![Image result for Lolita fashion](https://d2fzf9bbqh0om5.cloudfront.net/images/10291/original/lolita_fashion_what_is_it_and_where_did_it_come_from.jpg?1521777615)
Lolita fashion /ロリータ・ファッション/ Rorīta fasshon or Elega-torian in english/ бол Японоос гаралтай нэгэн загварын стиль бөгөөд Rococo-ийн үеээс үүссэн. Lolita нь даруу байдалтай харагддаг бөгөөд чанартай хувцас зохиох, хийх нь тэдний гол үзэл. Тэднийг дүрсэлбэл өвдөгний хэрийн урттай юбка эсвэл даашинзтай бялууны хэлбэртэй малгайтай байдаг. Lolita бол дэлхий дахины жижиг стилүүдээс хамгийн алдартай түгээмэл нь юм. Энэ нь 1970-аад онд Pink House, Milk and Pretty, Angelic Pretty зэрэг газруудын хувцасны худалдаанаас эхлэн үүссэн. 1990-ээд оноос Lolita хүчээ авч Malice Mizer эхлээд олон Visual kei хамтлагуудын дүр төрхийг тодорхойлох болсон. Үүнээс хойш Японы залуусын соёлын маш том хэлбэр болон хөгжиж байна. Одоогийн байдлаар энэ стилийн хувцас хэрэглэл Японы бүх л их дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа.
Lolita-н төрлүүд:
Gothic Lolita
![Image result for Gothic Lolita](https://www-s.mlo.me/uplo/v/201609/20160907/Gothic-Lolita-Shirt-Chiffon-Stripe-Gothic-Lolita-Blouse-With-Bat-Collar-624927-3139871.jpg)
Gothic lolita,/ зарим үед богино хувилбар GothLoli , gosu rori/ бол Gothic, Lolita хоёрын хослол болдог. Энэ загвар нь 1990-ээд онд Harajuku-с салбарлан гарсан. Анх Malice Mizer энэ гудамжны стилийг тайзан дээр гаргаж ирсэн. Gothic Lolita нь бараан хувцас, нүүр будалт нь тодорхойлдог. Час улаан уруул, гүнзгий утга агуулгатай харц, тас хар линз, төрөлхийн бус цагаан царай энэ бол тэдний төрх. Гол өнгө нь хар, хар хөх, хар нил ягаан мөн хар цагаан. Тэдний жижиг хэрэглэл зүүлт чимэг нь тэднийг илүү тодорхойлдог. Японы gothic lolita стилийн Atelier-Pierrot, Atelier Boz, Black Peace Now, h. NAOTO Blood ,Moi-même-Moitié зэрэг олон бренд байдаг.
Sweet Lolita
![Image result for Sweet Lolita](https://www-s.mlo.me/uplo/v/tb2018/tb201804/tb20180427/6521fd69-2293-45a1-9288-a7c49e00f716.jpg)
Sweet Lolita, ama-loli (甘ロリ ama rori) бол Японы Rococo үеийн хөнгөн хэлбэрийн стиль юм. Энэ стилийг хүүхдүүд их сонирхдог бөгөөд алв болох гэгээлэг өнгө, гол санаа нь хүүхдүүдэд таалагдах зүйлсийг онцолдог. Нүүр будалт нь гэгээлэг өнгийг сонгодог ч бараг мэдэгддэггүй. Гол өнгө нь ягаан, тоорын өнгө, сувдны өнгө. Тэднийг харахад тод ягаан өнгийн хувцас, улаан юмуу бусад ягааны төрөлд хамаарагдаж болох өнгийн уруултай байдаг. Тэдний жижиг хэрэглэл нь өнгийн харандаа, жимс/гүзээлзгэнэ, интоор гэх мэт/,цэцэгс/сарнай, лил гэх мэт/,сүлжмэл, жижиг амьтад, тууз зэрэг өхөөрдөм хөөрхөн гэх тодотголд хамаарагдах зүйлс байдаг. Энэ стилийн томоохон брендүүд нь Angelic Pretty, Baby, The Stars Shine Bright ,Metamorphose temps de fille.
Classic Lolita
![Image result for Classic Lolita](https://www-s.mlo.me/uplo/v/tb2016/tb201609/tb20160930/b16ce3ac-b552-45bf-a600-5df9de5eb71a.jpg)
Classic Lolita бол Baroque, Regency, Rococo зэргийн боловсронгуй хослол болсон загвар юм. Өнгө загвар нь gothic Lolita, sweet Lolita-н хооронд байна. Энэ нь gothic Lolita-н харанхуй барааныг, sweet Lolita-н өхөөрдөм байдалтай хослуулсан гэсэн үг. Хэзээ ч давтагдашгүй зөв хослол бүхий загвар учраас классик гэж нэрлэсэн. Гол брендүүд нь Juliette et Justine, Innocent World, Victorian Maiden, Triple Fortune, and Mary Magdalene.
Punk Lolita
(img:313750745366307)
Punk Lolita (эсвэл Lolita Punk) нь punk загварын элэментүүдийг Lolita загвартай хослуулсан хувилбар юм. Punk хувцаснууд тухайлбал нэхмэл торон ноорхой хувцаснууд, зангиа,зүү, гинж, нэхмэл даавуу, шоотой хувцас, эрэгтэй үсний засалт зэргээр тэдхийг таниж болно. Хамгийн алдартай хувцас нь юбка, төрөл бүрийн даашинз, битүү захтай цамц гэх мэт төрлийн зүйлс. Алдартай брендүүд нь Camden Town дэлгүүр,Vivienne Westwood.
