glay hamtlagiin taniltsuulga

Image result for glay

Үндсэн бүрэлдхүүн

Teru – дуучин бөмбөрчин
Takuro – гтарчин, дууны үг бичдэг хамтлагийн ахлагч
Hisashi – гитарчин
Jiro – басс гитарчин

Туслах бүрэлдхүүн

Masahide Sakuma – guitar, keyboards, producer 1994–одоог хүртэл
Toshimitsu "Toshi" Nagai – бөмбөрчин  (1995–одоог хүртэл)
Seiichiro Nagai – keyboards (2007–одоог хүртэл)

Хуучин гишүүд

Shingo – бөмбөрчин (1990–1992)
Iso – бөмбөрчин (1992)
Akira – бөмбөрчин (1992–1994)
Nobumasa – бөмбөрчин (1994–1995)

1988 онд японы хокайдод гитарчин Такуро, дуучин Тэрү нар ахлах ангид байхдаа байгуулж байсан. Pop rock, power pop, progressive rock   урсгалуудаар тоголдог бөгөөд одоогоор 28 сая сингл цомог, 23 сая бүрэн хэмжээний цомог борлуулсан ба 37,5 сая хүнд тоглотоо толилуулсан зэрэг амжилтаар хамгийн ашигтай хамтлагуудын 7рт бичигддэг хамтлаг юм. Орикон чартын дээд амжилтын түүхийн 2т бичигддэг ГЛЭЙ хамлагийг танилцуулж байна.

Хамтлагийг байгуулах саналыг Тэрү Такурод тавьсан бөгөөд тэр үедээ нэлээн алдартай панк хамтлагийн гитарчин Хисашиг хамтлагтаа орохыг урьхад тэрээр ахлагч болох саналыг тавьснаар ГЛЭЙ хамлагийн 2 дахь гиатрчин хамтлагт оржээ. 1989 онд тэд ахлах сургуулиа төгсөөд ТОКИОд ирж хөгжимийн замналаа эхлүүлсэн байна. Гэвч эхний нэг жилдээ өөрсдийн амьдрах хэрэгцээний мөнгийг олохын тулд ажиллахаас өөр аргагүйд хүрч уран бүтээлээ түр хойш нь тавьжээ.  Мөн тэд басс гитарчин  олоогүй л байсан байна. Харин тэр үед Такэрү өөрийн багийн найз Жирог басс гитарчин  болсныг мэдээд очиж уулзхад нэлээн амжилттай хамтлагт байсан учраас татгалзсан байна. Гэсэн ч удалгүй Жиро хамтлагт орхыг зөвшөөрснөөр хамтлаг одоогийн бүрэлдхүүнээ олжээ. Ингээд тэд өөрсдийн дуунуудыг кассэтэн дээр бичүүлж эхэлсэн ба 1993 онд ИКС ЖАПЭН-ы Ёшики тэднийг өөрсдийн Экстаси рекордсдоо хамтран ажиллахыг санал болгосон байна. 1994 онд тэд анхны сингл БОРОО-г мөн анхны цомог Hai to Diamond-г гаргасан байна. Үүнээс хойш хамтлагийн алдар улам түгэж японы залууст ихээр таалагдаж эхлэв. Тэдний 4 дэхь сингл "Freeze My Love" нь орикон чартын шилдэг 20-оос 19т жагсан нь хамтлагийн гаргасан анхны томоохон амжилт байлаа. 2 сарын дараа 2 дах цомог болох Speed Pop нь орикон чартын 8д жагссан нь хамтлагийг улам алдартай болход нөлөөлж байлаа. Харин 1996 онд тэдний 3 дахь цомог Beat Out!, орикон чартыг гарсан даруйдаа тэргүүлсэн тэдний анхны ХИТ цомог байлаа. Дараа жилдээ гаргасан Beloved цомог нь борлуулалтанд гарсан эхний 3 хоногтоо 1 сая зарагдсан нь японы хөгжимийн ертөнцөд томоохон үйл явдал болон тэмдэглэгджээ. 1997 онд However сингл нь орикон чартыг бүтэн 2 долоо хоног тэргүүлж Zard's болон "Eien синглүүд нь гурав гурван 7 хоног тэргүүлсэн нь ихээхэн амжилт байв.

Image result for glay
Тэдний амжилттай хит синглүүд нь тун удалгүй япондоо жилийн хамгийн шилдэг болж байлаа.  1998-2000 онд л гэхэд 6 cая цомог борлуулсан нь сая хувиар цомгоо борлуулсан хамгийн шилдэг хамтлагуудын 2т жагсааж байв. 1998 оны өвлийн олимпын наадмын нээлтэнд дуулсан нь тэр үедээ томоохон арга хэмжээнд дуулсан анхны рок хамтлаг болжээ.  1999 онд Winter, again" цомгийг гаргасан нь хамтлагийг оны шилдэг хамтлагийн шагнал авхад хамгийн ихээр нөлөөлжээ. Энэхүү цомог орикон чартад 1т жагсаж 20р зууны шилдэг жрок дуунуудыг 1 нь болсон байна. Pure Soul, Heavy Gauge, Drive - Glay Complete Best цомгууд нь тус бүр 2 сая гаран хувь борлогдсон байна. Гэхдээ хамтлагын хамгийн амжилттай цомог нь Review - Best of Glay байсан бөгөөд гарсан эхний 3 хонгтоо 5 сая хувь борлогдож японы дээд амжилтийг тогтоосон байна. Мөн Expo нэртэй тоглолтыг 200000 хүн үзсэн нь  тэдний хамгийн том бөгөөд япондоо томд тооцогдох тоглолт болсон байна. 1999 онд , "Glay Dome Tour "pure soul" 1999",тоглолтыг ТОКИО ДОМ-д бүтэн 5 өдөр хийжээ. Энэхүү тоглолтыг 750000 үзсэн нь өдөрт нь 180000 хүн үзэж байсан гэсэн үг юм.  Мөн 1999 ондоо "The Millennium Eve - A Christmas Present for the People Who Love Live a Lot" тоглолтыг  Luna Sea тай хамтран 12 сарын 23нд хийсэн байна.

Comments