Дэ газэттэгийн 9 жилийн ойгоороо өгсөн ярилцлага

Image result for gazette

 the gazette 9 жилийн ойгоороо өгсөн ярилцлага юм байна. Энэ үеэр газар хөдлөлт болсон гэнээ хаха. Тэгээд мань Рэйта үхэх шахсан юм байна ш дээ. Ярилцлагa нь үнэхээр эгдүүтэй, хайр хүрмээр байсан шүү.!!!

Асуулт1: Анх Хүнд Дуралсан Үе? 

Кай: ахлах сургуульд байхдаа би нэг охиныг үнэхээр хөөрхөн гэж боддог байсан юм. Нэг анги байсан болхоор дандаа л харц тулгараад хэцүү байсан л даа. Нэг өдөр би хангалттай гэж бодоод түүнийг гэрлүүгээ хамт алхах уу? Гэж асуусан гэтэл тэр чадахгүй ээ гэсэн. Түүний ээж нь манай ангийн багш байсан юм л даа. Маргааш нь дахиад л асуусан тэр надаа харин би ээжтэйгээ хамт харидаг гэж хэлсэн. 3 дахь өдөртөө арай гэж нэг юм бид хамт харисан. Гэтэл тэр надаас бид яагаад хамт явж байгаа юм бэ гэж асуусан. Би юу ч бодолгүй шууд л чи намайг юу гэж боддог вэ гээд асуучихсан. Тэгээд бас би чамд сайн гэж хэлсэн. Харин дараа бид 2 уулзхад тэр надаа миний тухай хэдэн зүйл хэлсэн. Түүнд нь муухай зүйл огтхон ч байгаагүй. Бид явсан замаараа дахин дахин яваад л байсан. Тэр үед би хайрыг анх мэдэрсэн байх.

Аои: би анх нэг охинд дурлаад хэлсэн юм. Би чамд сайн гээд харин тэр татгалзсан. Тэгээд би гэрээсээ ч гаралгүй их олон хоносон. Тэр үед надаа үнэхээр хэцүү, цээж минь чулуунд даруулчихсан л юм шиг санагддаг байсан.

Рүки: би дунд ангид байхдаа нэг охинтой хамт диснэйлэнд явсан. Бид болзож байсан юм л даа. Тэгээд бид их олон тоглоомон дээр тоголсны дараа морин тойруулган дээр суутал тэр миний мөрийг дэрлэсэн. Тэр үед нь би энэ охин надад дуралчихжээ гэж бодож байсан.

Уруха: надаа нэг хөөрхөн нохой байдаг байсан юм. Гэтэл тэр минь үхчихсэн. Би тэр үед д нохойндоо хичнээн хайртай байсанаа мэдэрсэн. Би уйлаад л уйлаад л байсан.

Рэйта: 18тай байхад өвөө минь нас барчихсан. Тэр намайг маш их халамжилдаг байсан болхоор би ч түүнд үнэхээр их хайртай байсан харин нас барсных нь дараа л би хайр яасан их байсныг мэдсэн.

Асуулт2: хамгийн сэтгэл хөдлөм мөчөө санаж байна уу?

Рэйта: уяангын дууг сонсох бүрт сэтгэл хөдөлдөг. Бас өөрсдийн дуугаа бичлэгнээс гараад сонсох тэр мөчид.

Рүки: дунд ангид байхад эрүүл мэндийн өрөөнд бид ДОХ-ын тухай 『My Friend Forever』гэдэг кино хичээл үзсэн.  Тэр үед сэтгэл маш их хөдөлж тэгээд би уйлчихсан.

Уруха: би цэцэрлэгт байхдаа гэр бүлээрээ далай явж эгч бид 2 хөвдөг завин дээр гарч далайн эргээг тoголж байтал давалгаа завийг маань хөмөрчихсөн. Эгч маань надаас том байсан болхоор сэлээд эрэг лүү гарч чадсан харин би бараг л живсэн. Гэтэл аав маань усруу үсэрч орж ирээд намайг аварсан. Тэр үед би маш их баярлаж уйлхаа больж чадахгүй байсан.

