удаан хүлээлгэсэнд учлаарай. гэхдээ шууд японоос нь орчуулсан анхны ярилцдага болхоор би их хичээсэн шү. :)
С: SID хамтлагынхан... Сайн сууцгааж байна уу?
Бүгд: сайн байна уу? SID байна.
С: ярилцлагаа шууд хөгжилтэй талаас нь эхлүүлмээр байна.Мао-сан Саяхан тоглолтын тайзан дээр бүдрээд уначихсан.
Мао: инээв. Тэр үнэхээр золгүй явдал байсан шүү. Мянга мянганхүн харж байхад тэгж унана гэдэг үнэхээр ичмээр байсан. Миний яг унаж байгаазургийг нэг сэтгүүл бүүр нүүрэн дээрээ гаргачихсан байсан.
Аки: бид одоо түүнийг хаана ч явсан уначихав гээд шогложбайдаг болсон. Түүний унахдаа гаргасан царай үнэхээр хөгжилтэй байсан л даа.Бас дараа нь ичсэндээ болоод гүзээлзгэнэ шиг царайтай болчихсон байсан нь. /бүгд инээв/
С: Үнэхээр дуулиантай явдал болсон шүү. Тоглолт,ярилцлага, зураг авалт гээд үнэхээр завгүй байдаг та нарын хувьд хэрхэнамралтаа өнгөрөөдөг вэ?
Шинжи: зүгээр л гэртээ зурагт үзээд, эсвэл Манга уншаад л... Эсвэлшөнө дунд тэнгэр харах зэргээс амралтаа олоод авчихдаг. Бас хэрвээ боломжгарвал бид хэд видео тоглоом тоглоод л...
Юүяа: ваннанд дүүрэн хандтай ус дүүргэж байгаад л хамаг арьсаадэвттэл хэвтэх нь хамгийн сайхан амралт болдог. Ер нь л ганцаараа тайван байхүедээ амарч чаддаг.
Аки: тамхи татаад л, гудмаар алхаад л, эсвэл зүгээр л унтаадл амарчихдаг. Тийм тусгай амрах арга барил гэх зүйлгүй ээ.
Мао: чимээгүй газар дуу сонсох, унтах жоохон сакэ* уух зэргээр амархан биеэ сэргээжболно.
С: аялан тоглолтын завгүй үеэр өчүүхэн олдож байгааамралтаа ингэж өнгөрөөдөг гэж үү?
Мао: ер нь бол. Гэхдээ нэг удаа Оокинава*-д байхад бид 2 өдрийг далайн эрэг дээр амарч өнгөрөөсөн.Тэр л жинхэнэ амралт байсан юм уу даа?
Шинжи: тийм шүү тийм.
С: Юүяаг саяхан шинээр гарч эхэлсэн thealiens киноны нээлтэн дээрнэгэн эмэгтэйтээ явж байгаа зураг интернетээр маш хурдан тархаж фэн охидуудыгчинь уйлуулах шахсан явдал болсон. Энэ тухай бидэнд хэлж болох уу?
Юүяа: энэ талаар хүмүүс асуух бүрт тэр хүний өмнөөс санаа миньзовж байна. Миний ахлах сургуулийн найз л даа. Хамгийн сайн найз маань байгааюм. Миний ахлах сургуулийн дүрэмтхувцасны 2 дахь товч* түүнд байдаг гэхээр бид их дотно байгаа биз. Гэхдээбидний хооронд ямар ч дотно өөрөөр хэлбэл хосуудын холбоо байхгүй ээ.
С: тэгвэл хүмүүсийн нэг хэсэг шуугиад өнгөрсөн тэрасуудал худлаа байх нь ээ. Фэн охидуудын чинь санаа амрах нь дээ.
Юүяа: тийм ээ.
С: бусдын хувьд? Ямар нэгэн онцгой эмэгтэй бий юу?
Аки: байхгүй ээ. Байсан бол сайхан байх ч гэсэн үнэхээр завзай муутай байдаг бас би жоохон муухай ааштайгаас болоод хүнтэй дотносожамжилгүй салчихаад байдаг муу талтай хүн л дээ. Цаг үргэлж л хаягддаг. /инээв/
Шинжи: надад ч гэсэн байхгүй ээ. Зав зай муу, бас одоогоортийм зүйлд анхаарах сөхөөгүй, урлагын оргилруу дүүлж байгаа болхоор.
Мао: хэрвээ байсан бол сайхан байх байлаа... /сэтгэлээр унасан янзтай хуруунуудааоролдоно/ хэзээ нэгэн цагт болох байх аа.
