Орчуулсан: Хишгээ.
Энх тайван хот, өнөөдөр ч гэсэн Японы төгс өдөр байна.
Нисэх онгоцны хар утаа, агаарын довтолгооны дуусашгүй дуу
Японы энх тайван ингээд дуусч байгаа юм уу?
ТВ, радиогоор гадаадын бүх хохирогч нарыг үзүүлнэ.
Дараачийх нь ярьдаггүй сэтгүүлч, бид 2
Өөр хүн болж хувирсан 2 нүүр гаргагч, дайныг зогсоох аргагүй гэж шийдтэйгээр хэллээ.
Дайны эсрэг дуу хэдэн ч удаа дуугарсан ч, түүнд хүрэхгүй.
Хүн төрөлхтөн бид бүгдээрээ яг ижил боловч яагаад бие биентэйгээ байлддаг юм бэ?
Энх тайван үргэлж хүмүүсийг ялзруулдаг
Тийм болохоор орчин үеийн Япон галзуурчээ.
Засгийн газар, цагдаа, сургууль, гэр бүлүүд бүгд бие биенийгээ ангуучилж байна.
Тэнэгтэхээ боль, энэ хэвэндээ бол Япон ялзаарч дуусна.
Эрт урьдын цагт, хүмүүс эх орныхоо төлөө эргэлзээгүйгээр амиа зориулж байсан.
Өнөөдөр амьдарч буй та нар, үүнийг санаж яв.
Баяртай, эх орныхоо төлөө унасан хүмүүс минь
Баяртай, Японыг хайрладаг байсан хүмүүс минь
Энэ хэвэндээ бол, мэдээж хэн ч японыг өөрчлөхгүй. Нарны тойрог 1 л өдөр шингэх болно.
Иймээс бид дуулж байна.
Дайны эсрэг дуу. Би бүгдийг нь цугтаа дуулна.
Энэ дэлхий инээмсэглэлээр бялхах өдөр хүртэл
Дайны эсрэг дуу. Энэ хорвоог дуугарга.
Дахиж хэн ч бусдыг зовоохгүйн тулд
Дайны эсрэг дуу. Би бүгдийг нь цугтаа дуулна.
Биеэ зориулсан хүмүүсийнхээ төлөө
Дайны эсрэг дуу. Энэ хорвоог дуугарга.
Дэлхий аз жаргал, инээмсэглэлд умбах өдөр хүртэл
Баяртай. Энэ японыг хамгаалахаар амьдралаа хаясан ард минь
Ижил Японд төрсөнөөрөө би бахархдаг.
Та нар биеэрээ сургасан.
Дайны ямар ч утгагүйг, харуусал, өвчин бас үхэлийг. Би үүнийг насан туршдаа мартахгүй.
Баярлалаа. Баяртай. Салхи болсон хүмүүс минь
Би нарны тойргийг хамгаалах болно. Баяртай.
Comments
Post a Comment