Аои: миний хувьд би гэрээсээ зугтаад ахлах сургуулиа ч хаяад токиод ирхэд найз маань намайг тосч авсан юм. Тэгээд тэр миний мөрөн дээр гараа тавиад “хамгийн сайнаараа хичээгээд үз” гэж хэлсэн. Тэр үед сэтгэл минь маш их хөдөлсөн.

Кай: Final Fantasy X.2』ийн төгсгөлийг үзээд сэтгэл их хөдөлсөн.     

Асуулт3: Хайртай хүнээсээ  салья гэдэг үгийг сонсох ямар байсан бэ?

Рүки: миний үнэхээр хайртай хүн надад  уучлаарай, бид салах хэрэгтэй юм шиг байна гэж хэлхэд надад маш хүнд байсан тэгээд би уйлсан.

Уруха: би хайртай хүнтэйгээ хэрэлдэж салсан. Тэгээд би түүнээс уучлал гуйж эвлэрхийг хүссэн боловч бүтээгүй. Тэгээд би ажилдаа ч явхаа болиод, хүнд өвдөж өөрийгөө эдгээх гэж маш их зовсон. Ханиад эдгэрсэн ч зүрх сэтгэл минь маш их өвдсөөр л байсан. Бас их харамссан.

Аои: токиоруу оргож явсныхаа дараа нэг хүнтэй учирсан. Гэхдээ бид удалгүй салхад надаа хэцүү байсан тэгээд харихаар шийдсэн. намайг гэртээ буцаж очих үед ээж аав 2 маань тосч авсан. Тэгээд л би тэднийгээ хараад бүх шаналалаа мартсан.

Кай: би үнэндээ сална гэж зүүдлээч үгүй явсан л даа. Гэтэл тэр надруу гудамжны утаснаас залгаад бүх зүйлс гэнэт өөрчлөгдчихсөн. Би маш их гайхаж, бас их шаналсан.

Рэйта: эгч маань ахлах сургуулиа төгсөөд өөр тийшээ нүүхээр болсон. Гэтэл тэр гэнэт намайг тэврээд уйлж эхэлсэн. Тэгсэн би ч гэсэн уйлаад эхэлсэн. Харин тэр явахдаа надаа тагттаа өрөө сайхан тавилагануудыг үлдээсэн. Бас ээж аав гэртээ ирэхгүй бол би ганцаарханааа их сайхан байдаг болсон ахахахаха

Асуулт4: хэн нэгэнийг  уучилж  байсан үе?

Рэйта: манай хамтлагийнхан үргэлж нэгнийгээ шоголж байдаг. Би үүнд нь хэзээ ч дасахгүй байх л даа. Бид тоглож дуусчихаад уучлаарай гэдэг.

Рүки: нэг удаа манайхан бүгд дараалан орох ярилцлагатай байсан юм л даа. Хамгийн түрүүнд би байсан болхоор эднийг унтаж байхад гараад явсан. Харин намайг буцаж ирхэд үүдний өрөөны хивсэн дээр кайгийн нохой баачихсан. Бас үсний хөөс газар асгараад хатчихсан, үсний индүү залгуураасаа салаагүй, буйдан дээгүүр кайгын хувцаснууд дүүрэн овоолоотой байсан.  Би Урухаруу залгаад гэрт хамгийн сүүлд хэн үлдсэн бэ? Гэж асуухад тэр КАЙ гэж хэлсэн.  Харин би дотроо ‘за яахав түүнийг уучилчихаа’ гэж бодсон.

Кай: уучлаарай, намайг үнэхээр уучлаарай. Би их яарсан юм.

Уруха: дунд сургуульд байхдаа би хөлбөмбөгийн багт орсон юм. Бид их олон тэмжээнд орж хожиж хожигддог байлаа. Тэгээд алдаа гаргасан нэгнийгээ сэтгэлээр унаад сууж байхад нь бид чамайг уучилж байна гэж хэлдэг байсан.

Аои: би хүмүүсийг уучлах тухай боддог ч гэсэн хэзээ ч чадахгүй байх.

Асуулт5: үнэхээр уйлахыг хүсч байсан мөч?

