The Piass (妃阿甦 piasu?)

Related image
The Piass (妃阿甦 piasu?) бол Саппоро-д 1990 оны эхээр байгуулагдсан Hardcore punk, crust punk, metalcore, deathcore, death metal,heavy metal урсгалаар тоглодог Японы visual kei хамтлаг юм. Анхнаасаа байсан гишүүн нь одоо зөвхөн Takayuki.

Идэвхитэй онууд: 1990–1995, 1998–одоо

Хамтлагийн гишүүд:

Takayuki – Vocals (2006–2007) (2009–present) Guitar (1990–2008)
Thifu - Guitar (2009–present)
Tenteke - Bass (2009–present)
Toro - Drums (2009–present)
Хуучин гишүүд

Chihiro – vocals (1990–1995)
Yoshio – bass guitar (1990–1997)
Hiroshi – drums (1990–1995)
Takashi – vocals (1993-1993)
Kirala – vocals (1998–2002)
Tetsuya – vocals (2007–2008)
Ruiji – bass guitar (1998–2007)
Takahiro - Bass Guitar (2007–2008)
Shizuki – drums (1998–2007)
Junji Tokai – drums (2007–2008)
Tsubaki Yunosuke - Guitar (2009–2011)


Түүх

 Image result for piass

   Анхны гишүүд нь vocalist Chihiro, guitarist Takayuki, bassist Yoshio, drummer Hiroshi нар юм. Хэсэг хугацааны дараа Чихиро хамтлагаа орхиж оронд нь Такаши орлоо. Гэвч  Такаши тогтолгүй, зөвхөн эхний гаралтанд нь л дуулсан юм. Чихиро зайг нь нөхөж эргээд орсон нь хөгжмийн ертөнцөд анхаарал татсан үйл явдал болов. Тэдний 1990 онд оролцсон нэг тоглолтоос өөр хамтлагийн эхний гурван жилийн талаар олигтой мэдээлэл одоо ч олдоогүй байна.

   1993-2 сард The Piass-ын Malice Mizer-ын дууг багтаасан анхны түүвэр цомог болох Braintrash /Тархиний хаягдал/ нь гарав. Тэдний дараачийн хэдэн дуунууд нь анхны гэрээ хийлцсэн Anarchist Records-оор дамжиж олон өөр өөр түүвэр цомгуудад орсон байна. Гэрээ хийснээс 2 жилийн дараа тэд the Oricon indies charts-д эхний 10-т хүрэх шахсан анхны цомогтойгоо гарч ирэв.



     The Piass анхныхаа цомгийг 1995 онд Ryouki Kousatsu Chissoku-Shi нэртэйгээр бичүүлжээ. Тэгэхэд хамтлагийн гишүүд нь Chihiro (vocals), Takayuki (guitar), Yoshio (Bass), Hiroshi (Drums) байв. Энэхүү цомог нь Чихирогийн зохиосон дууны үг, бүр Hanoi Rocks-ын дуу "Dead By Xmas"-ыг cover хийсэн уянгалаг хүнд рок урсгалын цомог болов.

     1995-10-25 буюу тэд хэсэг хугацаагаар хамтлагийн үйл ажиллагааг зогсоосон өдөр хүртэл залуу хамтлагийн бүх зүйлс бүтэмжтэй байлаа. Тэр өдөр нь /1995-10-25/ Чихиро, Хироши хоёр клипний зураг авалтаар 20н метр өндөр гүүрнээс унаж нас барцгаасан юм. Тэдний үхэл олон өөр шалтгааны таамаглалтай оньсого болж үлдэв. Тэр хоёр үхэхдээ цуг уяулсан байсан болхоор зарим фэнүүд нь тэднийг амиа хорлох гэрээ хийсэн гэж итгэх дуртай. Гэвч, энэ нь зүгээр л тэдний клипэндээ нэг тэнэг анхаарал татсан үзүүлбэр оруулахыг хүссэнээс болсон золгүй явдал байх магадлал нь илүү өндөр. Хэдийгээр хамтлаг нь 1996 оны үед бараг л хоосон байсан боловч Anarchist Records The Piass-ын бас өөр 2 дууг нь гаргасан юм.

    1997 онд хоёр дахь эмгэнэлт явдал болсон юм: Тахаюүкиг цорын ганц гишүүнээр үлдээж, Ёошио амиа хорлов. Шалтгаан нь мэдэгдэхгүй байгаа ч, түүний үхэл ялангуяа фэнүүдийх нь дунд олон өөр бодол эргэцүүллийг гаргах зай гаргаж өгсөн билээ.  Олон фэнүүд нь Ёошио клипийг хийх явцад үхсэн гэж итгэх дуртай байдаг нь фэнүүдийн дунд амиа хорлох гэрээний талаар бодлыг нь илүү бататгаж өгсөн юм.



     1998-10-25-нд, эхний золгүй явдалаас яг 3н жилийн дараанаас Такаюүки хамтлагаа эргэн босгож эхлэв. Шинэ гишүүд нь: /хуучин Slum Junkie-д байсан/ Кирала дуучнаар, Mazohysteria-д байсан Рүижи бассист, Шизүки бөмбөрчнөөр орцгоолоо. 1999 онд тэд хоёр дахь demo бичлэгээ гаргаж, хамтлагийн нэрээр нэрлэсэн цомог гаргаж, өөрсдийн нэрээ үсэгчлэн өөрчилсөн юм. The Piass нь 妃阿甦 болов. Сүүлчийн ханзыг нь хамаагүй сонгоогүй байх. Яагаад гэвэл тэр нь дахин амилах, шинэ эхлэл гэсэн утгатай юм.

