Ацүши Сакүрай-н танилцуулга /BUCK TICK хамтлагийн дуучин /

Image result for buck tick atsushi sakurai

Ацүши Сакүрай бол Японы бараг домог болтлоо алдаршсан BUCKTICK хамтлагийн дуучин билээ. ТэрээрЯпоны Фүжиока-д 1966 оны 3 сарын 7 нд төрсөн бөгөөд өдгөө 47 настай. Тэрээргайхалтай дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин төдийгүй бөмбөр, Саксофон хөгжмийнзэмсгүүдийг гарамгай эзэмшсэн нэгэн юм. Анх BUCK TICK хамтлагийг 1983 онд байгуулагдах үед хамтлагийнхаабөмбөрчин байсан тэрээр дөнгөж 17 настай байжээ. Харин 1985 онд хамталгийнхаадуучин нь болсон байна.

Тэрээр 1988-1998 онуудад цаг үенийнхээ хамгийн дур булаам уран бүтээлч гэгдэж байсан бөгөөд урт намирсан хар үс, цоо ширтэх харцнаас нь болжэмэгтэйчүүд түүнд ухаанаа алддаг байна. Хамтлагийнхан нь түүнийг хүлээнзөвшөөрч манай хамгийн сайхан залуу гэж хочилдог байна. Одоо хичнээн нас ньнэлээн явсан ч тэрээр сэтгэл татам гайхалтай дүр төрхтэй хэвээрээ билээ. Гэвч  Юу юунаас илүүгээр түүний хоолой хамгийнгайхалтай.

Дуучны гайхалтай алдар хүндийн хажуугаар тэрээр Der Zibet's Shishunki II,Nostalgic Future, Flowers,, PIG's Wrecked,, Mori no Hito , Circus зэрэгкинонуудад дүр бүтээж байжээ. Мөн 2004 оноос соло уран бүтээлээ туурвиж эхэлсэнбөгөөд анхны соло цомог Ai no Wakusei (愛の惑星,"Planet of Love") гаргаж олон олон уран бүтээлчидтэй хамтран дууны үгая зохиож байжээ. Түүний соло уран бүтээлүүд түүни хамтлагаараа хийсэн уранбүтээлүүдээс дутхааргүй амжилттай байж 3 сингл, 1 бүрэн хэмжээний цомог, 2 DVDгаргасан билээ.

Хувийн амьдралын хувьд тэрээр ээжээрээ овоглодог бөгөөд эцгийнхээ тухайярьж байсан удаагүй. 1991 онд хамтлагийнхаа стилист эмэгтэйтэй гэрлэж нэгохинтой болсон боловч ганцхан жилийн дараа салцгаажээ. Түүний салсан эхнэр“Ацүши бол дэргэд нь байхад хэзээ ч муу зүйл болхооргүй тийм гайхалтай мэдрэмжтөрүүлдэг нэгэн” гэж хэлж байсан боловч архи тамхины хэтрүүлсэн хэрэглээ нь гэрбүлээ цуцлахад хүргэсэн хэмээжээ. Гэсэн ч тэрээр 2004 онд дахин гэрлэсэн юм. Тэр эхнэрийнх нь талаар мэдээлэл тун хомс юмаа. Охинтойгоо бараг холбоогүй амьдардаг бөгөөд жилдээ хэдэн удаа уулздагбайсан ч охиноо 14 хүрснээс хойш дахиж уулзаагүй охин нь түүнтэй уулзхаастатгалздаг гэжээ. Мөн 2004 онд гэрлэсэн эхнэртээ чин стэгэлээсээ хайртай бөгөөдгэрлэсээсээ хойш өөр эмэгтэйчүүдтэй холбогдсон гэх ярианд огт орооцолдожбайгаагүй төдийгүй архи тамхины хэтэрхий хэрэглээгээ ч гэсэн багасгажээ. Ер ньтэр эхнэр нь түүний замыг нь зөв голдиролд нь оруулжээ. Гэхдээ одоогийнэхнэрээсээ хүүхэдгүй юм байна.

Comments