Кай: би дөнгөж газэттэд орлоо л доо. Гэтэл гэнэт Рүки надаа маргааш тоглолттой гэж хэлсэн. Би өнөөдөр л энэ хамтлагт орж байн шүү дээ гэхэд тэд чи тоглох ёстой гээд л байсан. Тэр өдөр зүрх зогсох дөхсөн.  Маргааш нь фэнүүд тоглолтын дараа “ тэр хэрэггүй амьтан байна” гэж хэлхэд би уйлсан.
Related image
Аои: сэтгүүл дээр миний тухай их муухай зүйлс гарсан юм. Тэр үед ээж маань залгаад хүү минь зүгээр дээ гэж хэлсэн. Тэр үед би үг ч дуугарч чадаагүй зүгээр л уйлсан.

Рүки: би багадаа аялалд явчихаад гэртээ ирсэн юм. Гэтэл манай гэр байхгүй байсан. Би айсан ч ахдаа өөрийгөө төөрсөн гэж мэдэгдүүлхийг хүсээгүй тэгээд нэг өдөр би найзындаа хонолоо гээд гудманд хоносон. Маргааш нь гэрээ хайж их явсан ч олоогүй тэгээд дахиад л гэрлүүгээ залгаад найзтайгаa дугуйн аялалд явлаа гэж хэлсэн. Тэгээд дахиад л гудманд хоносон. Гурав дахь өдрөө би гэрээ арай хийж олсон гэтэл манайхан гэртээ байхгүй. Надаа түлхүүр байгаагүй. Тэр үед би үнэхээр их уйлсан.

Рэйта: анх удаа машин унаад явлаа. Тэгээд нэг зогсоол дээр тавьчихаад нэг тийш яваад ирхэд 4 дугуй нь алга болчихсон байсан. Тэгээд би цагдаа дээр очсон чинь тэд машин чинь байгаа л юм байна ш дээ гээд тоогоогүй. Тэгээд би маш их уурлаж уйлахыг үнэхээр хүссэн.

Уруха: бага сургуульд байхдаа спортдоо сайн байхын тулд өглөө бүр гүйдэг байлаа. Нэг удаа гйүж явтал танихгүй хүн намайг барьж аваад хулгайч гэж гүтгэсэн. Гүйж байгаа жоохон жаалыг шүү дээ. Тэгээд цагдаа ээжрүү залгаж ээж маань цагдаа нарт хичнээн хэлсэн ч тэд итгэхгүй байсан. Би маш их ууралсан. Гэтэл ээж маань уйлж байсан. Тэр үед ээжийгээ өрөвдөөд уйлсан. Түүнээс хойш өглөө гүйхээ больсон доо.

Асуулт: 6 : үнэхээр их ичиж байсан үе?

Уруха: Ахлах ангид байхдаа цайны цагаар унтаж байгаад өөрийгөө өндөр байшин дээрээс унаж байна гэж зүүдэлсэн. Тэгээд маш чанга орилоод сэрсэн. Хүүхдүүд ч намайг үнэхээр их шоолсон доо. Тэгхэд их ичмээр байсан.

Рүки: манайх хокайдод байдаг байхад надад нэг их томддог гутал байсан юм. Нэг удаа сургуулийн тоглолтонд дуулж байтал нөгөө гутал чинь сугараад уначихдаг байгаа. Би тайзан дээр тэр гутлаа өмссөн. Тэгхэд хүмүүс намaйг маш их шоолсон. Би ч их ичсэн.

Рэйта: би дотоожтойгоо охидын хамтлагын тоглолт үзээд сууж байтал эгч маань гэнэт хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэр үед би үнэхээр их ичсэн.

Аои: хүмүүс манай хамтлагийн хуучины дуу клипнүүдийг үзхэд би үхэтлээ ичдэг.

Кай: би өөрийгөө алдах бүрт үнэхээр их ичдэг.

Асуулт7:  юу гэнээ? Үнэн үү? Гэж хэлмээр болж байсан үе?

Уруха: дунд сургуульд байхдаа би найздаа порноны цуглуулгаа өгч байсан юм. Би түүнийг “гайхалтай” гэж хэлнэ гэж бодож байсан.гэтэл тэр надаа энэ чинь мангар юм аа гэж хэлхэд нь ингэж хэлмээр санагдаж байсан юм байна.

