Plastic tree – Рюүтаро Аримура-н ярилцлагийн хэсгээс

Image result for Plastic tree ryutaro
Plastic tree – Рюүтаро Аримура /Ryutaro Arimura / өнгөрсөн жил нэг жижиг сэтгүүд л өгсөн байх. Сонинд ч юм уу.  Энэ ярилцлага нь тун удахгүй болох 15 жилийн ойгоороо тэдний Фэнклубын гишүүддээ зориулсан жижгхэн тоглолтонд зориулсан ярилцлага байна. Ердөө 150 хүнд зориулж хийсэн тоглолт юм байна. Зөвхөн тэдний хамгийн анхны фэн клубын гишүүд л орох эрхтэй байж ээ. Миний орчуулгатай ярилцлага авдаг блогын админы залхуу хөдөлсөн болотой. Эхний нэг хасэг нь л байна. Шөтгөр :P

Сур: тоглолтондоо бэлдээд их завгүй байна уу?

Таро: Тийм ээ. Гэхдээ энд ирсэндээ баяртай байна.

Сур: охидын сэтгэлийг эзэмдэрч Рюүтаро мөн гайхалтай хамтлаг Хуванцар мод.... шинэ уран бүтээл гаргах гэж байна уу?

Таро: одоохондоо эрт байгаа л даа. Гэхдээ тун удахгүй ээ.

Сур: пийс смайл продакшинтай дахин гэрээ хийх үү?

Таро: харин л дээ. Мээдхгүй юм.

Сур: Тоглолтонд чинь би очиж болох уу?

Таро: болох байх.

Сур: зураг авалдатнд их орсон байх даа. Ядарч байна уу?

Таро: би гайгүй байх гэж бодож байна.

Сур: таро сан ер нь асуултанд их тойруулж хариулах юм аа.

Таро: харин л дээ. МэдЭхгүй юм. Зүгээр л ингээд яричихдаг байх. Муу санаа байхгүй шүү.

Сур: тэгвэл би таро-сан танаас хүссэн ээ асуувал хариулах нээ?

Таро: болох байх гэж бодож байна. Хэрвээ миний хариулж чадах асуулт байвал

Сур: за тэгвэл Таро-сан загварын шоу үзэх дуртай гэсэн сурагтай. Гэхдээ би өөрийг чинь тэгж загвар сонирхох хүн гэж боддоггүй. Яагаад бараг бүх загварын шоун дээр очиж үздэг юм бэ?

Таро: тэр бол би дуртай болхоороо гэхэд хэцүү. Зүгээр тэнд байхаар сонирхолтой зүйл ихийг хардаг. .. Ааа гэхдээ таны бодож байгаа шиг муу зүйл биш шүү. Зүгээр хувцаснууд их сонирхолтой байдаг юм. Багадаа загвар зохиодог хүн болохыг хүсдэг найзтайгаа ирсээр байгаад сурчихсан юм.

Сур: би муу юм бодоогүй ээ. Таныг Юүкихара дүүрэгт амьдардаг. Өглөө бүр цэцэрлэгээр нь гүйдэг гэсэн үнэн үү?

Таро: тийм ээ. Эрүүл байх хэрэгтэй. Гэхдээ ядарсан үедээ зүгээр л гүйхгүй алхах дуртай.

Сур: Таро-санд айдаг зүйл бий юу?

Таро: байгаа. Их олон зүйлээс. Заримдаа их тэнэг зүйлээс ч айдаг.

Сур: тэнэг гэж? Жишээ нь?

Таро: өглөө сэрэхгүй бол яах вэ? Эсвэл миний хийж байгааг өөр хүн хийчихсэн байвал яах вэ? Бүүр өөрөөр бол хажуугаар зөрж байгаа хүн танил маань байвал юу гэх вэ? Гээд л... бодход  их утгагүй санагддаг.

Сур: үнэхээр хачин юм. /инээв/ ойрдоо юу сонсож байна?

Таро: төрийн дуулал...

Сур: юу?

Таро: төрийн дуулалд их дуртай болсон. Бас үзэж байгаа анимэныхаа дууг их дуртай сонсож байгаа. Дуучных нь хоолой ч гайхалтай шүү.

Сур: өөрийн чинь Уан пийс /анимэ/ -н их том үзэгч гэж сонссон үнэн үү?

Таро: тийм ээ. Дуртай. Одоо би тойруулахгүй хариулж чадаж байна уу? Инээв

Сур: тийм ээ. Нэг их тойруулсангүй шүү. Уан пийс-с хэнд хамгийн дуртай вэ?

Таро: нами, чоппэр 2т их дуртай. Хөгжилтэй дүрүүд

Сур: би ч бас намид дуртай. Хэрвээ дургүйцэхгүй гэвэл нэг асуулт тавья. Гэртээ ганцаараа амьдардаг уу? Бас гэр чинь хэр том бэ?

Таро: тиймээ ганцаараа амьдардаг. Их том бишээ. Гэхдээ илүү унтлагын өрөө нэг байгаа. Заримдаа найзууд хамтлагийнханаа гэртээ урьдаг. Хөгжим ая зэргийг бичих тусдаа өрөөтэй. Бас зочны өрөө их том. Миний хамгийн дуртай зүйл нь таазны гэрэл. Их гоёмсог.

Сур: таро-сан өөрийн дуунуудаас хамгийн дуртайгаа нэрлээч?

Таро: бүгдээрээ миний хувьд хүүхэд шиг минь. Би тэдний ээж нь бас аав нь. Үгүй ээ. Манай хамтлагийнхан юм байна.

Сур: таро-сан гадаадаар ярьдаг уу?

Таро: үнэндээ сайн мэдэхгүй ээ. Солонгос хэл бага зэрэг сурсан. Бас англи хэл. Гэхдээ би сайн биш.

Сур: гирүгамэш хамтлагын сатоши /дуучин/ тай хамтран ажиллаж нэ дуун дээр нь ажилласан гэсэн. Түүнээс хойш сатошитай их олон уулзадаг хамт гадуур гардаг болсон гэсэн. Найзууд уу?

Таро: сатоши их сайн бас хөгжилтэй хүн. Хамт байвал их олон юмны тухай ярьлцаж болдог. Намайг ах гэж дууддаг байсан одоо зүгээр таро сан гэдэг болсон. Бид ер нь сайн найзууд.

Сур: тарогоос асуух нэг зүйл байна. Саяхан нэг жижиг зах дотор явж байсан. Бас метро, кино театр гээд. Орйдоо гадуур хүний хөлийн газраар их явж байна шүү?

Таро: тийм ээ. Хэрэг гарсан учраас. Би метрогоор явах дуртай болхоор метронд үе үе суудаг. Түржрэхгүй их амар. Нэлээн эрт эсвэл бүүр орой суухад хүнгүй их гоё байдаг юм.

Сур: кино театрт ганцаараа явж байсан биз дээ?

Таро: тийм ээ. Үзхийг хүссэн кино маань байсан юм. Зүгээр л үзэх гэж очсон. Хамт явах хүн олдоогүй болхоор л ганцаараа явсан юм. /инээв/

Comments