С: воа тэгхээр 4үүлээ ганц бие байхнээ. Үнэхээр сайханганц бие эрчүүдийн цуглараан байна. Би ч гэсэн ганц бие, намайг нэгтгээч. /бүгд инээв/ . Ямар охид таалгддагаахэлбэл удахгүй тийм охинтойгоо учрах байх.
Мао: үнэндээ ийм тийм гэсэн онцгой зүйлгүй, тун энгийн охидтаалагддаг л даа. Нүүрээ буддагүй, үсээ янзлаж гоёоод байдаггүй, яг байглийнөөрийнх нь өгсөн гоо үзэгсгэлэнгээрээ байгаа тийм эмэгтэй.
Шинжи: тийм хүн ч байхгүй байх даа. Чи насаараа ганц биебайгаарай. /инээв/ Миний хувьд болдэгжин, бардам, улаан даашинзанд дуртай эмэгтэйчүүд таалагддаг. Час улаануруулын будаг, өндөр өсгийт гээд л... жинэхэн эмэгтэй хүн хаана ч биеэ аваадявчихдаг, хүчтэй бардам байх нь сайхан. Эсвэл бүр эсрэгээрээ Харажүки, лолита стилл*тэй охид иххөөрхөн шүү дээ.
Аки: яг ийм тийм гэсэнтөрлийн охид байхгүй ээ. Хөгжимд хайртай бол надад бараг өөр шалгуур байхгүй.Хэрвээ боломж байвал хоол сайн хийдэг, жоохон махлаг, зөөлхөн гартай, сайхансэтгэлтэй эмэгтэйтэй гэрлэх нь миний мөрөөдөл.
Юүяа: хүний яриаг сэтгэлээсээ сонсож, ойлгож чаддаг охин олхамгийн сайхан. Элдэв маяггүй гэсэн үг л дээ. Тэрнээс гаднах төрх болсонирхолгүй л дээ. Эмэгтэй хүний хамгийн гол шинж бол хамт байгаа эр хүнийгээойлгож, дэмжиж, урамшуулж, зөвлөж байх хэрэгтэй.
С: гэхдээ Юүяа-сан. Хэлээч гадаад үзэмжээс юуг ньголлодог вэ?
Юүяа: хмм.... бодоод үзвэл сайхан хүзүүтэй эмэгтэйд татагддагюм байна.
С: ойлголоо. Хэзээ ч юм эмэгтэй хүнээс сонссон хамгийнгоё бас хамгийн муухай, сэтгэл өвтгөсөн үгнүүдийг хэлээч.
Мао: дунд ангид байхад нэг хөөрхөн сэнпай* байдаг байсан юм. Нэг удаа харьж явахдаа таараад надрууүнэхээр сайхан инээмсэглээд “хамт харих уу?” гэсэн. Тэр үед зүрх бараг цээжнээсцухуйхаа шахсан. Анхны болзоонд явж байгаа юм шиг л... харин өвтгөсөн үг гэвэлахлах ангид байхдаа нэг сайн найзтай байлаа. Хичнээн эмэгтэй ч гэсэн үнэхээрхүчтэй, зоригтой охин байсан. Нэг удаа хүүхдүүд түүнийг шоглоод байхаар нь битүүнийг бас шоглочихсон... харин орой хичээл тараад харих гэж байтал тэр“Масао-күн чи миний хамгийн чухал найз. Гэхдээ чи усан тэнэг. Одооноос надтайбитгий яриарай” гэсэн... сайн найзаа алдсан болхоор тэр үед их өвдсөн.
Шинжи: ааааа... магадгүй ээж маань нэг удаа “миний хүү хэнээсч илүү сайн эр хүн болжээ” гэж хэлсэн нь эмэгтэй хүнээс сонссон хамгийн сайханүг байх. Харин өвтгөсөн үг гэвэл магадгүй охин дүү маань намайг үзэн ядаж байнагэхэд л... би уурлуулчихсан юм л даа.
Юүяа: хамгийн сайхан үг бол анхны хайр маань намайг сэтгэлээилчлэх үед “чи үнэхээр эгдүүтэй юм аа” гэсэн нь... бид их удаан болзсон л доо.Харин хамгийн өвтгөсөн үг нь бас л миний анхны хайр намайг “арчаагүй амьтан.Дахиад чамайг тэсэхгүй нь” гэсэн. Тэгээд бид салсан л даа.
С: яагаад тэгж хэлсэн юм бэ?
