The GazettE – Redo




The GazettE – Redo
Хэзээнээс бид ингэж царайлаад
Хэзээнээс бид эвдэрч эхлээ вэ?
Урсан өнгөрөх улирлууд хүртэл уйлж байна
Гунигтай хөлийн чимээг минь хүйтнээр норгох нь
Юу ч хэлэлгүй асгаран орох “бороо”
Хэлээч бороо минь – Яавал дээр вэ?
Хөдөлж чадахгүй нь – Юу ч ойлгохгүй юм
Хэлээч бороо минь – Хаачвал дээр вэ?
Гав ганцаараа - шалба норчихоод
Нүүр тулаад бодсон бүхнээ хэлчихвэл
Ямар нэгэн зүйл өөрчлөгдөх байх гэж бодсон
Ингээд ойлголцохгүй үлдчихнэ гэж
Тэр үед огтхон ч бодож үзээгүй
Үргэлж л ийм байдаг чамтай
Шулуухан хэлчихдэг болохоор
Хараагүй юм шиг царайлж өгөх юм уу?
Үргэлж л ийм байдаг чи
Зөөлнөөр намайг шархлуулсаар
Сэтгэлийг минь тавьж явуулахгүй юм
Хэлээч бороо минь – Яавал дээр вэ?
Хөдөлж чадахгүй нь – Юу ч ойлгохгүй юм
Хариулаач бороо минь – ингээд дуучихсан уу?
Энэ хэвээрээ удвал үйрч унах юм шиг
Хаа нэгтээ таарч тохирохгүй чиний зан аашнаас
Зайлсхийх гэж оролдож байсан юм биш ээ
Үргэлж л хол санагддаг байсан
Бидний зайг дүүргэх гэх бүртээ шархалж байсан
Хоолойгоо ингэж өндөрсгөхгүй байсан ч зүгээр дээ
Энэ гарыг минь тавих юм бол
Юу ч асуулгүйгээр чамайг явуулна
Инээмсэглэлтэйгээр хагацья гэж худлаа хэлэхгүй болохоор
Энэ нулимсийг минь мартаарай, за юу
Үргэлж л ийм байдаг чамтай
Шулуухан хэлчихдэг болохоор
Ирээдүй хэзээ ч бүрэнхий харагддаг байгаагүй
Хатахгүй их гунигийг минь ч
Мартаж чадахгүй дурсамжуудыг минь ч
Юу ч үлдээлгүй урсгаад яваарай
Бороо минь

Comments