![Image result for gazette ruki](https://18gzbc2dem4ew72648qfa719-wpengine.netdna-ssl.com/wp-content/uploads/2012/10/rukinews-banner-759x380.jpg)
ЗА тэгэхлээр олон удаа хүмүүсээс асуухад дандаа л нэг хүний тухай мэдээлэл нэхээд байх юм даа. Мацүмото таканори гэж энэ хүн яачихсан хүн бээ??? Өнгөрсөн жил гаргасан Дивизион цомгийн үеэр нэгэн сурвалжлагчид иймэрхүү ярилцлага өгжээ. Рүки гэж энэ нөхөрийн Фаннатууд Баярлацгаа даа. Хихи
С: юуны түрүүнд та Өнгөрсөн 3р сард хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулан хийж эхэлсэн THE DECADE аялан тоглолтынхоо тухай яриач. Хир байна даа.
Рүки: нэг үгээр бол Талархалаар Дүүрэн гэмээр байна. Японд 10 жилийн турш Рок хамтлаг байж, нэрд гарах, шүтээн одын амьдралаар амьдрана гэдэг хэцүү шүү дээ. заримдаа Эрх чөлөө гэх зүйл үгүй мэт. Гэсэн ч тайзан дээр гараад нэг л дуулах юм бол дахиад дахиад л дуулхыг хүсдэг. Тиймээс энэ бүхэн үнэхээр сайхан байна.
С: хамгийн анхны цомог Вакарэмичи /салаа зам/ , 10 жилийн ойгоороо гаргаж буй цомог Дивизион /хуваагдал/ . ойролцоо утга шүү дээ? Үүнийг албаар ингэж хийсэн үү?
Рүки: хөөх нээрээ тийм юм байна. Би одоо л анзаарч байна шүү дээ. /инээв/ анхны цомог, бас 10 жилийн ойн цомог, сонин тохиолдол байна шүү.
С: хөөх, надаас илүү гайхсан байртай харагдаж байна шүү. Анзаарга муутай юм аа Рүки. /инээв/. Шинэ цомог болох Дивизионыхоо тухай яриач. Ковэр зургийн тухайд та өөрөө зурсан уу? Юуг ирэхийлхийг хүссэн бэ?
Рүки: за байз... би ЯПонд үйлдвэрлэв гэдэг Лац тавихыг л хүссэн. Дэлхий даяар олон олон сонсогчид, шүтэн бишрэгчидтэй болсоноо мэдрээд байгаа учраас үүнийг хийхээр шийдсэн гэх үү? Юутай ч эх орноо гаргаж товойлгохыг хүссэн юм.
С: цомог их шинэлэг, урьд өмнө нь гаргаж байсанаас их өөр болсон байсан. Энэ тухай?
Рүки: тэр бол бид мэдээж Газэттэ шүү дээ. Хэзээ ч нэг юм аа дахин дахин давтахгүй. Орчин үеийн дэвшилттийг илүүтэйгээр ашиглах гэж их оролдсон. Дуунуудыг илүү няхуур үзсэн гэхүү? юутай ч бид өмнөхөөсөө өөр зүйл хийхийг хичээж, бас хийсэн.
С: хөгжимийн кареераа эхэлснээс хойш танай хамтлаг болон та, тогтворгүй мэт, уучлаарай муухай үг биш шүү. Маш өөр өөр олон урсгалын хөгжимүүдийг тоглодог байсан. Харин таны хувьд дагнан тоглохыг хүссэн урсгал байна уу?
Рүки: тийм зүйл нэг их бодоогүй юм байна... гэхдээ би этник хөгжимд сонирхол ихтэй байгаа. Магадгүй дарааийн цомог маань этник хэв маягтай байж ч магадгүй. /инээв/
С: ДЭ ГАЗЭТТЭ хамтлаг байгуулагдаад 10 жил болжээ. 10 Жилийн өмнө та хамтлагийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байсан бэ?
Рүки: би хэзээ ч энэ хамтлагийг 10 +жил болоод, одоогийн амжилтанд хүрч Токио Дүүм-д тоглоно гэж боодоогүй шүү /инээв/
С: хэрвээ та цаг хугацаагаар аялах боломж олдоод өнгөрсөн үеийн өөртөөгөө уулзвал юу гэж хэлэх вэ?
Рүки: Өөрөөрөө үлд. Энэ л хамгийн чухал
С: өөрчлөхийг хүссэн, буцаахыг хүссэн зүйлс байхгүй гэж үү?
Рүки: тийм юм байхгүй ээ. Төвөгтэй биш гэж үү? Өнгөрсөндөө очоод ямар нэгэн тэнэг алдаагаа өөрчлөхийг оролдоно гэдэг.
С: Газэттэ хамтлаг 2004 онд хэлж байсан шүү дээ. Бидний зорилго бол Токио Дүүм гэж. Тэгэхлээр одоо Токио Дүүм-д хэдийнээ тоглолтоо хйичихсэн та нарын шинэ зорилго? Дахиад Токио Дүүм-д тоглох уу?
Рүки: мэдээж хэрэг Токио Дүүм бол гайхалтай тайз. Гэсэн хэдий ч энэ талаар бид дахиад бодох хэрэгтэй шүү дээ. the nameless liberty бол ямарч төгсгөлгүй аялан тоглолт. Энэ бол бидний үүрдийн аялдан тоглолт. Тиймээс дахин токио дүүмд очих бол төгсгөл болохгүй гэж үү?
С: та интернэтээр фэнүүдтэйгээ харьцдаг уу?
Рүки: би таньд нэг нууцаа хэлчих үү? Үнэнийг хэлхэд надад өөрийгөө нууцалсан интэрнэт хаяг хэд хэд бий. Түүгээрээ маш их зүйл хийж үздэг. Фэнүүдийн маань ЮүТүүб дээр тавьсан бидний бичлэг, манайхны тухай мэдээлэлүүд гэх мэтээр. Тэр үедээ фэнүүдтэйгээ харьцаж байсан. Мэдээж тэд намайг гэж мэдээгүй ч тэдний бодлыг их сонссон. Гэсэн ч үүнээс илүүгээр тэдэнд дуугаараа мэндчилж хоолойгоо хүргэх нь илүү их холбогдож байгаа мэт мэдрэмж өгдөг.
С: хөгжим тоглохоос өөр ямар нэгэн сонирхол бий юу?
Рүки: visual art–д хоббитой.
С: ирээдүйгээс юуг хүсэж байна вэ?
Рүки: шинэчлэл, хөгжил, одоогийнхоос илүү их алдар нэр.
С: фэнүүддээ хандаад?
Рүки: дэмжлэгт чинь маш их баярлалаа. Тайзан дээр байхад минь миний урд яг л агуу их хайрын бөөгнөрөл байгаа мэт мэдрэмж төрдөг. Үүний төлөө би хэрхэн талархахаа мэдэхгүй байна. Зөвхөн баярлалаа гэдэг үг үүнийг төлөөлж чадахгүй шүү дээ. *хайртай шүү* бүх фэнүүддээ.
Comments
Post a Comment