X-japan Say anything монгол орчуулга

Юу ч юм хэлээч-  X-Japan



Ердөө л зүрх цохилход, цээжрүү хатгалана.

Хайрын аниргүй байдал ...

Цаг хугацааг мартаад нулимасан дундуураа аялан

Токиогын чийгтэй гудмаар алхахад зүрх минь хоосроно.



Бодит байдлаас зугатааж

Би зүүдэндээ уйлж байсан.

Хөлдсөн цаг хугацаа намайг жихүүцүүлнэ

Тэдгээр дурсамжуудаа дахин санагалзана, Гуниг минь арилах хүртэл



Чи юу ч юм хэлээч дээ... Жаргалтай болгож чадхаар үгс

Юу ч юм хэлээч дээ... Сэтгэлийг минь хуурахуйц

Чи юу ч юм хэлээч дээ.... Зүгээр л тэдгээр сайхан худал үгсээ

Юу ч юм хэлээч дээ... Сэтгэлийг минь хуурахуйц



Хэрвээ би байсан газарлуугаа буцаж чадахгүй л юм бол

Би зөвхөн зүүдэндээ амьдарья

Дуусашгнүй бороонд нороод

Урсах нулимсаа зүүдэндээ далдлаад л...



Чи юу ч юм хэлээч дээ... Юу хамаагүй хүссэн зүйлсээ

Юу ч юм хэлээч дээ... Нүднэнд минь харагдахгүй боллоо

Чи юу ч юм хэлээч дээ... Сонсож чадах бүхий л зүйл минь зөвхөн зүүдэндээ

Юу ч юм хэлээч дээ... Чи миний бүхий л нулимасыг хатааж чадна



Арилан одсон тэдгээр гэрлүүд

Тайзан дээр

Ганцаардан ширтсээр

Өнгөрч одсон тэдгээр  өдрүүдийг санаж

Бидний тэр ариун хайр гээд бүхнийг

Элсэн цаг мэт алга болох хүртэл нь үгүй хийсээр



Чи юу ч юм хэлээч дээ... Юу хамаагүй хүссэн зүйлсээ

Юу ч юм хэлээч дээ... Сэтгэлийг минь хуурахуйц



Нүдээ аньвал би чамайг энэ бороонд үгүй хийе

Гайхалтай аллага, хатсан хөх сарнай,

Яруу найраг мэт галзуурах дурсамжууд



Цаг хугацаа амьдралыг минь өөрчлөх ч

Сэтгэл минь чамтай адил үлдэнэ

Цаг хугацаа чиний сэтгэлийг өөрчлөх ч

Чамайг гэх миний хайр хэзээ ч өөрчдөгдөхгүй



Чи юу ч юм хэлээч дээ...

Юу ч юм хэлээч дээ...

Чамайг явчихсан ч гэсэн би эндээс хаачих вэ?

Юу ч юм хэлээч дээ...

Юу ч юм хэлээч дээ...



Би итгэж байна

Цаг хугацаа өнгөрхөд бүх зүйлс сэргэн өнгөлөгжинө

Хэрвээ энэ бороо зогсвол нулимас угаагдаж

Дурсамжын сорвинууд үгүй болно

Бүх зүйлс шинээр эхэлж

Бүхий л аялгуу сэтгэлээс дахин тоглогдож эхлэх ч

Атаархам чимэглэгдсэн туужын хуудас

Зүүднээс нуугдсан хүсэл гээд

Бодол минь замбараагүй бас.......................

Comments