    1999 онд The Piass хоёр дахь цомогоо гаргалаа. Анхны дуугаралтаасаа салж,  өмнөх цомгийн илүү хүнд рок тал руугаа байсан дуугаралтыг эсэргүүцэж галзуу панк рок дуугаралттай болсон байлаа. Дараа жил нь Gekka Kyoushou нэртэй EP бичлээ. Тэд 2001 онд "Akinazuna: Akina Zuna" гэсэн сингл гаргав.

    2002 оны 2 сард Кирала хэсэг хугацаагаар алга болж, дараа нь 3 сарын 3-нд хамтлагаас албан ёсоор гарав. Хамтлагийнхан шинэ дуучин хайхыг хүсээгүй тул гитарчин Такаюүки гурвалынхаа дуучин нь боллоо. Энэ хугацаанд Такаюүки Anti Feminism-ын шинэ бичилтнүүдийн гитарчины үүргийг давхар гүйцэтгэж байв. Энэхүү үүргийн өөрчлөлтийн дараа, The Piass өөрсдийн дууг гаргахаа бүрэн больж, зөвхөн Anarchist Records IV-ын 2002 оны 5 сард гаргасан түүвэр цомогт багтах хөжмийг л гаргаж байлаа. Энэ үеэс хойш тэд зөвхөн-амьд тоглолт хийдэг хамтлаг болж, Такаюүки Anti Feminism-тэй илүү ихээр ажиллах боллоо.



The Piass шинэ сингл гаргахаар зарлав. Энэ сингл нь Киралаг хамтлагаа орхисоноос хойших ойролцоогоор 4н жилийн дараа гаргаж байгаа анхных нь сингл байв. Дөрвөн жилийн дараах шинэ сингл нь эцсийн эцэст нэг юм 2006-5-24-нд Kansen shou paranoia гэсэн нэртэйгээр, DVD клиптэй гарлаа. Дараа нь, 2006 оны 11 сард тэдний анхны DVD Shiiku mousou нь клипнүүдийн жижиг цуглуулгатайгаар гарав.

     2007 оны 2 сард албан ёсны сайтан дээрээ Тэцуяа хэмээх шинэ дуучинтай болж, Такаюүки эргээд гитараа тоглох болсоныг мэдэгдлээ. Гэвч  тэд шинэ дуучинтайгаа ганц ч тоглолтонд орж амжаагүй байтал 2007 оны 3 сард бассист Рүижи болон бөмбөрчин Шизүки нар хөгжмийн ялгаатай байна гээд хамтлагаас гарцгаасан юм. 2007, 2008 оны амьд тоглолтуудад Тэцуяа, Такаюүки хоёр хамтлагийн үндсэн гишүүдээр үргэлжлүүлж, туслах гишүүдээр нөхөж байлаа. Хоёул 2007 оны 8 сард бүр Dolei: Dorei гэдэг нэртэй жижиг цомог гаргаж чадсан юм. Энэ цомгийх нь анхны хэвлэлт нь дуусч, хоёр дахиа хэвлүүлсэн юм.

     2008-10-8-ны тоглолтон дээрээ дуучин Тэцуяа дуулаагүй юм. Такаюүки тоглолтон дээр “ Тэцуяа тайзан дээр одоо гарч ирж чадахгүй” гэхээс илүү зүйл хэлсэнгүй.

 Image result for piass

Одоогийн байдал


    2004 оны 9 сараас хойш хамтлагийнхан Токиод сар болгон зохиогддог тэдний өөрсдийн hiaso kantou shuukai буюу piass зүүн Японы уулзалтаа явуулсаар иржээ. Нэг удаа, тэд энэ арга хэмжээгээ бүүр Осакад hiaso osaka shuukai гэсэн нэртэйгээр аваачиж байжээ. Энэхүү арга хэмжээнд оролцож байсан зарим алдартай инди хамтлагуудыг дурдвал: Ghost, Kellnre, CalorZe, Izabel Varosa.

     2005 онд ARTE хэмээх хоёр хэл дээр нэвтрүүлгээ цацдаг ТВ-ийн сувгийн гаргасан сурвалжлагын үр дүнд The Piass франц, германд ч гэсэн танигдаж эхэлсэн юм. Энэ сурвалжлаганд нь хэд хэдэн амьд тоглолтуудых нь хэсгүүдээс болон хамтлагийнхантай хийсэн ярилцлага хүртэл багтсан байна.

     2008 оны намраас The Piass-ын фэнүүд нь тэдний албан ёсны сайт дээр дуучин Тэцуяагийн хувийн мэдээлэл, түүнийг дурсахаа больсон байхыг нь анзаарч эхэлцгээв. Тэцуяагийн албан ёсны сайт, амьд тоглолтууд, ерөнхийдөө хөгжмийн ертөнцөөс гэв гэнэт алга болсон явдал нь Такаюүкиг эргэж дуучин болход хүргэжээ.

    2009 он бол The Piass-ынханд цоо шинэ өөрчлөлтийг авчирсан он болов. Учир нь тэд 4-н шинэ гишүүд авч, нийт 5-н гишүүнтэй хамтлаг болсон юм. Мөн оноо эхлүүлэхээр 2 холбоотой аялан тоглолтуудыг зохиожээ. Шинэ гишүүд нь: guitarists Thifu and Tsubaki, bassist Tenteke and drummer Toro нар юм.

    2009 оны эхний аялан тоглолт нь 3 сард эхэлсэн "GaixTokkanxNippon angya" Tour: Zenhansen бол 2 дахь нь 4 сард эхэлсэн "GaixTokkanxNippon angya" Tour: Kouhansen юм.

2009 оноос хойших мэдээлэл байхгүй болно.

Related image

Comments