Glay - Winter again... sor hamtlagiin sor duu shuu

Glay - Дахиад л өвөл



Хүмүүсийн чимээгүйхэн амьсгал агаарт цагаарна

Өнгөрсөний хүчирхэг гараар чангаагдсан

Хүйтэн, цастай гудмаар би хурдлаад

Хүүхэд насандаа эргэж очход

Хотын гэрэл доорхи цасан ширхэгүүд

Нүдээ аних төдийд л намайг өнгөрсөнд хүргэж

 Бээрсэн хацар дээр минь бууна

Хэцүү байсан ч би хүчтэй амьдарсан.



Чамтай хамт нэгэн өдөрлүү буцахыг хүснэ,

Цас малгайлсан тэр өдөрлүү.

Төрж өссөн хот минь хичнээн цагаан байсаныг

Чамд харуулмаар байна.

Уулзмаар байна. Чамайг Санаж байна

Хүйтэн шөнөөр

Чиний тухай бодох бүрт

Зүрхнийхээ гүнд хонхны чимээг сонсоно



Намайг хүрээлэх үүлсийг харж

Цаг хугацаа хичнээн хурданг

Яагаад Хүн бүхнийг гуниг хүрээлсэн

Эцсийн буудал нь хаана вэ? гэж асуулаа

Залуу насны төөрөгдлөө нууж

“Би зүгээр ээ” гээд

Өнгөрснөөсөө холгүйхэн,

Будлианаасаа ч холгүйхэн зогслоо.



Холыг ширтэнэ

Газарт найгах цэцгийг

Салхиар туугдан хийсхээсээ өмнө

Бидний хайр шиг хөдлөх боломжгүй....

Уулзмаар байна, чамайг санаж байна.

Чиний тухай бодоход

Дурсамжинд минь

Хөлийн чимээнээс өөр юу ч үлдэхгүй



Цагаан цас зүртэй минь адил зөөлнөөр бударсаар

Гайхамшигт цагаан цас, бударсаар

Найдваргүй хүмүүсийг өршөөх хорвоо мэт.



Чамтай хамт нэгэн өдөрлүү буцахыг хүснэ,

Цас малгайлсан тэр өдөрлүү.

Төрж өссөн хот минь хичнээн цагаан байсаныг

Чамд харуулмаар байна.



Уулзмаар байна. Санаж байна

Хүйтэн шөнөөр

Чиний тухай бодох бүрт

Зүрхнийхээ гүнд хонхны чимээг сонсоно

Уулзмаар байна чамайг санаж байна

Чиний тухай бодоход

Дурсамжинд минь

Хөлийн чимээнээс өөр юу ч үлдэхгүй

Comments