the gazette without a trace yponoos orchulsan bdal



Сулхан ухамсар минь булаагдаж

Удаанаар хөлийн чимээ сонсогдохоо болиод

Үнс болж өчүүхэн орон зайд цацагдана

Тэгээд л.... тэгээд л

Ул мөргүйгээр



Эцэст нь мэдрэх мэдрэмж

Доройгоос ч илүү хулчгар

Холилдсон ухамсарынхаа оргил өөд мөлхөх

Дотоод ухамсараасаа нэхнэ

Нүдний минь өмнө маргааш харагдахгүй байна гэж.



Үлдэх Улиралд амьдралыг чинь булхад

Тусламж хүлээх чи юу ч биш болно

Дахиан сонсохгүй хатсан дуу

Шалтгаангүйгээр уйлж байна



Төлөөсөнд урсах нулимас

Тэсэшгүй шаналхад урсах болов уу?

Хэн нэгэн хаягдсан хүн мэт

Нүдээ аньлаа



Эргэлдэн сүлжилдэх бие минь

Удаанаар, удаанаар ороогдоно

мянган өргөс мэт хоолойд тээглэх асуулт

би юуг аварч чадах юм бэ?

Нүдний минь өмнө маргааш үхэж байна



Үлдэх Улиралд амьдралыг чинь булхад

Тусламж хүлээх чи юу ч биш болно

Дахиан сонсохгүй хатсан дуу

Шалтгаангүйгээр уйлж байна



Өтгөн манан арилахгүй байлаа ч

Оршихуйн Нотолгоо алга болохгүй 

Энэ дуу чамруу ойртох тутамд

Хуурамч гэж бодох болов уу?



Үлдэх Улиралд амьдралыг чинь булхад

Тусламж хүлээх чи юу ч биш болно

Дахин сонсохгүй энэ хатсан хоолой

Эргэн ирээд Нүгэлийг мэдэрлээ

Comments