороо цас болон хувирч

Энэ хотын өнгийг өөрчилбөл

Дахиад алхаж чадах байх, тэр гудмаар



Би Зөвхөн ирээгүй байгаа хаврыг хүснэ



Цагаанхан сартай үдэшээр

Дурсамжууд минь цалиглан байна

Хөлийн чимээ минь алга болж, ганцаараа даарна



Энэ бие минь ч, хоолой минь ч

Чамайг хайралсан гэдгийг минь сануулан хадгалж байгаа ч

Одоо хэдийнээ оройтсон байх



Эцэс төгсгөлгүй энэ борооны чимээ

Чамд хэлэхийг хүссэн үгс минь ч гэсэн

Нэвт нороод, бүгд замхарчихлаа

Энэ бороо цас болон хувирч

Энэ хотын өнгийг өөрчилбөл

Дахиад алхаж чадах байх, тэр гудмаар



Тийм болхоор

Энэ үдэш би чамтайгаа уулзмаар байна

Чичирч байгаа энэ биеээ гүйлгээд

Хэлэхийг хүссэн бүх үгээ энэ цасан дээр сийлээд

Энэ үдэш би чамтайгаа уулзхаар явлаа

Хичнээн бүхнийыг буцааж чадахгүй байлаа ч

Энэ үдэш би чамтайгаа уулзхаар явлаа

Чи бол энэ дэлхий дээрх миний гэх бүх зүйл

Comments