Рүки: бага ангид байхад би заримдаа бие засааныхаа дараа ус татхаа мартчихдаг байсан юм. Нэг удаа би мартчихсан байсан чинь ээж угaалгын өрөө орсон. Гэтэл ээж гэнэт өрөөнд орж ирээд чиний шээс пиво шиг хөөсөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгхэд нь би маш их сандарч юу? Нээрээ юу гэж асуусан.

Рэйта: 2р ангид байхад би нэг мууранд хүрчихсэн чинь ангийн багш намайг эмнэлэгрүү авч явсан. Тэгээд ээж аавыг маань дуудаад шинжилгээ өг гэхэд нь би Юу? Нээрээ Юу? Гэж хэлж байсан.

Кай: би арай л дээр юм байна. Би хэсэг хугацаанд дүлийрсэн учраас эмнэлэгт хэвтсэн юм. Би өөрөөсөө Юу вэ? Нээрээ Юу? Гэж асууж байсан. Харин тэр үеп фэнүүд маань надруу маш олон захидал бичиж намайг зоригжуулж байсан.

Аои: би маргааш тоглолттой байхад гитарныхаа оосорыг хөдөө орхичихсон байсан. Тэгээд Юу вэ? Нээрээ Юу? Гэж маш олон хүнээс сонссоныхоо дараа худалдаж авсан даа.

Асуулт8: сайхан сэтгэлийг мэдэрч байсан үе?

Кай: бага сургуульд байхдаа би биеийн тамирын хувцасаа мартчихсан байсан. Тэгээд би хүнээс гуйгаад явж байтал хажуу ангийн охин жижигхэн ч гэсэн хувцасаа надад өгсөн. Би түүний сайхан сэтгэлийг мэдэрсэн.  Тэгээд би ангируураа улаан, жижигхэн бэлтгэлийн хувцас өмсөөд орсон. Бүгд намайг шоолсон. Гэхдээ надад сайхан байсан.

Уруха: нэг удаа би дугуйгаа алдсан юм. Тэгээд дээд ангийн 1 ах надад хайхад тусалсан. Тэр үед танихгүй ч гэсэн надад тусалж байгаа тэр ахын сайхан сэтгэлийг мэдэрсэн.

Рүки: дунд ангид байхдаа би гэрээсээ сургууль явдаг зам дээр хөлөө гэмтээчихсэн муур хэвтэж байхыг харсан. Тэгээд би түүнийг замаас холдуулж тавиад ус авчирч өгсөн. Тэр үед би өөрийнхөө сайхан сэтгэлийг мэдэрсэн дээ.

Аои: ганцаардсан үед дэргэд байгаа эсвэл утсаар ярисан хүнийхийг.

Рэйта: бид ийм л сайхан сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Хахахаахха

Асуулт 9: өрсөлдөгчдөө ялагдах үед ямар байсан бэ?

Рүки: ахлах сургуульд байхдаа үерхдэг байсан охин маань Johnny – н фэн байсан юм. Нэг удаа гэрт нь очтол тэр зөвхөн түүний л тухай яриад байсан бас ханаар нь дүүрэн түүний зураг өлгөөтэй: тэгээд би тэр үед намайг анхаараач гэж хэлж байсан. Хахаха

Рэйта: би урухатай хөлбөмбөгийн багт байхдаа түүнд ялагдхыг хүсдэггүй байсан юм. Бид минийхээр өрсөлдөгчид байсан. Гэхдээ л тэр их сайн өрсөлдөгч байсан.

Уруха: яг рэйтатай адилхан. Тэр бол минйи өрсөлдөгч байсан.

Кай: дунд сургуульд байхад би хөлбөмбөгт их дуртай байсан юм. Гэтэл миний сайн найз надаас хамаагүй сайн тоголдог байсан. Би түүнийг өрсөлдөгчөө гэж боддог байсан юм. Гэтэл миний төрсөн өдрөөр тэр надад чи бол миний өрсөлдөгч, би чамд ялагдахгүй ээ гэж хэлсэн. Хахаха

Аои: би бол гарцаагүй өөрөө өөрийхөө өрсөлдөгч. Бусдад дийлдэхээс илүү өөртөө дийлдэх нь хэцүү байдаг.

Асуулт10: бага насаа дурсхад инээд хүрдэг явдал?

