![Image result for harajuku](https://d2ahiw9kb7is19.cloudfront.net/-/media/8AB4584FB70048B988987E5925539221.jpg?d=20171117T093357&w=750)
Harajuku (原宿) нь Японы Токиогийн Harajuku Station анх үүссэн. Ням гариг бүр энэ талбайд олон мянган энэ стильд хамаарагдах маягаар хувцасласан залуус цуглардаг.Тухайлбал gothic lolita, visual kei, decora, cosplayers гэх мэт. Энэ бүх стилийг нь тодорхойлж нахрийвчлан хэлэх аргагүй. Harajuku-н талбай нь улсынхаа нийслэлд байрладаг. Энэ урсгал нь Японы үндэсний уламжлалт хэв маяг,хоол, бүжигнээс гаралтай гэж үздэг. Японы алдарт дизайнерууд загварынхаа санааг хавар, намрын Harajuku-н цугларалтаас авдаг. Мөн энэ стилийн shopping district буюу худалдааны дүүрэг/гудамж ч гэж нэрлэдэг/ байдаг. Эндээс та олон үндэстний бренд, Японы алдарт дэлгүүрүүдээс нь залууст зориулсан хувцас, хэрэглэлийг худалдан авч болно. Harajuku-ийн гудамж нь Shinjuku, Shibuya дүүргийн хооронд байдаг. Байршил нь NHK, Meiji Shrine, Yoyogi Park. Мужид байрлах гол гудамж нь Omotesandō, Takeshita Street юм. Энд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс эхлээд Gothic Lolita, visual kei, rockabilly, hip hop, punk загварын хувцас, хэрэглэл, тоног төхөөрөмжүүд худалдаалагддаг. Гадаадын том брендүүд болох Louis Vuitton, Chanel, Prada хүртэл байдаг. Энд мөн Токиогийн Champs-Élysées өргөн чөлөө хамаарагдана. Японы хамгийн алдартай Harajuku стилийн бренд бол A Bathing Ape ,Undercover юм.
Түүхээс нь гэвэл Harajuku стиль нь дэлхийн 2-р дайны үеээс үүсэлтэй бөгөөд Японы хүн ам Амеркийн цэргийн арми ба засгийн газар, түүний гэр бүлтэй Washington Heights-д хөрш зэргэлдээ амьдарч байсан. Үүнээс болон бүх залуус нь хамт, нэг сургуульд сурахад хүрсэн. Өөр өөр соёл, иргэншилтэй залуус нэгдэн нэгэн зүгт тэмүүлж Америк, Япон соёл зэрэгцэн орших болов. 1958 онд төв байрны оршин суугч залуус нь богино хугацаанд загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, зурагчид болсон. Ингээд 1964 онд Токиод болсон олимпийн наадмын үеээр Harajuku улам хөгжиж албан ёсны хувцасны загвар болох суурь тавигдсан. Олимпийн дараа гэхэд бүх залуус нь Harajuku-zoku эсвэл Harajuku tribe болж уг стиль албан ёсны хувцасны загвар болсон юм.
Harajuku охидыг гадаад орнуудад тодорхойлохдоо ижил төрлийн даашинз өмссөн өсвөр насны охид хэмээдэг. Энэ стиль нь олон стилийн нэгдэл маш онцгой бусдаас өвөрмөц дахин давтагдашгүй даашинз бөгөөд онцлог нь Punk шинжтэй, gothic загварын, неон болон метал өнгөтэй. Энэ загварыг Японы цорын ганц хүчирхэг бэлгэ тэмдэг болсон загвар гэж хэлж болно.
Punk стиль нь Harajuku-н загварын баталгаа. Энэ загвар нь ерөхийдөө бараан өнгө, шоон хээ, гинж, цахилгаанаас бүрддэг. Punk стиль бол Harajuku-н гол урсгал юм.
Ganguro бол Амеркийн өсвөр насныхны бэлгэ тэмдэг юм. Нэр томъёог орчуулбал хар төрх гэж орчуулагдаж болох юм. Тайлбарлах юм бол Калифорнийн охид шиг буюу цайвар үс, бараан царай, хиймэл сормуус, хумстай охид. Үүгээр л Ganguro-г төсөөлж болно. Үүнийг 1990-ээд оны алдартан Janet Jackson-с үүсэлтэй гэж ярьдаг.
Ura-Hara бол Harajuku-н бас нэгэн урсгал юм. Энэ урсгалыг сонирхогчдийн ихэнх нь эрэгтэй хүмүүс байдаг бөгөөд хөгжим нь hip-hop, graffiti. Энэ нь Harajuku-н гол үзэл баримтлалтай эсрэг боловч үүнд хамаарагдсаар байдаг.
Harajuku-н ижил нэг урсгал нь мэдээж Visual Kei юм. Энэ урсгалын маш олон хамтлаг, сонирхогчид байдгийг бид мэднэ. Энэ урсгалыг 1980-аад оноос үүсэлтэй metal rock-с сэдэвлэсэн гэж үздэг. Японы гол шүтээн болсон энэ стилийн нүүр будалт хувцаслалт зэрэгт нь хүмүүс хайртай билээ.
Эх сурвалж: http://chamdhamaagui.blogspot.com
Comments
Post a Comment