Улаан, нойтон ганцаардал инээнэ
Унтхаа мартаад маргаашыг ч харахгүй –бохир нүд-
Усны мандалд сэлэх мөрөөдөл үнэндээ ёроолруу живнэ
Гунигт царайг өөр хаана харж байлаа?
-Чамд- хүрэшгүй
Ганц ганцаар салсан дурсамжууд
Цагаан ханыг бүрхэн улаалгасан байна.
Арилан одсон чиний биеийн дулаан
Нүдээ ч цавчилхаа мартаад - намайг ширтэнэ.
Сулхан үлдсэн мэдрэмж чинь-үгүйрлээ ч яах ч үгүй
Мартах гэж байх шиг-тэсвэрлэж ирсэн өвдөлтөө ч, нулимасаа ч
Гунигт царайгаар яагаад надруу харна вэ?
-чиний- гарт хүрхэд
Ганц ганцаараа салсан дурсамжууд
Хүрэх газаргүй урсаж байна
--------миний буруу гэжүү?
Ийм гунигт нүдээр надруу битгий хараач
Сургамж болог
Үнэн хаана байна?--------
Зүрхээ сонсгооч
Би орь ганцаараа болхоор
Худлаа байсан ч хамаагүй
Юуг ч харах гэж хичээхгүй сул дорой намайг халамжлана
Хөлдсөн мэт царай чинь үнэхээр хүйтэн
-амьсгалах агаар ч--- хайхгүй
Ганцаардаж байсанг чинь төсөөлхөд
Яагаад нулимас минь урсана вэ?
Ганц ганцаараа салсан дурсамжууд дунд
-инээмсэглэх-би огтхон ч алга
Энэ хэвээрээ
-чи- бас би ганц ганцаараа
Comments
Post a Comment