Уруха: бага ангид байсан үеэ дурсхад би өөрийгөө хичнээн томоогүй байснаа гайхдаг. Бодхоор л инээд хүрээд байдаг юм.

Рүки: ахлах сургуульд байсан үе.

Рэйта: би их уян байсан. Тэрийгээ бодхоор инээд хүрдэг. Бас нэг удаа урухагын гэдэс нь өвдхөд би түүнийг гэрлүү нь үүрээд явж байсан. Гэхдээ замдаа түнийг ханатлаа шоолсон.

Кай: газэттэд өнгөрөөсөн хором бүхэн минь хөгжилтэй. Би одоо ч залуугаараа байна шүү дээ.

Аои: мэдээж хэрэг одоо би маш их хөгжилтэй байна. Гэхдээ өсвөр насаа дурсах бүрт элдвийн дурсамжууд толгойд орж ирээд намайг инээлгэдэг.

Асуулт11:  ХММ гэж хэлмээр болсон үе?

Рэйта: би хуучин хамтлагаасаа гарахдаа би дахин хамтлагт орохгүй ээ. Гэж хэлсэн. Бас ээж аавдаа би хнамтлагаасаа гараад ажил олж хийнэ гэж хэлсэн. Тэгээд ажил хийж байтал нэг жижигхэн залуу над дээр ирээд хамтлагт орохуу гэсэн. Би үгүй гэсэн. Тэр нь рүки байсан.  Харин дараа нь уруха намайг хамтлагт орьё гэсэн. Би түүнд зөвшөөрсөн. Тэгээд газэттэд орчихоод “ хмм би энэ хамтлагаас гарахгүй ээ” гэж хэлсэн

Рүки: би урьд нь бөмбөрчин байхдаа л ХММ гэж хэлдэг байсан.  Яагаад гэвэл тэр хамтлагынхан намайг үнэхээр ойлгодоггүй байсан болхоор би үргэлж ХММ гэдэг байсан.

Уруха: бид нэг гэрт бэлтгэлээ зогсолтгүй хийж амьдархаар болох үед би ХММ яагаад? Би тийм муу байна уу гэж хэлж байсан. Тэгээд бид нэг гэрт орход муугүй л байсан даа. Бид хамтдаа сайхан амьдардаг. Гэхдээ рэйтаг нүүснээс хойш байга зэрэг уйтгартай болсон л доо. / рэйта-рүү хараад/ би чамайг маш их санаж байгаа.

Бүгд: хахахахахаха

Рүки: би ч гэсэжн. Бид хамтдаа их солиотой юм хийдэг басйан. Одоо надад өрөөнүүдээр хэсхээс өөр ажил олдхоо больсон.

Аои: надад бол сармагчингүй амьтны хүрээлэн шиг л байдаг болсон. Үзэх ч юм байхгүй. Уйтгартай.

Рэйта: та нар намайг санаж байгаа л юм байна.

Сур: кайгын ХММ гэж хэлсэн мөч?

Кай:би тусдаа амьдарч байгаад газэттэгийн гэрт нүүж ирэх үед аои надаа хаалга онгойлгож өгөөд ачаанаас өргөлцөж дотогш нь оруулсан. Гэтэл рүки гал тогоонд нэг юм түлээд хиншүү гаргачихсан байсан. Тэгээд намайг орход рүки надаа хоолны хусуур өгөөд би гарах хэргтэй байна гээд явчихсан. Дөнгөж ирээд өрөөндөө ч ороогүй байхад шүү дээ. Тэр үед би үнэхээх ХММ гэж хэлсэн.

Бүгд:ХММ?? Хахахахахахаха

Рүки: би үнэхээр ажилтай байсан юм аа.

Кай: би ядаж өрөөндөө орох хэрэгтэй байсан ш дээ.

Аои: гэхдээ орой нь кaй-г угтах үдэшлэг их гоё болсон.

Кай: тийм ээ. Тэгхэд рэйта надад бүжиглэж үзүүлсэн. Бас би аои-ын өрөөнд орж үзсэн.

Уруха: тэр өдөр бас бид нар шөнөжин уусан.

Бүгд: хахахахахахахаххааххааха
Related image
                       Ярилцлага таалагдав уу? ^v^

Comments