Princess Lolita
![Image result for Princess Lolita](https://i.pinimg.com/originals/06/90/d5/0690d5525838bd9d2018195a6a08dd35.jpg)
Hime (姫) нь гүнжийн дүр төрх буюу Европын язгууртны стилийг харуулдаг. Мөн rococo үеээс үүсэлтэй. Энэ стилийг үүсэхэд гол нөлөөлсөн хүн нь Hime Gyaru бөгөөд 2000 оноос үүсэлтэй.
Shiro & Kuro Lolita
![Image result for Shiro & Kuro Lolita](https://i.pinimg.com/originals/24/57/9d/24579d088a0b2533bfdb6f0e788bb41f.jpg)
Shiro Lolita эсвэл White Lolita, нь сүүний цагаан крем шиг өнгийг гол болгодог. Shiro Lolitas , Kuro Lolitas нь салшгүй хос хамтдаа байх ёстой. Kuro Lolita эсвэл Black Lolita, нь бүхэлдээ хар өнгийг голлодог.
Guro Lolita
![Image result for Guro Lolita](https://i.pinimg.com/originals/3a/ae/76/3aae76e3198f9a12c6edc00833092b35.jpg)
Guro Lolita /Gore Lolita/ нь гэм хоргүй байж алуулсан хүүхэлдэйний төрх юм. Тухайлбал цус асгарч хор хөнөөлийн улмаас боолттой мэт нүүр будалттай байна. Гол өнгө бэлгэ тэмдэг нь цус, цусны улаан өнгө, мөн ариун цагааныг бэлгэдсэн цагаан өнгө.
Sailor Lolita
![Image result for Sailor Lolita](https://pm1.narvii.com/6500/c1d739373f5cb21df0db98b223b066e8d02701eb_hq.jpg)
Lolita-н бүх төрлүүдийн нэгдэл. Зангиа, усан цэргийн малгай, судал зэрэг нь гол онцлог. Японы сургуулийн дүрэмт хувцастай адилхан харагддаг. Хамгийн алдартай жижиг төрөл нь "pirate lolita". Энэ нь адилхан далайн сэдэвтэй хувцас, маш нарийн ажиллагаатай дашинз, эрдэнийн авдар шиг цүнх, нэг нүдний хаалт зэрэг онцлогтой.
Country Lolita
![Image result for Country Lolita](https://i.pinimg.com/originals/fb/ce/5f/fbce5f2cc5acfc86926189a92a58f49a.jpg)
Country Lolita нь Sweet Lolita-с үүсч гарсан. Зарим үед Sweet Lolita-тай андуурагдах гээд байдаг боловч тэднийг бодвол зөвхөн гэгээлэг өнгийг эрхэм болгодоггүйгээрээ онцлог. Жимс ногоо, байгалийн онцлогийг гол төлөв шингээснээрээ бусдаас онцлог.
Wa Lolita
![Image result for Wa Lolita](https://vignette.wikia.nocookie.net/lolitafashion/images/9/9d/5e91c221b08446848b80f40aa4bef7b6_th_%281%29.jpg/revision/latest?cb=20180111011546)
Wa rori (和ロリ ) эсвэл Wa Lolita нь японы үндэсний хувцасны загварыг шингээсэн. Тэд kimono, hakama зэргийг өмсдөг. Kimono-г Lolita стилийн хувцаснууд шиг өвдөгний урттай дэрэвгэр хормойтой болгон өмсөнө. Гутал жижиг эдлэл нь бүгд үндэсний шинжтэй, kanzashi цэцэг, geta, zori, Okobo хүртэл байдаг. Гутал өндөр платформ өсгийтэй байдаг.
Qi Lolita
![Image result for Qi Lolita](https://ae01.alicdn.com/kf/HTB1GPygowoQMeJjy0Fnq6z8gFXaY/Classic-Chinese-Qi-Lolita-Dress-Dragon-Printed-Vintage-Sleeveless-Short-Dress.jpg_640x640.jpg)
Qi Lolita нь Хятадын үндэсний хувцас жижиг хэрэглэлийг Японы стиль болгосон загвар юм. Хятадын бүх хувцас хэрэглэлийг ашигладаг.
Casual Lolita
![Image result for Casual Lolita](https://data.tokyogirlsupdate.com/wp/wp-content/uploads/2016/11/casual-lolita-fashion-03.jpg)
Casual Lolita нь Lolita загварт том байр суурь эзэлдэггүй боловч өөрийн гэсэн онцлогтой хөгжиж буй загвар юм. Өнгө өнгөний цуглуулга болсон энэ стилээр гадны хүмүүс ихээр хувцаладагв төв урсгалынхаа юбка, жижиг хэрэглэлүүдийн онцлогийг хаяхгүй боловч Европын эртний хувцасны шинж чанарыг агуулжээ.
Ōji Lolita (хөвгүүдийн стиль)
![Image result for Åji Lolita](https://i.pinimg.com/originals/4e/9c/66/4e9c66784aa9b75a962de9701035836b.jpg)
Ōji (王子) эсвэл Ōji-sama (王子様) нь ханхүүгийн төрх бүхий Lolita-н эрэгтэй стиль юм. Залуу хөвгүүдийн хүчирхэг Япон стиль. Энэ нь эмэгтэй эрэгтэй цамц, богино өмд, өвдөгний урттай оймс, үзүүртэй малгай, мөн залуусын малгай бүхий загвар юм. Өнгө нь хар, цагаан, хөх, цусан улаан.
Эх сурвалж: http://chamdhamaagui.blogspot.com
Comments
Post a Comment