Юүяа: би валетины өдрөөр болзоондоо очоогүй, бас ангийнохиноос нь хайрын захиа авсан гэдгээ нуучихсан. Бас бус муухай зүйл их хийсэнболхоор л.
С: аки?
Аки: манай ээж аав салчихсан л даа. Тэгээд огт уулзажүзээгүй шахам ээжтэйгээ анх удаа уулзахад би 20той байсан. Тэгтэл ээж мааньнамайг хараад уйлаад л уйлаад л... “ чи их сайн өсчээ” гэсэн нь хамгийн сайханүг байсан. Хамгийн өвтгөсөн нь гэвэл хайртай охин маань надаас татгалзах үед...тэр надад “ уучлаарай, би чамайг огт сонирхдоггүй” гэж хэлсэн. Одоо бодох юмбол тэр үнэхээр намайг сонирхохооргүй сайхан охин байсан л даа.
С: бүгдэд чинь хайрын шарх байдаг байх нээ. Тэгвэл хэннэгнээс уучлалт гуйхыг хүссэн ч чадааагүй гэх юм уу? Зориг хүрээгүй үеийнхээталаар яриач.
Аки: бодьё... та их хүнд юм асууж байна шүү. Би дандаа лхүмүүсийг уурлуулж байдаг хүн. Магадгүй нас барсан нохойноосоо уучлалт гуйхболомж гараагүй л дээ. Нэг удаа нохой маань гарч яваад алга болчиххсон. Бихайхын оронд за ороод ирэх л байх гэж бодсон ч тэр 2 хоног ирээгүй. Гэтэл дараань үхчихсэн байхыг нь олсон.
Юүяа: анхны хайраасаа л уучлалт гуйж чадаагүй дээ. Их гомдоожбас их шархлуулсан. Гэсэн ч уучлалт гуйгаагүй.
Шинжи: энэ жилийн ээжүүдийн өдрөөр ээждээ мэнд хүргэхээмартчихсан. Уучлалт гуйхаа ч бас мартчихсан байсан. Дараа нь ээж надруу залгаадгомдоллоод л... их ичмээр.
Мао: уучлалт гуйх хүн их байна аа. Сүүийн үед их олон хүнийгуурлуулсан байх. Эхнээс нь хэлээд явбал... хммм Рүки-сан хамт ууж байгаадорхиод явчихсанд уучлаарай. Бас дараа нь залгаагүйд. Китаро, Аюү ах нараа 2удаа очиж уулзана гэчихээд очоогүй хүлээлгэсэнд уучлаарай. Сатоши сэнпайтанилцуулна гэсэн охиноо одоо хүртэл танилцуулаагүй байгаад уучлаарай. Бассурвалжлагч та. Өнөөдөр 40 минут хоцорч ирсэнд уучлаарай. /инээв/
С: би бол зүгээр дээ. Харин өөрөө их муу хүн байна шүү.
Бүгд инээв.
Аки: энэ хүн угаасаа хүн хүлээлгэх гээд төрчихсөн юм шигбадаг. Цаг үргэлж хоцордог. Ямар ч дэглэм гэх юмгүй. Нэг унтчихвал сэрнэ гэдэгхудлаа юм шиг болчихдог. /Бусад нь толгойдохих /
С: SID хамтлаг хэтийн зорилго нь юу байна.
Шинжи: мэдээж уран бүлтээлээ улам хүчтэй болгож, олон хүмүүсттоглолтоо хүргэх.
Аки: би бол гадаадруу явж тоглолт хиймээр байна.
Мао: дахиад, зөндөө их сайхан дуутай болж, хүмүүстмэдрүүлмээр байна.
Юүяа: минийх ч бас нхэг тиймэрхүү. Ер нь бүгдээрээ хамтдаахүслээ нийлүүлээд явбал бүх зорилгодоо хүрч л таараа.
С: зав гаргаж ярилцсанд баярлалаа.
сакэ*- Япон үндэсний цагаан архи
Оокинава*-Японы далайн эргийн хамгийн сайхан амралтын төв байдаг арал
дүрэмт хувцасны 2 дахь товч* - Японы ахлах сургууль төгсөгчидийн заншил. Хайртайэсвэл хамгийн дотны эрэгтэй найзынхаа дүрэмт хувцасны 2 дахь товчийг нь авчдурсгал болон үлдээдэг.
Харажүки, лолита стилл* - Японд өргөн тархсан гудамжны хувцаслалтын хэв загвар
сэнпай*- дээд ангийн эгч ах.
Comments
Post a Comment